Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Бар" болон "Туулай" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Бар" эсвэл "Туулай" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бар жил

Бар жилд: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Эрч хүчээр дүүрэн хүмүүс байдаг. Бусдад урам зориг хайрлаж, сэргээх тал дээр чадварлаг. Аливаа асуудалд нухацтай ханддаг.

Хайр дурлал: Тэд чин зүрхний хайртыгаа олох хүртлээ олон хүнтэй уулзаж, учирдаг. Харин нэгэнт энэ миний заяаны хань гэж сонгосон хүнээ өөрөөсөө илүү хайрлаж чаддаг байна. 

Тохирох ажил: Улс төрч, цэрэг, армийн албан хаагч, сэтгүүлч, яруу найрагч, зураач, жүжигчин болон философич.

Аз авчрах өнгө: Цагаан болон ногоон.

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Морь болон нохой. 

Бар жил

БАР ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон бар

1974 онд төрсөн бар жилтнүүдийг модон бар гэж нэрлэнэ. Азын тоо нь 51, аз хариулах тоо нь 57.

Хамгийн тэсвэр тэвчээртэй, шударга хүмүүс аж. Хийсэн зүйлдээ үүрэг хариуцлагаа хүлээж чадах сэтгэлийн хаттай бөгөөд хэл амаа билүүдэхээс илүүтэй үйл хөдлөлөөрөө бусдад үлгэр дууриалал үзүүлдэг. 

     2. Гал бар

1986 онд төрсөн бар жилтнүүдийг гал бар гэж нэрлэнэ. Азын тоо нь 3, аз хариулах тоо нь 9.

Эрх чөлөөг эрхмэлэгч, эерэг энергиэр дүүрэн тэд хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Үргэлж олны анхаарлын төвд байдаг төдийгүй төрөлхийн удирдагч байх чавдартай юм. Бусдын үгийг сонсож, бусдад үлгэр дууриалал үзүүлэх тал дээр чадварлаг.

     3. Шороон бар 

1998 онд төрсөн бар жилтнүүдийг шороон бар гэж нэрлэнэ. Азын тоо нь 15, аз хариулах тоо нь 21.

Өөрийн дуртай зүйлээ хийхдээ эцэж цуцахыг үл мэдэн зүтгэж чаддаг. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь тэдний хувьд цаг хугацааны асуудал байдаг. 

     4. Төмөр бар

1950 болон 2010 онд төрсөн бар жилтнүүдийг төмөр бар гэж нэрлэнэ. Азын тоо нь 27, аз хариулах тоо нь 33.

Эр зориг, сэтгэл татам чанараараа бусдаас ялгарч чаддаг аж. Гэхдээ тэд уурласан үедээ бүхнийг орхиж, олон хүнийг гайхшруулж чадах зоригтой бөгөөд өөрөөсөө бусад хүнийг төдийлөн анхаардаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван туулах хүсэл тэмүүлэлтэй.

     5. Усан бар

1962 онд төрсөн бар жилтнүүдийг усан бар гэж нэрлэнэ. Азын тоо нь 39, аз хариулах тоо нь 45.

Маш ухаалаг бөгөөд ямар ч асуудлаас гарах арга замыг хялбархан олж чаддаг хүмүүс. Тэдний оюуны ухааны хэмжээнд хүрч очих хэн нэгэн ховор тул бусадтай хэл амаа олох тал дээр асуудалтай байдаг аж. 

2017 ОНД БАРУУДАД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

  • Хайр дурлал, гэр бүл

Бар жилтнүүд энэ жил гэр бүл зохиох, хурим найр хийхэд тийм ч тохиромжтой биш. Харин ганц бие баруудын тухайд хосоо найзууд дундаасаа хайх хэрэгтэй. Насан туршийн хайр тань хажууханд тань байж мэднэ. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Энэ жил танд карьераа ахиулах боломж олдох болно. Хамгийн гол нь та хичээл зүтгэлтэй, хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байвал амжилтанд хүрч болох юм. ​

  • Эрүүл мэнд

Эрүүл мэнддээ сайтар анхаарч байхгүй бол элдэв төрлийн өвчинтэй нүүр тулж мэднэ. Хөдөө гадаа явахдаа анхаарал болгоомжтой байгаарай

2 Туулай жил

Туулай жилд: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 онд төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Хэрүүл маргаанаас аль болох хол байхыг хичээдэг бөгөөд тайван, амгалан хүмүүс байдаг. Тэд хичээл номонд дуртай төдийгүй бусдын зөвлөгөө, ухаалаг үгсийг сонсохоос төвөгшөөдөггүй. Даруу төлөв зангаараа өөрсдийгөө чимдэг. 

Хайр дурлал: Тэд тийм ч романтик биш. Дотроо хичнээн их хайртай байлаа ч, үүнийгээ ил гаргах тал дээр бага зэрэг асуудалтай. Гэхдээ нэг хайрласан хүнээ хуурч мэхэлж, гомдооно гэж бараг үгүй. Харин сэтгэлээ бүрэн гүйцэд зөв илэрхийлж чаддаггүй тул хайртай хүндээ сэтгэл гаргадаггүй юм бодол төрүүлдэг аж.

Тохирох ажил: Загвар зохион бүтээгч, инженер, зохиолч, архитектур, улс төрч болон бизнес эрхлэгч.

Аз авчрах өнгө: Цагаан болон шар. 

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Хонь болон гахай.

Туулай жил

ТУУЛАЙ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон туулай

1975 онд төрсөн туулай жилтнүүдийг модон туулай гэж нэрлэнэ. Азын тоо нь 52, аз хариулах тоо нь 58.

Нөхөрсөг, эелдэг даруу зантай бөгөөд хүн бүртэй чин сэтгэлээсээ сайхан харилцаж чаддаг байна. Үргэлж өөрийгөө хөгжүүлж байхыг хүсч явдаг бөгөөд цагийг хий дэмий зүйлд үрэх дургүй.

     2. Гал туулай

1987 онд төрсөн туулай жилтнүүдийг гал туулай гэж нэрлэнэ. Азын тоо нь 4, аз хариулах тоо нь 10.

Бусдын итгэлийг дааж, сайн хамтрагч байж чадна. Тэд хэзээ ч ажлыг дутуу хийдэггүй бөгөөд бүх зүйлийг төгс болгож байж санаа нь амардаг. Заримдаа тэвчээр алдарч, онцгүй зан гаргаж, бухимдах нь бий. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдох аж.

     3. Шороон туулай

1999 онд төрсөн туулай жилтнүүдийг шороон туулай гэж нэрлэнэ. Азын тоо нь 16, аз хариулах тоо нь 22.

Өөртөө итгэлтэй, шийдэмгий хүмүүс аж. Хувийн орон зайд нь хэн нэгэн халдахад дургүй бөгөөд өөрийн амьдрал, үзэл бодлоо хүн болгонд яриад явдаггүй. Чимээгүй, бусдыг сонсож сууж байгаад хамгийн сүүлд нь дорвитой үгс хэлж, хүмүүсийг гайхшруулдаг байна.

     4. Төмөр туулай

1951 болон 2011 онд төрсөн туулай жилтнүүдийг төмөр туулай гэж нэрлэнэ. Азын тоо нь 28, аз хариулах тоо нь 34.

Хичээнгүй, тууштай байхыг эрхэмлэдэг. Одоогоор тэд нас биед хүрээгүй боловч ирээдүйд ихийг дуулгаж, амжилтанд хүрэх магадлал өндөртэй. Гүйлгээ ухаан сайтай тул бизнес, санхүүгийн салбарт амжилттай байж мэднэ.

     5. Усан туулай

1963 онд төрсөн туулай жилтнүүдийг усан туулай гэж нэрлэнэ. Азын тоо нь 40, аз хариулах тоо нь 46.

Ярихаасаа илүү дотроо төсөөлж бодох дуртай. Ой тогтоолт сайтай бөгөөд ухаалаг хүмүүс юм.

2017 ОНД ТУУЛАЙНУУДАД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

  • Хайр дурлал, гэр бүл

Энэ жил жинхэнэ хайр дурлалаа олох тал дээр асуудалтай байж мэднэ. Хайртай хүнээ гомдоохгүйн тулд үг болон үйлдлээ цэгнэж байгаарай.

  • Ажил болон нийгмийн амьдрал

Гаргаж байгаа шийдвэрээ сайтар бодолцох хэрэгтэй. Эс бөгөөс асар их мөнгөний алдагдалд орж мэднэ. Харин ажил үйлсийн тухайд бүтэмжтэй сайн байх болно. Хамгийн гол нь зөв бодолтой байхад та алзахгүй. 

  • Эрүүл мэнд

Эрүүл мэндийн тухайд ямар ч асуудалгүй бөгөөд та өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж бэртэхгүй бол өөр айх зүйлгүй юм. 

БУСАД ЖИЛТНҮҮД:

~ Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()