Хамгийн өндөр цалин авдаг итгэмээргүй ажлууд

Дэлхий дээр хийж л чадвал түм буман ажил мэргэжлүүд бий. Тэдгээрийг хийж чадах эсэх нь гагцхүү таны хүсэл сонирхол, ур чадвараас л шалтгаална. Тэгэхээр бид энэ удаагийн дугаартаа 7 хоногт 40-с дээшгүй цаг ажилладаг, ажлын байрны дарамт шахалт гээд байх юмгүй, итгэмээргүй өндөр цалинтай ажил мэргэжлүүдийг танилцуулахаар шийдлээ.

Хамгийн өндөр цалин авдаг итгэмээргүй ажлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Халуун зайдасны худалдагч

Тэдгээр хүмүүс гадаа халуунд халж, хүйтэнд даарч бас л хүндхэн нөхцөлд ажлаа явуулдаг. Мөн энд тэндэхийн гудамж тохой, хаана их хүнтэй газар байна түүнд л явж байдаг. Тэр ч утгаараа эрүүл мэндээрээ нэлээдгүй хохирч байдаг гэхэд болно. Гэвч тэдгээр хүмүүс жилд 30 мянган долларыг олдог гэвэл та итгэх үү? Ялангуяа Америкт түргэн хоол маш эрэлттэй байдаг учир ийнхүү ашигтай ажилладаг аж.

Халуун зайдасны худалдагч

9 Хог ачигч

Манай оронд л хог ачигч хэмээх хөдөлмөрийг хамгийн багаар үнэлдэг, хамгийн муухай ажил хэмээн үздэг бололтой. Гэтэл Америкт л гэхэд хог ачигчаар ажилладаг хүн жилд дунджаар 50 орчим мянган долларын цалинтай байдаг. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг авахын тулд өдөр бүр эрт босч, ажлын хүндхэн нөхцөл байдалтай тулгарна. Хэдий энэ нь хүн бүрийн хүсч мөрөөдөөд байдаг зүйл биш ч, дээд мэргэжил шаардахгүй ахиу цалин хөлстэй ажлуудын нэг юм.

Хог ачигч

8 Зайрмагны чанар шалгагч

Магадгүй харахад, сонсоход үнэхээр сайхан санагдах ч та өдрийн туршид төрөл бүрийн зайрмаг амталж байна гээд төсөөл дөө. Эхэндээ үнэхээр диваажингийн ажилд орсон мэт санагдах ч сүүлдээ харахаас ч дургүй хүрдэг болно. Тэд өдөржин өндөр илчлэгтэй зайрмагууд идсэнийхээ төлөө жилд 70 мянгаас 100 мянган долларын хооронд цалинждаг байна.

Зайрмагны чанар шалгагч

7 Галт тэрэгний тасалбар шалгагч

Галт тэрэг, метро зэрэг тээврийн хэрэгсэл дунд ажиллангаа амьдардаг хүмүүс гэвэл тасалбар шалгагч нарыг хэлнэ. Тэд амьдралынхаа ихэнх цагийг галт тэргэнд өнгөрүүлдэг. Тиймээс ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ая тухтай амралт гэж үгүй. Ийнхүү ажилласныхаа хөлсөнд тэд жилд 58 мянгаас 65 мянгийг цалин авдаг байна.

Галт тэрэгний тасалбар шалгагч

6 Мөрийтэй тоглоомчин

Яг л кинон дээр гардаг шиг мөрийтэй тоглонгоо мөнгө олно гэдэг тийм ч амаргүй. Тэдний амьдрал тэр чигээрээ золиос, сорилт байдаг гэхэд болно. Нэг л алдаж, анхаарал сарних мөчид байгаа бүхнээ ч алдах эрсдэлтэй шүү дээ. Хэрвээ амжилттай тогловол жилд 85 мянган долларыг олдог байна.

Мөрийтэй тоглоомчин

5 Цахилгаан шатны засварчин

Байр, дэлгүүр гээд л хаа сайгүй байрлах цахилгаан шатны гэмтэл, асуудлыг засаж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс юм. Тэр ч утгаараа үргэлж тостой зууралдаж, хувцас, бие, үс гэзэг гээд бүхий л зүйлсээ бохирдуулж орхидог. Тэд ийнхүү хичээн ажилласныхаа хөлсөнд жилд дунджаар 70 мянгаас 80 мянган долларыг авдаг байна. Мэдээж эрсдэл хамгийн өндөртэйг дурдах нь зүйтэй.

Цахилгаан шатны засварчин

4 Газар зүйн багш

Хачирхалтай санагдаж магадгүй ч Америкт газар зүйн багш нар бусад багш нарыг бодвол хамаагүй өндөр цалинг авдаг аж. Учир нь тэд газар зүйн байрлал, улс орнуудын мэдээлэл гээд бүхий л зүйлсийг мэдэх шаардлагатай нүүр тулгардаг гэхэд болно. Тэд үүнийхээ хөлсөнд жилд 75 мянган долларыг авдаг аж.

Газар зүйн багш

3 Дуу бичлэгийн ажилтан

Фм радио, телевизийн сурталчилгаа, шторк зэргийг хийдэг эдгээр хүмүүс дуу бичлэгийн студид ажилладаг бөгөөд аливаа зүйлд өөрийн дуу хоолойг оруулдаг байна. Тэд үүнийхээ хөлсөнд жилд дунджаар 80 мянган долларыг авдаг ажээ. Үнэхээр итгэмээргүй байгаа биз.

Дуу бичлэгийн ажилтан

2 Оршуулгын ажилтан

Энэ бол үхэгсэд, талийгаачдын цогцосноос ямар ч тохиолдолд айдаггүй хүмүүсийн хийх ажил юм. Бурхан болоочыг оршуулахад бэлдэхийн тулд шарил бэлтгэгчид цогцосны цусыг юүлж, занданшуулах шингэнээр орлуулдаг байна. Дараа нь цогцосны ил харагдах хэсгүүдийг сэргээн засварлах бөгөөд гэмтлийг далдалж, нүүр будалтыг хийдэг. Шарил занданшуулагчдад хүний биеэс гарах шингэн болон халдварт өвчинтэй тулгарах хэрэг гардаг бөгөөд ийм мэргэжилтэн жилд дунджаар 80 мянган доллар олох боломжтой ажээ.

Оршуулгын ажилтан

1 Дарсны чанар шалгагч

Энэ ажлыг хийхэд зөвхөн дарсыг амтлаад зогсохгүй цалин авах боломжтой. Гэвч энэ мэргэжилд тодорхой ур чадвар хэрэгтэй. Та дарсыг хадгалах нарийн техникийн дамжаанд явсан байх ёстойгоос гадна ундааны өвөрмөц амтыг тодорхойлж, мэдрэмжээ бүрэн илэрхийлэх зарим нэршлүүдийг сайн мэддэг байх хэрэгтэй. Ийм мэргэжлийг ихэвчлэн дарсны үйлдвэрийн ажилчдаас сонгон шалгаруулдаг. Жилд дунджаар 80 мянгаас 160 мянган доллараар цалинждаг байна.

Дарсны чанар шалгагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()