20-р зууны өвөрмөц хөхний даруулга

Зуны халуун өдрүүдэд эмэгтэйчүүд бидэнд тулгардаг асуудлуудын нэг бол “хөхний даруулганы мөр” билээ. Мөргүй хувцас өмсөхдөө өнгөгүй мөр зүүх үү? эсвэл мөртэй хувцас олж өмсөх үү? гэх мэт олон асуултууд гарч ирдэг. Харин энэ асуудлыг 1945 онд шийдэж чадсан юм байна. Хэдий өнөө үед худалдаалагддаггүй ч танд сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.
20-р зууны өвөрмөц хөхний даруулга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1945 онд Чарльз Лангс (Charles Langsa) эхнэртэйгээ арал руу аялжээ. Тэр үед түүний эхнэр нэгэн жигд борлохын тулд усны хувцасны мөртэй нэлээд зууралдаж байсныг Чарьлз анзаарч түүнд нэгэн санаа төржээ.



Чарьлз “Cadillac” болон “Ford” машины радиаторын торыг хийдэг байсан учир эмэгтэй хүний дотуур хувцас бүтээнэ гэдэг түүний ажил мэргэжлээс тэс өөр зүйл байжээ. Тиймээс тэрээр ахуйн химич Чарльз Уолтон(Charles Walton)-тай хамтран ажиллах болсон байна.



Уолтон цавууг хийх ёстой байсан бөгөөд хамгийн гол нь хөхний даруулгыг хуулах үед биен дээр ямар нэгэн цавуу үлдээх ёсгүй байсан юм.



Уолтон болон Чарьлз нар 4 жилийн турш ажилласан бөгөөд 1949 оны 2 сарын 19 патентжуулахаар болжээ. Өөрийн бүтээлийг тэд “Posēs” буюу “pose-ease” нэрээр нэрлэсэн байна.



Харамсалтай нь Чарьлзын хүссэнээр бүх зүйл бүтээгүй учир тэрээр “Textron Inc компанид өөрийн бүтээгдэхүүнийг заржээ.



“Textron”-ы үйл ажиллагаа ч гэсэн тийм амжилттай байгаагүй бөгөөд үйлчлүүлэгчид чанар муу болон захиалсан хугацаанд бараа авчрахгүй байна хэмээн гомдол мэдүүлжээ.



Зарим эмэгтэйчүүдийн биен дээр цавууны харшил гарч байсан учир мөргүй хөхний даруулганы загвар төдийлөн удалгүй хэрэглээнээс гарсан байна.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()