Америкийн холын тээврийн жолооч нарын амьдрал ямар байдаг вэ?

Хүнд даацын, ачааны машины жолооч нар радио, интернет, сурталчилгаагаар үргэлж л инээмсэглэж, эрхий хуруугаа гозойлгосон, жаргалтай байгаагаар гардаг. Гэхдээ ачааны машины жолоочдын амьдрал тийм аз жаргалтай байдаг нь юу л бол. Ингээд 3 дахь жилдээ ачааны машины жолоочоор ажиллаж буй "Schneider" компанийн жолоочийн амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг та бүхэнтэй хуваалцъя. 

Америкийн холын тээврийн жолооч нарын амьдрал ямар байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сонирхолтой асуулт хариултууд

Яаж ачааны машины жолооч болох вэ? 

Юуны түрүүнд амьдардаг мужийнхаа тээврийн хэрэгслийн төвөөс "Тээврийн жолоочийн үнэмлэх" (CDL)-ийг авах хэрэгтэй. Үүний тулд ачааны машины жолоочийн курст хамрагдаж, шалгалт өгнө. Дараа нь өөрийн хүссэн ложистикийн компанид ажиллах боломж нээгдэнэ.

Цалин хэд байдаг вэ?

Жолооч дунджаар "1 миль нь 40 цент" гэсэн тооцооллоор цалинждаг. Өдөрт багадаа 300 км, эсвэл 1000 км-ийн рейс хийх нь ч бий. 

Ажил, амралтын харьцаа тогтвортой юу?

Ихэнх хугацаанд гэртээ байж, гэр бүлдээ цаг зарцуулахыг хүсвэл тийм сонголтыг санал болгодог компаниуд олон бий. Ерөнхийдөө ихэнх жолооч нар гэрийн бараа бага хардаг.

Сонирхолтой асуулт хариултууд

Хүнд даацын ачааны машины жолооч нарын амьдралын ихэнх өдрүүд замд өнгөрдөг ч өдөр бүр нь адал явдлаар дүүрэн, сонирхолтой өнгөрдөг байна. Эхний өдрөө хотод хүнд ачаагаа зөөгөөд, түгжрэл дунд өнгөрөөх нь гэж бодох ч үүнээс хэдхэн цагийн дараа Миссисипигийн хурдны зам дээр давхиж, зэрлэг амьтдыг харах боломжтой. 

2 Өглөө

Өглөө: Гэрээсээ авчирсан тухтай ор, дэртэйгээ дулаан машиндаа хоноод, өглөө ихэвчлэн 6 цагт сэрдэг. 

Өглөөний цай: 10 цаг нойрссоны дараа өглөөний цайндаа юу уухаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Учир нь эрүүл хооллолт бол амьдралын чухал зүйл. 

Шүршүүр: Замд гарахаасаа өмнө юм уу эсвэл замд таарах төвийн газруудаар зорчихдоо, бензин авахаар саатахдаа шүршүүрт орж болно. 

Үзлэг: Өглөөний цайны дараа аяллын өмнөх үзлэгтээ орно.  Онгоцонд эд зүйлсээ шалгуулдагтай яг ижил.

Замдаа гарна: Заримдаа хүргэлт хийхээс өмнө 1 эсвэл 2 өдөр замд явах шаардлагатай болдог. Эсвэл чиргүүлээ түгээлтийн газар хүргэж өгнө.

Өглөө

3 Өдөр

Өдөр ачаатай чиргүүлээ буулган дахин хоосон чиргүүлээ залгана.

Ачаа буулгах: Хэрэглэгчийн хүлээн авах цэгт ачаануудаа буулгахыг хүлээнэ. Энэ зуур компани дараагийн ачааг хэзээ, хаанаас авахыг хэлж өгснөөр замын төлөвлөгөөгөө гаргана.

Өдрийн цагаар 30 минут амарна. Сонирхуулж хэлэхэд жолоочийн аюулгүй байдлыг Тээврийн Хэлтэс хариуцдаг. Машинаасаа гарч алхаж, салхилж, дасгал хөдөлгөөн хийн, хөнгөн өдрийн хоол, зууш зооглох нь аяллын дараагийн өдрүүдээ сэргэг, сайхан давахад их тустай. 

Өдөр

4 Орой

Жолооч нар оройн цагаар ихэвчлэн үйлчилгээ сайтай, тав тухтай тусгай амрах газар саатдаг. Өнөө үед сайн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн шинэлэг ачааны машины зогсоолууд, үүнээс гадна амралтын газар, шүршүүр, угаалгын газар зэрэг хүний хэрэгцээг хангахуйц өндөр стандарттай газрууд олон бий. 

Зогсоол олох: Оройн 7 цагаас оройтолгүй зогсоол хайвал зогсоол амархан олдоно. 

Оройн үзлэг: Зогсоолд машинаа тавиад, машин болон чиргүүлээ эвдрэл гэмтэлгүй байгаа эсэх, дараагийн аялалд бэлэн эсэх, эд ангиа сайтар шалгана.

Бичиг баримт, ажлын явц : Машины үзлэгээ дуусгаад ачаа, хүргэлттэй холбоотой бичиг цаасны ажлаа нягталж дуусгана. 

Оройн хоол: Машины жижиг оврын  цахилгаан хөргөгчөөсөө хоолоо гарган бичил долгионы зууханд халааж иднэ. Зарим машинд 12 вольтийн халаагуур плитка тоноглогдсон байдаг болохоор түүн дээр ч хоолоо хийж идэж болдог. Мэдээж ойр хавьд сайхан хоолтой газар байвал зоогийн газарт ч хооллох нь сайхан шүү дээ. 

Орой

Ачааны машины жолоочийн амьдрал ямар байх нь өөрөөс нь л шалтгаална. Тэдний амьдралыг хөгжилтэй, мартагдахааргүй сайхан өнгөрүүлэхэд аяллын төлөвлөгөө чухал үүрэгтэй. Жолооч нар өдөрт 350-450 миль заримдаа 500 миль ч явдаг. Энэ нь өдөрт замд 7-9 цаг зарцуулдаг гэсэн үг. Зарим өөр цагийн хуваарьтай жолооч нар илүү ч цаг явдаг. Хамгийн гол нь анхаарлаа сарниулж, алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Ачааны машины мэргэжлийн жолооч нар хамт олон, хэрэглэгчдийн үнэтэй бараа бүтээгдэхүүнээ хариуцан авч явдаг учир анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж, аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Гэсэн ч тэдэнд аяллын үеэр зогсож, амарч, байгалийн үзэсгэлэнг тольдож, алжаалаа тайлах боломж цөөнгүй гардаг. Эцэст нь хэлэхэд, жолооч нар өөрсдөө л аяллаа бүтээнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()