1
Гүнзгий амьсгаа авах
Юун түрүүнд та, цээж дүүрэн гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Ингэснээр хүчилтөрөгчийг илүү ихээр авах бөгөөд уушги ч мөн цэвэрлэгдэж байдаг. Тиймээс агаар сайтай газруудаар аялж, уушгиа хааяа ч гэсэн амрааж байх нь чухал. Бохир газарт удаан байснаар уушгины үйл ажиллагаа суларч, улмаар өвчилдөг. Гүнзгий амьсгал авах нь уушгийг цэвэрлэхээс гадна, эрч хүч энергийг ихэсгэн, стрессийг бууруулдаг юм.
2
Агаар цэвэршүүлэх
Та олон аргуудыг туршиж үзэхээсээ өмнө, гэрээ сайтар цэвэрлэж, тоос шороогоо арчих хэрэгтэй. Мөн боломжтой бол гэртээ агаар цэвэршүүлэгч, шүүгч авч тавихад гэмгүй. Өвөл гэхээсээ илүү зуны улиралд бид орчны агаартаа илүү анхаарал тавих хэрэгтэй. Учир нь өвөл тэр бүр цонхоо удаан нээж, гадуур явдаггүй шүү дээ. Иймд зун та гэртээ илүү анхаарах хандуулаарай. Мөн агаар цэвэршүүлэх хэд хэдэн ургамал тавихад гэмгүй юм.
3
Уушги цэвэрлэдэг хоол хүнсүүд
Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг хоол хүнс ч мөн уушгийг цэвэрлэхэд өндөр үйлчилгээ үзүүлдэг. Үнэтэй эм тариа, элдэв зүйлсийг туршиж үзэхийнхээ өмнө эхлээд хооллох хэв маягаа өөрчлөөд нэг үзээрэй!
- Өдөрт нэг аяга нимбэгтэй ус уух хэрэгтэй. Энэ нь арьсыг чийгшүүлэхээс гадна, турааж, уушгийг тань цэвэрлэх болно.
- Витамин С-ийг түлхүү сонгож хэрэглээрэй! Үүнд: усан үзэм, киви, амтат чинжvv, жүрж, улаан лооль, гүзээлзгэнэ, цэцэгт байцаа, хан боргоцой зэргүүд багтана.
- Мөн антиоксидантаар баялаг сармис, сонгино, чинжүү, цагаан гаа, алим, ногоон цай зэргийг хэрэглээрэй.
4
Өдөр тутамдаа мөрдөх дүрэм
Та уушгиа эрүүл байлгахын тулд өдөр бүр доорх зүйлсийг мөрдлөгө болгох хэрэгтэй. Үүнд:
- Өдөрт 15-20 минут халуун саун, шүршүүрт орж ууранд нь суух.
- Тамхи татахаа болих, муу зуршлаас өөрийгөө татан гаргах хэрэгтэй.
- Амьсгалын дасгал хийж байснаар уушгины үйл ажиллагаа сайжран, амьсгаа задрах болно.
- Хийжүүлсэн ундаа, кофе, согтууруулах төрлийн ундаанаас татгалзах хэрэгтэй.
Та дээрх зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшвэл, уушгины өвчлөлөөс сэргийлж чадах юм.
Уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?
1.Касторын тосон жин
Гэртээ байхдаа та касторын тос буюу тосон туулга ашиглан, уушгин тус газраа "компресс" маягийн жинг тавьж болно. Энэ нь уушгинаас хорт бодисыг гадагшлуулах, хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн зөвхөн уушги гэлтгүй элгэнд ч мөн сайнаар нөлөөлдөг байна. Үүнийг хийхдээ:
- Даавуун алчууранд касторын тосноос шингээх хэрэгтэй.
- Орон дээр нуруугаараа дээш харан хэвтэж, тос шингээсэн даавуун алчуураа цээжин тус газраа тавина.
- Үүний дараа хүнсний скочоор тухайн хэсгийг сайтар ороож, дээр нь бүлээн жин тавьж өгөөрэй.
- Ийнхүү 1-2 цаг хэвтсэний дараа жингээ авч, халуун бүлээн усаар биеэ угаан, салхи авахуулахгүй дулаан хувцаслах хэрэгтэй.
- Тус аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлвэл, үр дүнгээ өгөх болно.
2. Орегано
Тус ургамал нь маш халуун чанартай ургамал бөгөөд уушги цэвэрлэхэд өндөр ач тустай. Амьсгалын замыг цэвэрлэж, улмаар агаарын урсгалыг биед чөлөөтэй нэвтрүүлэх болно. Мөн "астма" болон, бусад амьсгалын замын өвчинд сайн нөлөөг үзүүлдэг. Та тус ургамлыг халуун усанд хандалж, өдөрт 2 аягыг уух хэрэгтэй бөгөөд мөн халуун бүлээн сүүнд хийн ууж болно.
3. Сонгино болон зөгийн бал
Бидний өдөр тутамдаа иддэг, тус хүнсний ногоогоор уушгийг цэвэрлэх, мөн амьсгалын замын төрөл бүрийн өвчинг анагаахад ашигладаг. Үүнийг бэлтгэхдээ:
Орц:
- Нэг килограмм хальсалж, цэвэрлэсэн сонгино
- Хальсалсан цагаан гааны үндэс
- Нэг литр буцалсан ус
- 400 грамм зөгийн бал
Хийх арга:
Нэг литр буцалсан усан дээр, 400 грамм зөгийн балаа хийж буцалгана. Энэ хооронд сонгино болон цагаан гаагаа хальсалж, жижиглэн хэрчинэ. Ус буцалмагц дээр нь, сонгино болон цагаан гаагаа хийх хэрэгтэй. Ийнхүү бэлдсэн хандаа тасалгааны температурт хөргөж, бүрэн хөрсний дараа таглаатай саванд хийж хөргөгчинд хадгална. Тус бэлдмэлээс өдөрт цайны халбагаар 2-ыг уух хэрэгтэй бөгөөд, 2-3 долоо хоногийн дараа таны уушги бүрэн цэвэрлэгдэж, эрүүлжиж эхэлнэ.
4.Гааны навч
Гаа болон халуун ногоо нь уушгийг цэвэрлэх онц тустай юм. Иймд та өдөр тутамдаа бохины оронд гааны навчнаас зажлах, эсвэл зориулалтын хүлхдэг эмийг хэрэглээрэй. Мөн гааны навчыг буцалсан усанд хандалж, өдөр тутамдаа ууж болно.
5. Цагаан гаа
Цагаан гааны найрлаганд багтах хэд хэдэн элемент нь уушгийг цэвэрлэх, давхар үрэвсэл дарж өгдөг. Ялангуяа агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины өвчлөлд илүү тустай юм. Мөн уушгины хавдрын эмчилгээнд ч мөн багтдаг. Үүний тулд, та өдөрт 2-3 аяга цагаан гааны цайг ууж хэвшээрэй.
Хэрэглэх арга:
Нэг зүсэм нимгэн цагаан гааг 1 аяга халуун усанд хандалж, 5-10 минутын турш сорж уух хэрэгтэй. Тус цайг цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс уухаас болгоомжлоорой.
6. Эвкалиптийн эфирийн тос
Тус тос нь хамрын битүү арилгах болон, уушгинд сайнаар нөлөөлдөг. Мөн хий ханиалга намдаах, амьсгалын замыг цэвэрлэх, агаарыг биед чөлөөтэй нэвтрүүлэхэд өндөр тустай. Та халуун усанд тус эфирийн тосноос 5-10 дуслыг хийж, үнэрт нь 10 минут орчим утлага хийгээрэй. Өдөрт 1-2 удаа ийн утлага хийхэд тохиромжтой. Энэхүү тос нь ихэвчлэн Америк бараа худалдаалдаг дэлгүүрүүдэд зарагддаг.
Танд эрүүл энхийг хүсье!