Гутал холгосон хөлний цэврүүг эмчлэх шилдэг аргууд

Зуны нарлаг өдрүүдэд гадуур өдөржин алхаж, салхилах юутай сайхан. Харин ингэж алхаснаар, гутал холгож, хөлөнд цэврүү үүсэх нь элбэг байдаг. Үүнийг богино хугацаанд эмчлэхгүй бол, гутал өмсөхөд асуудал үүсч, төвөгтэй байдал бий болдог. Иймд бид та бүхэндээ цэврүүтсэн хөлийг хялбархан эмчлэх аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Гутал холгосон хөлний цэврүүг эмчлэх шилдэг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Усархаг цэврүүг эмчлэх

Хэрвээ таны хөлөн дээр үсэрсэн цэврүү жижиг хэмжээтэй бол, хагалалгүй, ус төрөгчийн хэт ислээр арчихад хангалттай. Жижиг цэврүү нь 1-2 өдрийн дараа гэхэд эдгэж, арилна. 

Харин цэврүү том хэмжээтэй бол, хагалж, шүүсийг нь гаргах хэрэгтэй. Үүнийгээ цэвэрлэсний дараа, шархны лент наагаарай. 

Усархаг цэврүүг эмчлэх

2 Цэврүүг богино хугацаанд эмчлэх

  • Марганцтай ус: Та марганцтай усанд хөлөө хэсэг байлгаж, цэврүүг эмчилж болох юм.
  • Давс: 1 литр буцалсан усанд, 1 халбага далайн давс хийж хутгаад, хөлөө байлгаарай.
  • Балжингарав цэцэг: Тус цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээтэй билээ. Та хатаасан цэцгийг усанд хийж, үүндээ хөлөө дүрж хэсэг байлгах хэрэгтэй. 

Цэврүүг богино хугацаанд эмчлэх

  • Өндөг: Судлаачдын үзэж байгаагаар, өндөг нь гэмтсэн арьсыг эмчилдэг байна. Та түүхий өндгийг хагалж, дотрох нимгэн хальсыг нь цэврүүн дээр тавьж, гадуур нь бинт эсвэл шархны лентээр боох хэрэгтэй . 

3 Хөлийн эврийг эмчлэх

Хөлийн эврийг эмчлэх маш олон аргууд байдаг. Тэр дундаас хамгийн үр дүнтэйг нь танд дуулгая. Энэ нь хөлийн эврийг зөөлрүүлж, арьсыг хэвийн байдалд оруулдаг байна.

  • Цагаан цуу буюу уксус: Та 1:3 хэмжээтэй уксус болон усыг хольж, үүнийгээ "бинт"-д шингээж, хөлөө боогоорой. Орой унтахдаа ингэж боох бөгөөд өглөө нь боолтоо авч, эвэр үрэгчээр үрнэ. 
  • Нимбэг: Та хөлийнхөө эвэртэй хэсгийг нимбэгний хальсаар үрээд үзээрэй. Дараа нь бүлээн усанд хэсэг байлгаж, ахин үрээд дахин үрвэл үр дүнгтэй байх болно.
  • Зуун наст: Зуун настын навчийг голоор нь хувааж, гелийг нь цэврүүн дээрээ түрхэнэ. Орой унтахдаа энэхүү аргыг хэрэглэж байгаарай. 

Хөлийн эврийг эмчлэх

  • Ургамлын тос: Орой орондоо орохоос өмнө, багахан ургамлын тосыг хөлөндөө ялангуяа эвэршсэн хэсэгтээ түрхээрэй. Энэ нь эвэршиж хатуурсан хэсгийг зөөлрүүлж, арьсыг хэвийн болгодог. 

  • Хүнсний сода: Энэ нь таны хөлийн үхэжсэн арьсыг гуужуулж, зөөлрүүлэх болно. Та бүлээн усанд 2 цайны халбага хүнсний содыг хийж, хутгаад хөлөө дүрээрэй. Ойролцоогоор 15 минут байлгахад хангалттай бөгөөд дараа нь асуудалтай хэсгээ хөлийн эвэр үрэгч ашиглан сайтар үрнэ. 

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()