Улс орнуудын цэргүүд ямар хоол иддэг вэ?

2015-08-05, 19:10
47,309
Нэгэнтээ Пруссын хаан I Фридрих Вильгельм хэлэхдээ “Дайн дайнаар, харин хоол цагийн хуваариар” гэсэн байдаг. Орон орны цэрэг армиуд тайван цагт ч үргэлжийн бэлтгэлтэй байж, улс орон, ард түмнийхээ эрх ашиг, тусгаар тогтнол, амар амгалан байдлыг сахин хамгаалдаг билээ. Үүний тулд цэрэг нэг бүрийг хооллох хэрэгтэй. Ингээд дэлхийн томоохон улс орнууд цэрэг, армиа хэрхэн хооллодог тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Улс орнуудын цэргүүд ямар хоол иддэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Израилийн арми:

Хэдийгээр Израилийн армид алба хааж байгаа офицер болон жирийн байлдагчид өөр өөр зоогийн газар хооллодог ч цэс нь огт ялгарахгүй. Харин нисгэгч, тэнгисийн цэргүүд, шумбагчдын хоол өөр, учир нь тэдэнд тусгайлан арай илүү илчлэгтэй хоол бэлддэг байна. Энд цагаан хоолтнуудыг анхаарлыг гадна орхидоггүй. Тэдэнд зориулан мөн л уургаар баялаг ургамлын гаралтай хоолны цэс гаргадаг ажээ. 



Израильчууд хүнсээ нөөшлөдөг бөгөөд бүх агуулахууд махны болон сүүн бүтээгдэхүүний гэсэн хэсгүүдэд хуваагддаг. Өглөөний цайнд ихэвчлэн омлет, йогурт, салат, кофе өгдөг байна. Дашрамд өгүүлэхэд хоолны эрүүл ахуй, ач тусыг онцгойлон авч үзэж, дан шинэ, эрүүл бүтээгдэхүүн ашигладаг гэнэ.



Үдийн цайнд махан хоол болон мэдээж цагаан хоолтнуудад зориулсан цэснээс санал болгоно. Хоолондоо ихэвчлэн үхэр болон тахиан мах хэрэглэх ба төрөл бүрийн хачираас сонгох боломжтой. Мөн жимс жимсгэнэ, хүнсний ногооны шинэхэн шахсан шүүснүүдээс дураараа ууж болох ажээ. Сүүлийн жилүүдэд Израилийн армийн санхүүжилт тав дахин нэмэгдээд байна.



Гэхдээ армид ажиллах тогооч нарын тоог цөөлж, томоохон компаниудтай гэрээ хийснээр хоолны цэсэнд төрөл бүрийн сонголт бий болсон байна. Нутаг дэвсгэрийн бага хэмжээнээс болж хээрийн гал тогоо ажиллуулах нь ашиггүй байсан тул тусгай ажиллагааны үед цэргүүдийг хатааж, нөөшилсөн хүнсээр хангах болжээ.



2. Энэтхэгийн арми
Харамсалтай нь, Энэтхэгт цэцэглэж байгаа авилга, хээл хахуулиас болоод олон яс, үндэстэнгээс бүрдсэн тус улсын армийн байдалд хүндээр тусах болжээ. Цэргүүдэд хугацаа нь дуусч, муудсан бүтээгдэхүүнээр хийсэн хоол өгсөн тохиолдол ч нэг бус удаа гарч байв. Энэтхэг цэргүүдийн хоолны цэс илүү дутуу юмгүй, тун даруухан. Өглөөний цайнд том гамбир, халуун цайтай олгодог бөгөөд зарим өглөө цэргүүдэд хулуу өгдөг байна. Харин үдэд гамбир, рагу, вандуйтай шөл, тахиан махан хоолтой. Оройн хоол ч гойд зүйлгүй бөгөөд үдийн хоолтой ерөнхийдөө төстэй ажээ.



3. Өмнөд Солонгосын арми
Израилийн армийн нэгэн адил дарга, цэргүүдийн бие бүрэлдэхүүнд нэгэн ижил цэс үйлчилдэг. Гэхдээ цэрэг ч дарга ч хамтдаа нэг зоогийн газар орно. Офицеруудад үзүүлэх цорын ганц давуу эрх бол дугаарлалгүй үйлчлүүлэх юм. Өмнөд Солонгосын армийн хоолны цэсэнд заавал будаа, шөл, төрөл бүрийн хачир ордог байна.

Ингэхдээ хоолны төрлүүд өөр өөр байх бөгөөд загас, заримдаа европ хоолоор ч үйлчилдэг байна. Армийн гал тогооны үйлчилгээ жирийн иргэдийн зоогийн газрын зарчмаар явагдана. Цэрэг болон офицерууд гартаа хоолны тавиур барин тухайн хоолыг хариуцаж байгаа тогооч нарын өмнүүр явж будаа, шөл, зэргээ порцлуулдаг. Харин хачираа өөрсдөө сонгодог байна.



4. Францын арми
Францын армийн дайчдыг тансагладаг гэж хэлэхэд болно. Учир нь цэрэг, офицеруудад санал болгож байгаа хоолны цэс маш олон төрөлтэй. Гагцхүү жирийн байлдагч болон офицерууд, удирдах бүрэлдэхүүний хоолны цэс ялгардаг. Тодруулбал, жирийн цэргийн хоолны зардлыг төрөөс бүрэн даадаг бол дарга, удирдлагууд тодорхой хэмжээний мөнгийг идэж байгаа хоолондоо суутгуулдаг байна.

Жирийн цэргийн хоолны цэсэнд дараах хоолнууд багтана. Зуушанд, элэгний нухаш, лууван, чанасан хүрэн манжинтай салат навчны холимог, оливийн тостой хүйтэн загас. Хоёрдугаар хоолонд сонголтоор, фасолийн сүмстэй үхрийн мах, төмстэй шарсан тахиан мах, будааны хачиртай гахайн мах. Десертэнд, жимс эсвэл гүзээлзгэний мусс өгдөг байна.



Мөн эдгээр дээр нэмээд бяслаг, эрдэст болон хийжүүлсэн усны сонголт ч байдаг ажээ. Офицеруудын хоолны цэс арай сонголт арвинтай. Тийм ч учраас нэмэлт төлбөр шаардагддаг биз.

Үүнээс гадна хатааж, нөөшилсөн хүнсний нэр төрөл нь бусад орны цэрэг, армийнхны атаархлыг төрүүлэм тансаг бөгөөд өргөн сонголттой ажээ. Жишээ нь л гэхэд, зууштай үхрийн мах, шоштой зайдас, үрж жижиглэсэн ногоотой шөл, туна загасны лаазалсан нөөш, шоколад, жимсний чанамал,  кофе, жигнэмэг, хатуу чихэр, элсэн чихэр гэх мэт.



5. АНУ-ын арми
АНУ армидаа алба хааж байгаа цэрэг, дайчдынхаа хоол хүнсний асуудалд онцгойлон анхаардагийн нэг жишээ нь "Цэргийн хангамжийн судалгааны төв" юм. Америк цэргүүд офицеруудтайгаа нэг зоогийн газар нэг цэсээр үйлчлүүлдэг байна.



Цэргийн гал тогооны хоолны цэс маш өргөн сонголттой. Энэ нь цэргүүдэд анхаарал тавьж байгаа хэрэг биш юм. Учир нь Америкийн Зэвсэгт хүчний эгнээнд дэлхийн бараг бүх үндэстэн ястан, шашин шүтлэг, арьс өнгийн хүмүүс цугларсан байдаг. Тиймээс цэргийн тогооч нарт мусульман шашинтнуудад зориулсан халяль, нөөшийн, цагаан хоолтны гэх мэт цэсний дагуу бэлтгэх үүрэг даалгавар очно.



Сүүлийн үед АНУ-ын армид алба хаагчид тус улсад тренд болж байгаа эрүүл хооллолтын аянд өртөөд байна. Тиймээс цэс бүрт тухайн хоолонд агуулагдаж байгаа илчлэгийн хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг ажээ. Өглөөний цайнд ерөнхийдөө, шүүс, шинэхэн ногоо, омлет, бүхэл үрийн талх, гахайн утсан мах, нарийн боов зэргээс бүрдэнэ. Үдийн цай болон оройн хоолонд хоёр шөл, өөх тос багатай ч хангалттай илчлэгтэй 2-4 үндсэн хоол, зууш, ногоо, багадаа дөрвөн төрлийн десертнээс сонголт хийдэг байна.



6. ОХУ-ын арми
Өнөө үеийн бараг бүхий л цэрэг армийнхан “швед гал тогооны” систем буюу сонгогдсон тогоочийн бэлтгэсэн цэсээр үйлчлүүлэх болсон. ОХУ-ын армийнхны үдийн хоол хоёр зууш, хоёр шөл, гурван халуун хоол, хэд хэдэн хачир, цай эсвэл жимсний шүүсээс бүрдэнэ. Цэргүүд идэх хоолоо өөрсдөө сонгох эрхтэй тул дуртай хоолоо идэж болно гэсэн үг юм.



Дашрамд дурдахад орос цэргүүдийн цэргийн нөөшилсөн хүнсний илчлэг 4374 ккл хэмээн заасан байдаг нь Европын бусад улс орнуудынхаас илүү ажээ. Жишээ нь тансаг гэгдэх Францын армийнхны хүсний илчлэгийн стандарт 3875 ккл байдаг юм байна. 



Оросын цэрэг, армийнхны хоолны цэс улирал болон албан хаагчдын хүсэлтээс шалтгаалаад өөрчлөгддөг. Цэргүүд ихэвчлэн котлеттай гурвалжин будаа, банш, зайдасанд дуртай байдаг гэнэ. Тиймээс дээр дурдсан хоолнуудыг долоо хоногт хэд хэдэн удаа хийхийг эрмэлздэг бөгөөд хоол шаардлага болон хэмжээ хангаж байгаа эсэхэд тухайн өдрийн жижүүр офицерууд хяналт тавих бөгөөд энгийн хүнийг тогоочоор авч ажиллуулдаг болжээ.



Иймээс цэргийн албан хаагчид хоол бэлтгэл гэлгүйгээр үндсэн албандаа анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болсон байна. Мөн мэргэжлийн тогоочид дээрх үүргийг даатгаснаар хоолны амт чанар ч сайжирсан байна. Энэ оны сүүлээр Оросын армид хурууны хээгээр хоол олгодог систем нэвтрэх гэнэ. Энэ нь “туулайчлагчдыг” хязгаарлахад тус дөхөм үзүүлэх ажээ. Ийм систем бусад улс орнуудад хараахан бий болоогүй ч ОХУ-ын төсөвт жилд 3.5 тэрбум рублийн зардлыг хэмнэнэ гэсэн тооцоо гарсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()