“Сэрүүлэг их сургууль” 3 хүүхдийн 4 жилийн сургалтын төлбөрийг бүрэн чөлөөлөхөөр боллоо

2017-04-27, 13:14
5,714

Бүрэн дунд боловсролыг амжилттай эзэмшиж, ихдээд сургуульд суралцах хүсэл хүүхэд бүрд бий. Гэвч амьжиргааны төвшнөөс доогуур амьдралтай төгсөх ангийн сурагчдад 4 жилийн сургалтын төлбөр хүнд ачаа болдог. Тиймээс төлбөрөөс гадна, тулгамдсан бүхий л асуудлыг нь цогц шийдсэн анхны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжсэн байна.

“Сэрүүлэг их сургууль” 3 хүүхдийн 4 жилийн сургалтын төлбөрийг бүрэн чөлөөлөхөөр боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сэрүүлэг их сургууль  санаачлан Лантуу дохио ТББ-тай хамтарсан Монголдоо анхдагч тэтгэтгэлэгт хөтөлбөр нь: сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч их дээд сургуульд суралцах боломжгүй, амьжиргааны төвшин доогуур өрхийн төгсөх ангийн сурагчийг дэмжин, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино.

 

1 Монголдоо анхдагч тэтгэлгийг санаачлан гаргасан Сэрүүлэг их сургууль гэж ямар сургууль вэ?

Сэрүүлэг их сургууль 1990 онд байгуулагдсан. Монгол улсын анхны хувийн сургууль юм. Тус сургууль  нь 27 дахь жилдээ сургалтын шинэ менежмент хэрэгжүүлэн, хөтөлбөрийг улам  боловсронгуй болгож, тав тухтай орчинд чанартай боловсролын түгээж байна. Учир нь Сэрүүлэг их сургуулийн диплом нь  дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн Монголын 9н сургуулийн нэг юм.  Тиймээс төгсөгчид олон улсад  мэргэжлээ дээшлүүлэн суралцах, ажиллах бүрэн боломжтой юм. 

Монголдоо анхдагч тэтгэлгийг санаачлан гаргасан Сэрүүлэг их сургууль гэж ямар сургууль вэ?

2 Тэтгэлгийн мэдээллийг яаж олон хүүхдэд хүргэх бэ?

Зөвхөн интернетээр мэдээлэл явуулснаар зорилтот бүлгийн хүүхдэдээ хүрэхгүй байхвий. Нийслэлийн хэмжээнд улсын 120-иод ЕБДС-н нийгмийн ажилтан, хичээлийн эрхлэгчтэй  уулзаж албанбичиг, мэдээлэл өгөөд хүүхдүүддээ танилцуулж тэднийг дэмжиж өгөөрэй гэж сайтар тайлбарлаж эрэл хайгуул хийсэн.

Тэтгэлгийн мэдээллийг яаж олон хүүхдэд  хүргэх бэ?

3 Анхны бүрэн хэмжээний тэтгэлгийн эхний шат

Тэтгэлгийн материалыг 4-р сарын 21-нийг хүртэл авсан бөгөөд 52 материал ирснээс эхний шатны шалгаруулалтаас 10 хүүхэд дараагийн шатандаа тэнцсэн. 

Анхны бүрэн хэмжээний тэтгэлгийн эхний шат

4 Анхны бүрэн хэмжээний тэтгэлгийн 2-р шат

Тэтгэлэгийн хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж байна. Хоёрдугаар шатанд үлдсэн хүүхдүүдийн  үзэл бодол, өөрийгөө илэрхийлэх чадвар, хүсэл мөрөөдөл үнэхээр гайхалтай байлаа. Ганцхан хүүхдэд  тэтгэлэг олгоно гэдэг үнэхээр бэрх байна. Гурван сурагч энэ тэнцүү чадварлаг оролцлоо. 

Анхны бүрэн хэмжээний тэтгэлгийн 2-р шат

5 Гурван хүүхдийн алийг нь сонгох вэ?

Сэрүүлэг их сургууль шийдвэрээ гаргалаа. Хүүхдүүдийн ухаан, мэдлэг боловсрол, авьяас чадвар, ар гэрийн байдал,  зорилго, хариуцлагатай  зан чанарыг нь үнэлэн  3 сурагчид тэтгэлэг олгохоор боллоо.Нэг л хүүхдийг сонгохоор төлөвлөсөн ч  нэг сурагчид 4 жилийн сургалтын төлбөр, байр, хоол, хувцас, компьютер, интернет зэрэг суралцах боломжоор бүрэн хангаж  2 сурагчийг 4 жилийн сургалтын төлбөрөөс нь чөлөөлсөн шийдвэр гарлаа.

Гурван  хүүхдийн алийг нь сонгох вэ?

6 Анхны бүрэн хэмжээний тэтгэлгийн батламжийг олгов

Монголын ирээдүй тодоос тод гэрэлтэж байна.  Сурагчдын жаргалтай инээд, мөрөөдлөө биелүүлж  амжилтад хүрнэ, ар гэрээ сайхан амьдруулна гэсэн гэгээлэг хүсэл харцнаас нь гэрэлтэж байлаа.
 
Сэрүүлэг их сургууль гэлтгүй Монголын их дээд сургуулиуд бүрэн хэмжээний тэтгэлгийг зарлаж боловсролд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Хүүхэд бүхэн жаргалтай байг.

Анхны бүрэн хэмжээний тэтгэлгийн батламжийг олгов

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.