Наршсан үед яах ёстой вэ?

Зуны улиралд, гадаа хурц наранд удаан ажиллах, алхах үед нарших асуудал тулгардаг. Тэр дундаа бага насны хүүхдүүд, томчуудаас илүү хурдан нарны хордлого авдаг. Тиймээс хурц нартай халуун өдөр хүүхдүүдээ аль болох гэрээс гаргахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохилдолд наршихаас сэргийлэх аргуудыг хэрэглэж байгаарай. Бид энэ удаа та бүхэндээ наршихаас сэргийлэх, наршсан тохилдолд яах хэрэгтэй тухай зөвлөгөөг хүргэж байна.

Наршсан үед яах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг. Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан болдог байна.

1 Юун түрүүнд:

Аль болох сэрүүн газар очиж, чадах чинээгээрээ сэрүүцэх хэрэгтэй. Гадуур хоолонд орох, амрахаар зэхэж байгаа бол сэрүүцүүлэгчтэй газрыг сонгоорой. Энэ нь танд болон танай гэр бүлд илүү тухтай байх болно.

Юун түрүүнд:

2 Зузаан хувцсаа нимгэлэх

Мэдээж гадаа халуун, бүгчим байхад зузаан цамц, хувцас нь биед маш ихээр төвөг учруулж, ядраадаг. Тиймээс аль болох түүнээс салж, биед эвтэйхэн, хөлс гаргахгүй, агаар сайн нэвтрүүлдэг цэвэр даавуун хөнгөн хувцсыг сонгох нь зүйтэй.

Зузаан хувцсаа нимгэлэх

3 Хөл сойж хэвтэх

Нарны хордлого авсан бол юун түрүүнд, орон дээр хөлөө сойн хэвтээрэй. Хөлнөөсөө сэрүүцэхийн тулд сэнс тавьж болно. Мөн хүйтэн усаар толгой дээрээ жин тавих, бүлээвтэр хүйтэн усанд бүх биеэрээ орох зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ.

Хөл сойж хэвтэх

4 Давстай ус уух

Нарших нь хордлогын нэгэн хэлбэр учраас бөөлжих, толгой өвдөх, бие хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс хордлого тайлах хросолыг бага багаар уух хэрэгтэй. Гэрийн нөхцөлд давс болон элсэн чихрийн тусламжтай бэлдэж болдог. Хамгийн гол нь бүлээнээр нь уух хэрэгтэй шүү.

Давстай ус уух

5 Хүйтэн бүлээн жин тавих

Биеэ сэрүүцүүлж, зовиурыг багасгахын тулд, юун түрүүнд бага зэрэг хүйтэн бүлээн усанд алчуур базаж, бүхий л биеэ арчиж, жин тавих хэрэгтэй. Ингэснээр зовиур багасаж, бие сэргэх болно.

Хүйтэн бүлээн жин тавих

6 Биеийн халуун хэсгүүдийг сэрүүцүүлэх

Зурагт үзүүлсэнтэй адил биеийн халуун хэсгүүдийг сэрүүцүүлж, хөргөх хэрэгтэй. Хүзүү, суга, цавь, хөлийн ул, тавхайг энэ мэт сэрүүцүүлснээр бие хөнгөрч, илүү ихээр амардаг.

Биеийн халуун хэсгүүдийг сэрүүцүүлэх

7 Өвчин намдаах, толгойны эм уух

Хэрвээ өвдөлт буурахгүй, толгой маш ихээр өвдөж байгаа бол толгойн болон өвчин намдаах эмийг уух хэрэгтэй. Ингэснээр өвчин даамжрах, өөрт мэдрэгдэх зовиурыг эрс багасгадаг.

Өвчин намдаах, толгойны эм уух

8 Шаардлагагүй, өндөр тунтай эмээс татгалзах

Хэдийгээр өвдөлт намдахгүй, шинж тэмдэг буурахгүй бол өвчин намдаах, толгойн эмийг ууж болох ч, эмчийн зааваргүйгээр дур мэдэн хүчтэй эм уухаас болгоомжлох хэрэгтэй. Энэ нь бүр ч илүү сөрөг үр дагаварт хүргэж болно.

Шаардлагагүй, өндөр тунтай эмээс татгалзах

9 Эмчид хандах

Хэрэв байдал дээрдэхгүй бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө тусламж хүсэх хэрэгтэй. Үзүүлэхгүй удсанаас бөөлжилт ихсэх, толгой эргэж өвдөх, хоолны дуршил буурах зэрэг олон сөрөг нөлөөтэй.

Эмчид хандах

10 Аль болох тайван байх хэрэгтэй

Наршсан хүнийг хэвтүүлэх, боломжгүй бол суулгаж, аль болох тайвшруулах хэрэгтэй. Бие, мөр, хүзүү хэсгийн чилээг гаргах нь цусны эргэлтийг түргэсгэн, хурдан тэнхрэхэд тусалдаг. Булчингуудыг зөөлөн илж, иллэг хийгээрэй.

Аль болох тайван байх хэрэгтэй

11 Ямар хүмүүс нарших өндөр эрсдэлтэй вэ?

Цусны даралт ихтэй өндөр настай хүмүүс, бага насны хүүхдүүд, бие давхар эхчүүд, гадаа ажиллаж байгаа хүмүүс өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс тэдгээр хүмүүс нарны хаалт, саравчыг зүүх, хүйтэн бүлээн алчуураар тогтмол жин тавих, шингэн зүйл сайтар уух зэргээр урьдчилан сэргийлэх нь зөв юм. 

Ямар хүмүүс нарших өндөр эрсдэлтэй вэ?

12 Цаг агаарын мэдээ үз

Хэрвээ гадаа +25 хэмээс халуун, үүлгүй, хурц нартай бол аль болох гэрээсээ гарахгүй байх, сүүдэрт байх хэрэгтэй. Мөн аль болох цэвэр даавуун нимгэн цамц, даашинз өмсөх, өөрийгөө нарны хорт туяанаас хамгаалахыг хичээгээрэй.

Цаг агаарын мэдээ үз

13 Шууд нарны гэрлээс хол байх

Хамгийн чухал нь та гадаа ил, нарны гэрэл шууд тусч байх газарт удаан суух хэрэггүй юм. Аль болох сүүдэртэй, сэрүүн газар бараадаж, нарны шил, малгайгаа марталгүй өмсөөрэй.

Шууд нарны гэрлээс хол байх

14 Аль болох их ус уу

Наршсан тохиолдолд шээснийхээ өнгийг ажиглах хэрэгтэй. Хэвийн шээс, цайвар шаргал өнгөтэй, элдэв булингар, үнэргүй байдаг. Шээс хурц үнэртэй болох, булингартаж, хүрэн шар болох нь аливаа өвчний хамгийн энгийн шинж тэмдэг юм. 

Аль болох их ус уу

15 Нарны хор, туяа шингэсэн уух зүйлээс татгалз

Халуун өдөр машин дотроо савтай ус, ундаа мартах, эсвэл гадаа халуунд ундаа жүүсээ мартсан бол түүнээс битгий уугаарай. Учир нь тэдгээрээс болж бие хордон, хямрах өндөр эрсдэлтэй.

Нарны хор, туяа шингэсэн уух зүйлээс татгалз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()