Усыг 10 удаа давтан буцалгавал юу болох вэ?

Усыг олон удаа дараалан буцалгавал үүсэх хор нөлөөний талаар олон мэдээлэл байдаг. Үнэхээр химийн бүтэц нь алдагдаж, хорт бодис үүсдэг эсэхийг дараах нийтлэлээс уншаарай.

Усыг 10 удаа давтан буцалгавал юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Усыг олон дахин буцалгах тусам сайн чанаруудыг нь үгүй хийж бараг л үхлийн хортой болгодог гэсэн хүмүүсийн дунд ихээхэн тарсан ойлголт байдаг. Энэ ойлголт мэдээж зүгээр байж байхад үүсээгүй нь ойлгомжтой. Эрдэмтэд болон олон хүмүүсийн хийсэн судалгаагаар усыг буцалгах тусам үүсэх өөрчлөлтүүдийн жагсаалтыг хүргэвэл:

- шингэний найрлага дахь өөрчлөлт;
- хүнд устөрөгч, дейтерий үүсэх;
- нитрат, хүнцэл, натрийн фторидын массын өсөлт;
- хортой органик хлорын нэгдлүүд;
- хүнд металлын давсны агууламж өсөх;
- хүний ​​биед аюултай кальцийн давс. 

Гэвч эдгээр нь зөвхөн цэвэршүүлээгүй усыг буцалгасан үед гарах өөрчлөлтүүд юм.

Оросын ундны усны хяналт, шинжилгээний үндэсний төвийн захирал Юрий Гончар үүнийг зүгээр л нэг хүмүүсийг айлгах гэсэн ойлголт хэмээжээ. Тэрбээр NTV сувгийн сэтгүүлчдийн хамтаар туршилт хийж, цоргоноос авсан энгийн ундны усыг 10 удаа буцалган тухай бүрт нь хэмжилт хийжээ. 

Эхний удаа буцалгасны дараа тусгай тоног төхөөрөмж нь усны өнгөнд өөрчлөлт орсон болохыг харуулжээ. Гэсэн хэдий ч бүх үзүүлэлт хэвийн хэвээр үлдсэн. Үнэр, амт өөрчлөгдөөгүй боловч тэр даруй ус 20%-аар зөөлөн болсон байна.

Хоёр дахь удаа буцалгасны дараа усан дахь фторын агууламж нэмэгдсэн ч нормоос хазайгаагүй байна. 

Гурав дахь удаагаа буцалгасны дараа ус илүү зөөлөн болсон бөгөөд илүү тунгалаг болжээ. Нэмэгдсэн цорын ганц элемент нь төмөр байв.

Ес дэх удаа усыг буцалгасны дараа савны ёроолд мэдэгдэхүйц тунадас тогтсон бөгөөд кальцийн түвшин эрүүл ахуйн стандартын төвшнөөс доогуур байжээ. Гэсэн хэдий ч энд аюултай зүйл байхгүй, учир нь усыг кальцигүйгээр ууж болно.

Арав дахь удаагаа усыг буцалгасны дараа усан дахь магни, хөнгөн цагаан, кальци болон бусад бүх эрдэс бодис багасжээ. Гэхдээ дахин хэлэхэд энэ нь тийм ч чухал, аюултай биш гэсэн үг юм.

Туршилтад шилэн ус буцалгагчийг ашигласан. Гэхдээ хямдхан хуванцар ус буцалгагч ашиглаж байсан бол халаах явцад хуванцраас хорт хавдар үүсгэдэг бодис ялгардаг тул аюултай гэсэн үг. 

Усыг дахин буцалгах аюулын сэрэмжлүүлгийг ихэвчлэн савласан ус үйлдвэрлэгчид цацдаг гэсэн судалгаа бий. Иймд хүссэнээрээ усаа буцалгаж уух боломжтой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()