Дарга тань муу биш, та өөрөө муу ажилтан болохыг илтгэх 10 зүйл

Хэдийгээр та бусадтай адил хөдөлмөрлөж, заримдаа ажлын хамт олноосоо ч илүү ажиллаж байж болох ч дарга тань таны энэ байдлыг үнэлэхгүй байж болох юм. Мэдээж, энэ нь өөрийн гэсэн тодорхой хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд энэ нь таныг муу ажилтан мэт харагдуулдаг ч байж болно. Тиймээс муу ажилтан мэт харагдахад нөлөөлдөг хүчин зүйлстэй танилцацгаая. 

Дарга тань муу биш, та өөрөө муу ажилтан болохыг илтгэх 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Та тогтмол ажилдаа хожигддог

Хэрвээ та ажилдаа тогтмол хожигддог бол энэ нь даргад тань төдийгүй хамт олонд тань таалагдахгүй бөгөөд цомхотгол нэрээр таныг ажлаас халах нэг томоохон шалтгаан болно гэдгийг санаарай. 

Ажилдаа хожигдож буй шалтгаанаа ол. Магадагүй та арай эрт босох хэрэгтэй юм болов уу. Эсвэл түгжрэлд орохгүйн тулд нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах хэрэгтэй байж болох юм.

2. Санаачлагагүй байдал

Та өөрт оногдсон бүхий л даалгаварыг амжилттай биелүүлдэг байж болно.  Гэхдээ та энэ бүхнийг механикаар хийж байгаа бөгөөд аливаа зүйлийг илүү хурдан, үр дүнтэй хийх тал дээр санаачлага гаргадаггүй. Орчин үед өөрийгөө тогтмол хөгжүүлэх хэрэгтэй гэсэн уриа дэлхий даяар тархсан байдгийг бүү мартаарай.

3. Ажлаа маш удаан хийдэг

Бусад ажилчдынхаа дэргэд та “муу ажилтан” гэх тоонд багтдаг учир мэдээж карьерын өсөлтийн талаар ярих ч хэрэггүй. Энэ нь  та ажлаа хэтэрхий удаан хийдэг, эсвэл мэргэжлийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой байж болно.

4. Тогтмол алдаа гаргах

Хэрвээ таны хийж буй ажил тогтмол алдаатай, чанарын хувьд хангалтгүй, байгууллагын ашиг орлогод сөргөөр нөлөөлөхөөр байвал мэдээж энэ удирлагад тань таалагдахгүй. Тиймээс алдаа гаргасан ч дараагийн удаа гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээгэрэй.

5. Олон нийтийн цахим сүлжээг ихээр ашиглах

Хэрвээ таны хувийн мессенжерт ирсэн чат бүрт та тэр дор нь хариулдаг бол энэ нь бусдын нүдэнд өртөхгүй байх боломжгүй. Тиймээс бас л анхааралтай байх хэрэгтэй шүү.

6. Ажлаасаа тогтмол чөлөө авах

Мэдээж, хааяа шаардлагатай үед чөлөө авч болох ч үүний давтамж олон байх ёсгүй. Энэ тохиолдолд удирдлагын тань бухимдах зүй ёсны хэрэг. Шүдний эмч дээр очих цагаа амралтын өдөр рүү шилжүүлж болно шүү дээ. Энэ мэтчилэн энгийн шалтгаанаас болж ажлаасаа аль болох чөлөө авахгүй байхыг хичээгээрэй.

7. Чухал даалгаварыг танд даалгахгүй байх

Энэ нь хамтран ажиллагсад тань таны мэргэжлийн чадвар, аливаа асуудлыг шийдвэрлэх чадварт тань итгэхгүй байгааг илэрхийлнэ. Тиймээс та санаачлагатай байж, илүү хүнд даалгаварыг бие даан хийж өөрийн чадварыг  харуулах хэрэгтэй.

8. Гүйцэтгэж буй ажлынхаа чухлыг тодорхойлж чадахгүй

Гүйцэтгэж буй ажлуудаа чухлаас нь эхлэж эрэмбэлэж сурах эхрэгтэй. Төдийлөн чухал бус ажлуудад их хугацааг зарцуулснаар та чухал ажилдаа анхаарал хандуулж чадахгүйгээр зогсохгүй, өөрийн үнэлэмжийг бууруулах болно.

9. Хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг

Таны хувьд энэ нь тэгш эрхийн төлөө тэмцэл мэт санагдах ч үнэн хэрэгтээ энэ нь хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлж, хагарал үүсгэж байж болох юм. Ийм нөхцөлд ажил хийж чадах нь юу л бол.

10. Хамт олонтойгоо харьцаа муутай байх

Мэдээж, хүн бүртэй найз болох шаардлагагүй ч бүгдтэй нь ижил тэгш эвтэй байх хэрэгтэй. Хэн нэгний тусламж танд хэзээ нэгэн цагт хэрэг болох л болно. Тиймээс өөрийн биеэ авч яваа байдалд анхаарал хандуулаарай. Магадгүй та их зан гаргадаг, эсвэл даргадаа долигонодог ч юм билүү. Энэ төрлийн зан араншин бусдын сэтгэлийг татах нь юу л бол.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()