Энэтхэгт сармагчингууд 250 нохойг өндрөөс шидэн хөнөөжээ

Энэтхэгийн Махараштра мужийн Лавула болон Мажалгаон тосгодод амьдардаг сармагчингийн сүрэг тэндхийн нохдыг "устгалд" оруулж эхэлжээ. Тэд моншнуудыг нь нохой барьсан явдалд өс санан нийтдээ 250 гаруй нохойг өндөр модноос эсвэл барилгын дээврээс шидэж хөнөөсөн байна. Энэхүү явдалд нутгийг иргэд туйлын цочирдсон гэнэ. 

Энэтхэгт сармагчингууд 250 нохойг өндрөөс шидэн хөнөөжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чухамдаа энэхүү харгислалыг батлах бичлэг болон зургууд хангалттай олон байгаа учраас цахим орчинд ч гэсэн хүмүүс гайхширч хоцроод байгаа аж. 

Эцэст нь Лавула тосгонд "өнчин гөлөг ч үлдээгүй" гэж орон нутгийн телевиз мэдээлжээ. Яваандаа ноход үгүй болсон учраас сармагчингууд бага насны хүүхэд рүү хүртэл дайрч эхэлсэн байна.

Нэгэн бичлэг дээр хүүхэд рүү сармагчин дайрах гэхэд нь түүнийг нохой хамгаалж байгаа нь бичигдэж үлджээ. 

Орон нутгийн иргэд зэрлэг амьтдыг хамгаалах газартай холбогдсон бөгөөд үүний дагууд алуурчин сармагчингуудын асуудлыг шийдэх албаны хүмүүс иржээ. Гэвч тэд нэгийг ч барьж чадаагүй байна. 

Үүний дараа нутгийн иргэд өөрсдөө нохдоо хамгаалах гэж оролдцсон боловч мөн үр дүнд хүрсэнгүй. 

Энэ зуур хэд хэдэн хүүхэд сармагчингуудад бариулж бэртсэн гэнэ.

Жишээ нь 8 настай хүүхдийг барих гэж оролдох үед нь тосгоны иргэд бөөнөөрөө мод чулуу шидэж байж түүнийг авч үлдэж чаджээ. 

Харин өчигдөр буюу 12-р сарын 19-нд тус мужийн байгаль хамгаалагчид энэхүү аллагыг удирдан зохион байгуулсан гэж үзсэн хоёр сармагчинг барьсан болохоо мэдэгджээ. Тэрхүү хоёр сармагчинг зэргэлдээх Нагпур мужийн ширэнгэн ойд тавихаар болсон аж.

Толгойлогчдыг нь барьснаар Энэтхэгийн бяцхан тосгонд сүүлийн хоёр сар үргэлжилсэн энэхүү хачирхалтай явдал намжина гэж орон нутгийнхан найдаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()