Хэрвээ та эдгээр үгсийг сонсвол, утсаа тэр дор нь таслаарай!

Гар утас ашиглан бусдыг луйвардаж, мэхлэх явдал сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Магадгүй та ч тус хэргийн золиос болж эд хөрөнгө, бие эрхтнээрээ хохирохыг үгүйсгэхгүй юм. Иймд та бүхэндээ зориулан утасны луйвраас сэргийлэх арга болон тэд хэрхэн бусдыг мэхэлдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэрвээ та эдгээр үгсийг сонсвол, утсаа тэр дор нь таслаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Луйварчдын баг хэрхэн ажилладаг вэ?

Таныг утсаа авахад хэн нэгэн "Та намайг сонсож байна уу?" гэвэл шууд таслаарай. Учир нь тухайн дуудлага ердөө таны хоолойг бичиж аван, гэмт хэрэгт ашиглах гэсэн оролдлого юм. Хэрвээ та тэдний асуултанд "Тиймээ" гэж хариулбал, гэмт этгүүдүүд хоолойг тань бичиж аваад, нэр болон хоолойны өнгийг тань ашиглаж, ямар нэгэн худалдан авалт, санхүүгийн гүйлгээ хийж, өрөнд унагаж болзошгүй юм. 

Учир нь зарим онлайн худалдааны сүлжээнүүд худалдан авалт хийж байгаа хүнээс "Тийм" гэх үгийг шаардах бөгөөд хоолойны өнгийг нь тааруулсны эцэст захиалга авдаг байна. Энэ мэтчилэн хүний дуу хоолойг ашиглаж, гэмт хэрэг үйлдэх хүмүүс өдрөөс өдөрт олширсоор байгаа юм. 

Луйварчдын баг хэрхэн ажилладаг вэ?

2 Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Танихгүй дугаар авах хэрэггүй. Тань руу огт танихгүй дугаар залгавал яаран авахаас татгалзаарай. Энэ нь хэн ч байж мэдэх тул эхлээд мессежээр ямар хэргээр ярих болсон, хэн гэдгийг нь лавлахад гэмгүй. Мөн танихгүй дугаар авахгүй байхыг зуршил болгож, ойр дотны хүмүүстээ ч мөн дуулгаарай. 
  • Зөв хариулт өгөх. Хэрэв та санамсаргүйгээр танихгүй хүний дуудлага авчихвал "Намайг сонсож байна уу?" гэхчлэн "Тийм" гэх хариулт хүссэн асуултанд өөрөөр хариулаарай. Эсвэл "Та хэн бэ?", "Яах гэсэн юм?" гээд шууд асуух хэрэгтэй аж.
  • Танихгүй хүмүүст өөрийнхөө хувийн мэдээллийг бүү өг.  Хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүнд өөрийн хувийн мэдээллээ хэрхэвч өгч болохгүй. Заавал хэн болох, яах гэж залгасан нь баттай мэдсэний дараа ярилцах эсэхээ шийдээрэй. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()