Америк ээжийн тэнэглэл

Өнөө цагт хүн бүр л өөрийн хүссэн зүйлээ хийж, "Ганц л амьдрах юм чинь..."  хэмээх үгийг уриагаа болгох болжээ. Энэ хөөрүү бодолдоо хэт автаад элдэв янзын, сонин жигтэй зүйлс хийдэг хүмүүс ч цөөнгүй байх юм. Үүний нэгэн томоохон жишээ болж, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэн хачирхалтай Америк эмэгтэйн амьдралыг танилцуулж байна.

Америк ээжийн тэнэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нанатэ Хэмонд (Nannette Hammond)-ийн 20 настай байх үеийн зураг. Тэрээр энэ үедээ ямар нэгэн гоо сайхны мэсэл засал хийлгээгүй , бүр үсээ ч будуулаагүй байсан аж.

Түүний нөхрийг Дэйв (Dave) гэдэг бөгөөд тэд одоо 5-16 насны 5 хүүхэдтэйгээ хамт өнөр өтгөн амьдардаг байна. 

Өдгөө 5 хүүхдийн ээж Нанатэ Хэмонд нь өөрийгөө амьд барби болгохоор 494 мянган долларын үнэтэй гоо сайхны хагалгаанд оржээ. Тус хагалгаанд нь хөх өргөж, томсгох, уруулаа зузаатгах, ботокс шахуулах, арьс чангалах, хамар өндөрлөх, зовхи тэнийлгэх зэрэг багтсан ба тэрээр үсээ будуулах, хиймэл хумс хийлгэхээ ч мартсангүй.

“Би багаасаа л барби хүүхэлдэйгээр тоглох маш их дуртай байсан. Гадаад үзэмж болоод жижиг хөхөндөө сэтгэл хангалуун бус байдаг байсан надад барби шиг бол ямар гоё хэмээн бодол толгойд байнга л эргэлддэг байж билээ. Тиймээс 16-тай байхдаа яагаад би өөрөө барби шиг болж болохгүй билээ гэсэн бодол төрж, арьсаа борлуулж байсан. Ингээд л цаашаа хөвөрч өгсөн дөө” хэмээжээ.

“Хүмүүс надаас байнга л нөхөр хүүхэд чинь хагалгаа хийлгэхэд дургүйцээгүй юу? хэмээн асуудаг. Харин ч тэд минь надад урам зориг өгч байсан юм шүү. Одоо ч надаар бахархдаг. Бусад хүмүүс намайг муулж л байгаа байх. Гэхдээ надад хамаагүй ээ. Би хүүхдүүддээ амьдрал баялаг, ганцхан амьдрах хорвоод өөрийнхөөрөө жаргалтай байхыг үлгэрлэн үзүүлсэн. Би үүгээрээ ч бахархдаг.” хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдаж байжээ.

Тэрээр 21 насандаа анх хөхөө томруулсан ч санаанд нь төдийлөн нийцэхгүй байсан тул 3 жилийн дараа ахин силикон шахуулж, үснийхээ өнгийг ч өөрчилжээ. Харин 27 насандаа нүүрний үрчлээ багасгах батокс шахуулж, 42,500 долларыг зарлагадаж байсан бөгөөд 30 хүрээд нүүрнийхээ арьсыг татуулан, үсээ шаргалаар будуулж 1,275 доллар үрсэн байна. Түүнчлэн сар бүр зовхины арьсаа татуулдаг гэнэ шүү. 

Мэдээж барби бол төгс төгөлдөрийн илэрхийлэл байдаг. Тиймдээ ч бүсгүй маань өөрийн гэртээ дасгалын өрөө тусгайлан гаргаж, байнга хичээллэдэг бөгөөд сар болгон арьсаа борлуулдаг байна. Энэ бүх мөнгийг нөхөр нь л төлдөг гэжээ.

Түүний зөвхөн гадаад төрх ч биш, амьдрал ахуйд нь тэр чигтээ л барбиний хэв маяг зонхилсон байх аж. Нөхөр нь түүнд “Барбиний өрөө” хүртэл бэлдэж өгөн, 247,000 долларын үнэтэй ягаан өнгийн Порше авч өгчээ. Үүнээс харахад тэр эхнэртээ үнэхээр л хайртай бололтой.

“Миний эхнэр сайн ээж бас гайхалтай эхнэр. Би түүнийгээ үргэлж дэмжиж, хүслийг нь биелүүлэхийг хүсдэг. Энэ бол эхнэртээ хайртайгаа харуулах цор ганц боломж гэж боддог" хэмээн нөхөр нь хэлжээ.

Нэгэнт л зориг шулуудан хэдэн зуун мянган доллар зарлагадаж байж олж авсан, энэ "сайхан" бие галбир, царай зүсээ арчилж явна гэдэг нэг төрлийн хүндхэн хариуцлага мэт... Тэрээр галбираа хадгалах, арьсаа залуу хэвээр нь байлгахын тулд өглөөний цайндаа жимсний коктэйл, харин өдөр шинэ ногооны салат, тахианы цээж мах, эсвэл загасны мах идэн, орой юу ч иддэггүй гэжээ.

Нанатэ инстаграм хуудаснаа 27,000 дагагчтай бөгөөд өөрийн тачаангуй зургуудаараа цаг ямагт олныг алмайруулдаг аж. Мөн түүний зургуудыг нөхөр болон хүүхдүүд нь ихэд сэтгэл гарган авч өгдөг байна.

“Надад 5 сайхан үр хүүхэд, миний хайртай хань байна, дээрээс нь би өөрийн хүссэн царай төрх, бие галбираа олж авсан. Үүнээс сайхан амьдрал гэж хаана байхав... Яг үнэнийг хэлэхэд би гоо сайхны хагалгаанд бараг л донтсон гэхүү дээ. Хэдэн сар болоод л арьсаа татуулах, ботокс шахуулах гээд их бага ямар нэгэн хэмжээгээр биедээ мэс хүргэдэг. Ингэхгүй л бол болохгүй мэт санагдаад байдаг юм. Энэ байдлаараа 70 нас хүртлээ явна гэж бодож байгаа шүү. Хамгийн гол нь хүн өөрийнхөө хүссэн зүйлийг л хийж амьдрах хэрэгтэй” хэмээн чин сэтгэлээсээ хэлжээ.  

Танд харин ямархуу санагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()