ADHD буюу Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж юу вэ?

Сүүлийн үед нэлээдгүй яригдах болсон ADHD буюу анхаарлын дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг (АДХХЭ) нь гол төлөв бага насны хүүхдүүдэд илэрч байгаа бөгөөд уг эмгэг нь цаашдаа ч өсөх хандлагатай байгаа юм. Бага насны бүхий л хүүхдүүд ямар ч бодлогогүйгээр үйлдэл хийж, сахилгагүйтэж, хөдөлгөөнтэй байдаг боловч уг хам шинжийн үед арай өөр байдаг юм. Хүүхдүүд бага байхдаа бидний ярьдгаар сахилгагүйтэх боловч аажимдаа гайгүй болчихдог. Харин уг хам шинжтэй хүүхдүүд эсрэгээр байдаг байна. 

ADHD буюу Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ADHD-ийн бүх шинж тэмдгүүд нь хүн бүрт харилцан адилгүй байдаг тул тухайн хүүхдэд илэрч буй онцлог шинж чанаруудын талаар мэдэх нь чухал. 

Ерөнхийдөө тус эмгэг дараах 3 төрөлд хуваагддаг аж. 

Анхааралгүй: Энэ төрлийн гол шинж тэмдгүүд нь анхаарал төвлөрч чадахгүй байх, байнга хийж байгаа зүйлээс өөр юманд сатаарах, эмх цэгцгүй байх зэргээр илэрнэ. 

Хэт хөдөлгөөнт: Ийм төрлийн хүмүүс хэзээ ч тайван байж чаддаггүй бөгөөд үргэлж нэгээс нөгөө рүү үсчиж байдаг.

Хосолсон: Энэ нь ADHD-ийн хамгийн түгээмэл дэд төрөл бөгөөд ийм төрлийн эмгэгтэй хүмүүст бусад хоёр төрлийн шинж тэмдэг хамтдаа илэрдэг байна. 

1 Анхааралгүй

Ийм хүмүүс гэнэтийн огцом хөдөлгөөн хийдэггүй харин аливаад анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Анхааралгүй ADHD-тай хүмүүс удаан хугацааны туршид хүссэн зүйлдээ анхаарал хандуулж, зохион байгуулалттай үйл ажиллагаанд оролцоход хэцүү байдаг.

Анхааралгүй ADHD-ийн түгээмэл шинж чанарууд нь:

  • Анхаарал нь амархан сарнидаг
  • Нарийн ширийн зүйлийг анзаардаггүй
  • Хүний ярьсан зүйлийг ойлгох
  • Өдөр тутмын ажил хийхдээ зарим зүйлсийг орхигдуулах
  • Ихэнхдээ хайхрамжгүй байх бөгөөд түлхүүр, ном, утас гэх мэт зүйлсийг байнга алддаг
  • Зохион байгуулалттай ажил, үйл ажиллагаанд оролцоход бэрхшээлтэй байдаг
  • Бусдын зааврыг дагаж чаддаггүй

Анхааралгүй

2 Хэт хөдөлгөөнт

Энэ хэлбэрийн ADHD-тэй хүмүүс хэт идэвхтэй байх бөгөөд гэнэтийн байдлаар санаанд орсон зүйлээ шууд хийхийг завддаг юм. Сонирхолтой нь тэд хүссэн зүйл дээрээ сайн төвлөрч чаддаг гэнэ.

Ийм төрлийн эмгэгтэй хүмүүст ажиглагддаг шинж тэмдэгүүд:

  • Тогтворгүйгээс болоод бусдад саад учруулах
  • Бодлогогүй үйлдэл байнга хийх
  • Тэвчээргүй, ээлжээ хүлээж чаддаггүй
  • Хүний хэлж бүй үгийг дуустал нь сонсож чаддаггүй
  • Хэт их, хурдан ярих
  • Ажил хийхдээ олон зүйл зэрэг хийдэг ч бүгдийг нь "халтартуулдаг"
  • Хэт сэтгэл хөдлөлтэй учраас амархан уурлаж, баярладаг

Хэт хөдөлгөөнт

3 Хосолсон

Энэ бол ADHD-ийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс хэт хөдөлгөөнтэй бөгөөд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй_ 

Хүүхдэд ADHD-ийн хосолсон хэлбэрийн оношийг тавихын тулд дор хаяж зургаан сарын турш ажиглалт хийдэг. Энэ хугацаанд тухаан хүүхдэд дээр дурьдсан шинэ тэмдэгүүдээс дор хаяж 6 нь илрэх ёстой. 17 ба түүнээс дээш насны хүмүүсийг оношлохдоо мөн ижил хугацаанд ажиглах ёстой бөгөөд дор хаяж 5 шинж тэмдэг илэрч байж онош тавьдаг аж. 

Хосолсон

Хүүхэд бага сургуульд суралцаж эхлэх үед анхаарал төвлөрөлт шаардагдаж эхэлдэг ба энэ үеэс шинж тэмдгүүд нь илэрч эхэлдэг байна. Ихэвчлэн охидоос илүү хөвгүүд оношлогдох нь их.

Одоогоор энэхүү эмгэгийн цаад шалтгаан нь мэдэгдээгүй байгаа ба эрдэмтэд үүсэхэд нөлөөлдөг хэдэн хүчин зүйлсийг таамаглаад байгаа.

Үүнд:

  • Удамшилт
  • Тархины анхаарлыг удирддаг хэсгийн гэмтэл мөн энэ хэсэгт нөлөөлөх бусад тархины эмгэгүүд
  • Жирэмсний үеийн уургийн дутагдал, архи, тамхины хэрэглээ, хүчирхийлэл (эдгээр нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг).
  • Химийн бодисын тэнцвэргүй байдал (ADHD-тэй хүүхдийн тархин дахь химийн бодисийн тэнцвэр алдагдсан байдаг).
  • Хорт бодис
  • Хэт бага жинтэй төрөх гэх мэт. Сонирхуулахад зарим хүмүүс сахарын хэрэглээ, зурагт хэт их үзэх, сурлага муутай байх, ядуурал, хоол хүнсний харшил зэргээс  энэхүү эмгэг үүсэх магадлалтай гэж боддог бол эдгээр нь ADHD-г үүсгэдэг гэх ямарч нотолгоо гарч ирээгүй байна.

Уг эмгэгийг бүрэн эмчлэх аргыг одоогоор олоогүй байгаа ба янз бүрийн судалгааны ажил ихээр хийгдэж байгаа. Хэрэв таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрч байвал шинж тэмдгийг нь сайн ажиглаж, нэн даруй мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандаарай. Ингэснээр эмийн, зан үйлийн зэрэг тохирох эмчилгээг эртнээс хэрэгжүүлсэнээр өвчтнийг өөрийн анхаарал, бухимдал зэргээ удирдах, өвчний шинж тэмдгийг бууруулах зэрэгт сургах боломжтой юм.

ADHD-тэй  хүүхэд тогтвортой сууж чаддаггүй, хүүхдэд гар хүрэх  гэх мэт үйлдэл, өдөр тутам алдаа их гаргадгаасаа болоод үргэлж загнуулж шүүмжлүүлж байдаг. Байнга ийм нөхцөлд байдаг тул өөрийгөө үнэлж, хүндлэхээ больдог. Тэднийг анхаарч, хэрэгтэй үед нь бусадтай муудалцах, болчимгүй үйлдэл хийхээс нь сэргийлэх, алдаа дутагдал гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн аливаа зүйлийг хичээж хийсэн үед нь, тэвчээртэй суугаад хүлээж чадсан үе бүрт нь сайн магтаж урамшуулж байх нь зүйтэй.

Хамгийн чухал нь хүүхдээ ойлгож хүлээн зөвшөөрөх бөгөөд хүүхдийн тань сэтгэлгээ жирийн хүнээс өөр байдаг. Иймэрхүү хүүхдүүдэд нийтлэг үзэгддэг зүйл бол тэд өөрчлөлтөд дургүй. Тэднийг буруутгах биш, хэлснийг тань сонсдоггүй анхаардаггүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч, ямар нэгэн зүйлд анхаарч төвлөрч байвал түүнийг нь ойлгож сайн магтаж дэмжиж байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()