Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид бусдаас сонссон зүйлсдээ итгэж, тухайн өнцгөөр бүхнийг харж, сэтгэх нь бий. Харин худал үгс, цуу яриа олон жил дамжин яригдсаар сүүлдээ яг үнэн мэт ойлгогддог сөрөг талтай аж. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийх үүднээс үнэн гэж боддог буруу ойлголтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лууван идвэл шөнө сайн хардаг болно

Лууван нь А витаминаар баялаг тул хараанд сайнаар нөлөөлдөг нь үнэн. Гэхдээ шөнө сайн хардаг болно гэдэг нь худал болохыг сайтар тогтоогоорой. Энэ яриа бүр Дэлхийн II дайны үеэс үүдэлтэй бөгөөд Английн нисгэгчид шөнийн цагаар байлдахад тус болно хэмээн их хэмжээний лууванг нөөцөлдөг байж. Гэвч энэ нь Германчуудаас радарын системээ нуух нарийн арга заль байсан гэдэг.

Лууван идвэл шөнө сайн хардаг болно

2 Гараа дугаргах үе мөчийг гэмтээнэ

Эрт дээр үеэс гараа чанга дуугаргаж, нугалах нь үе мөчийг гэмтээнэ хэмээсээр ирсэн билээ. Гэвч энэ нь ердөө л ам дамжин ирсэн яриа ажээ. Эрүүл мэндийн шинжилгээгээр энэ бүхэн нь худал зүйлс, гараа дуугаргалаа гээд үе мөчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй болохыг олж тогтоосон юм. Мөн олон жилийн турш гараа нугалж, дуугаргасан хүн болон огт дуугаргаж байгаагүй хүнтэй харьцуулж үзэхэд үе мөчинд нь ямар ч ялгаа гараагүй аж. 

Гараа дугаргах үе мөчийг гэмтээнэ

3 Бор өнгийн өндөг нь цагаанаасаа илүү эрүүл мэндэд тустай

Бор, цагаан өнгийн өндөгний хувьд эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр ямар ч ялгаагүй байдаг ажээ. Өндөгний өнгө ийнхүү өөр өнгөтэй гарах нь тэдний төрөл болон идэж буй үр тариатай холбоотой гэнэ. Түүнээс өөр ямар ч ялгаагүй бөгөөд тус яриа нь ердөө л хүмүүсийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх гэсэн зальжин аргуудын нэг ажээ.

Бор өнгийн өндөг нь цагаанаасаа илүү эрүүл мэндэд тустай

4 Улаан өнгө бухыг уурлуулдаг

Бухын тулааны явцад хүмүүс үргэлж улаан даавуу барьж улангассан бухыг хурцалж, өдөөж өгч буй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ бух огт өнгө ялгадаггүй бөгөөд энэ нь хүнийг гэмтээсэн тохиолдолд цусыг давуунаас ялгаруулж, үзэгчдийг цочроохгүй гэсэндээ тус өнгийг сонгодог аж. Мөн тус спортын эх нутаг гэж хэлж болохуйц Испани улсын хувьд улаан өнгө нь маш түгээмэл, соёлын бэлэг тэмдэг болсон тул, олон зууны туршид бухыг өдөөхөд хэрэглэсээр ирсэн хэмээн үздэг билээ. 

Улаан өнгө бухыг уурлуулдаг

5 Сарьсан багваахай сохор

Та арай одоог хүртэл сарьсан багваахайг сохор гэдэгт итгэж явдаг юм биш биз? Тэдэнд бусад амьтад шиг хурц хараа байхгүй ч гэлээ, огт юу ч хардаггүй гэж хэлж болохгүй аж. Харин бусад амьтдаас ялгарах хамгийн том давуу тал нь тэд шөнө ч сайн харж чаддаг бөгөөд аливааг мэдэрч, ажиглахдаа гаргууд юм. 

Сарьсан багваахай сохор

6 "Лохнэсс" нуурын мангас

Яг л "алмас"-тай адил Лохнэсс нуурын мангасыг бодитоор оршин байдаг, байдаггүй гэхчлэн хүн төрөлхтөн хоёр тал болон мэтгэлцсээр ирсэн билээ. Тэгвэл одооноос энэхүү маргааныг цэглэж, тус төсөөллийн амьтан байдаггүй болохтой эвлэрээрэй. Нэг л өдөр хүмүүс нууранд яваа аварга том биетэй мангас харлаа гэхчилэн цуу яриа дэгдэж, хаанаас авсан нь мэдэгдэхгүй зургууд цахим сүлжээгээр тарж эхэлсэн билээ. Гэхдээ үүнийг бодит гэдэгт итгэх хэрэггүй болохыг судлаачид тогтоож, мэдэгдэл гаргасан аж. 

"Лохнэсс" нуурын мангас

7 Хятадын цагаан хэрмийг сансраас харж болно

Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Хятадын цагаан хэрэм нь сансраас, тэр бүү хэл сарнаас ч үзэгддэг хэмээн 1930 онд мэдэгдсэн байдаг. Хvний гараар бүтээгдсэн байгууламжуудаас ганцхан Цагаан хэрэм л сансраас харагддаг тухай хятадууд олон жил ярьж, түүндээ итгэдэг байсан. Гэтэл анх Америкийн сансрын нисгэгчид цагаан хэрмийг сансраас олж хараагүй гэж хэлэхэд Хятадууд, гадаадынхан болохоороо л ингэж байна гэж тухайн үедээ өөрсдийгөө хамгаалж байсан юм. Харин цагаан хэрмийг холоос тэр бүү хэл сарнаас олж харах ямар ч боломжгүй гэдгийг Хятад сансрын нисгэгчид хүртэл хэлж байсан билээ.

Хятадын цагаан хэрмийг сансраас харж болно

8 Волт Дисней өөрийгөө хөлдөөсөн

Хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киног үйлдвэрлэн гаргадаг "Волт Дисней" кино компанийг мэдэхгүй хүн гэж үгүй. Харин тус кино компанийн үүсгэн байгуулагч Волт Диснейг нас барсан биш, ердөө л хөлдөөсөн гэх цуу яриа тарсан байдаг. Харин ор үндэсгүй худал яриа бөгөөд тэрээр 1966 онд нас барсан юм. Сонирхуулж хэлэхэд хамгийн анх өөрийгөө хөлдөөсөн хүн бол Жеймс Бедфорд гэх эр аж. 

Волт Дисней өөрийгөө хөлдөөсөн

9 Хэлний газрын зураг

Хэлийг хэсэгчлэн хуваан үзэж, тус бүртээ өөр өөр амтыг мэдэрдэг буюу үзүүр хэсэг нь чихэрлэг, хоёр хажуу нь исгэлэн болоод гашууныг мэдэрч, амталдаг хэмээн хүн бүр ойлгож явдаг. Харин бодит байдал дээр энэ нь ердөө цуу яриа төдий зүйл ажээ. Эрдэмтэд ч үүнийг худал, хүний хэл зүйлсийг хуваан мэдэрдэггүй гэдгийг дурдсан байдаг. Бидний хэл бүхэлдээ бүхий л амтыг мэдэрдэг. Энэхүү домог яриа нь 1901 онд Герман улсаас гаралтай байдаг бол, 1974 онд худал гэдгийг нь баталсан байдаг.

Хэлний газрын зураг

10 Цахилгаан хэзээ ч нэг газраа цохидоггүй

Үнэндээ бол цахилгаан нэг цохисон газраа дахин цохидог байна. Ийм зүйл маш олон тохиолдож байсан бөгөөд алдарт тэнгэр баганадсан барилга болох "Empire State Building" жилд 100-аад удаа цахилгаанд цохиулдаг байна. Цахилгаан ихэвчлэн өндөр барилга, модонд дуртай байдаг. Харин томоохон газар нутагтай үед цахилгаан хамгийн өндөр цэгт юуны түрүүнд хэд хэдэн удаа цохидог бөгөөд дараа нь өөр газар руу шилждэг гэнэ. 

Цахилгаан хэзээ ч нэг газраа цохидоггүй

11 "Тэдэнд бялуу идүүл"

"Тэдэнг бялуу идүүл" гэх хэлц нь магадгүй түүхэн дэх хамгийн алдартай хэлц байж мэдэх юм. Тус үгийг Францын хатан Марие Антонни (Marie Antoinette) хэлсэн бөгөөд тэрээр өлсөж үхэхийн даваан дээр ирсэн ядуу ард иргэд дээр очиж "Тэдэнд бялуу идүүл" хэмээсэн гэдэг. Тухайн үед ядуу тариачид бялуу гэх амттанг мэддэггүй байсан төдийгүй энэ нь хүмүүсийн амьдралын түвшин, баян ядуугийн ялгаа ямар байсныг харуулж, хувьсгал эхлэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн ам дамжин ярьсаар иржээ. Гэхдээ энэ нь худал болохыг судлаач, эрдэмтэд баталсан билээ. Учир нь Марие Антоннигийн намтар, түүхэнд тус үгийг хэлсэн гэх баталгаа ганц ч байхгүй бол, түүнийг 9 настай байхад хэвлэгдсэн филисофич Жан Жак Руссогийн номонд тус үгийг бичсэн байдаг. 

"Тэдэнд бялуу идүүл"

12 Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг байсан

Викингчүүд эвэртэй дуулга өмсөж, тулалддаг байсан хэмээн маш олон ном зохиол, кино зэрэгт дүрсэлдэг. Тэдний эвэртэй дуулга өмсөх шалгаан нь зэрлэг, догшин байгаль, ан амьтадтай холбоотой гэж үздэг байв. Гэвч энэ нь худал цуурхал аж. Чухам хэзээнээс энэхүү худал яриа үүссэн нь тодорхойгүй ч гэлээ, 17 болон 18-р зуунаас Викингчүүдийг эвэртэй дуулга өмсдөг хэмээдэг болсон бөгөөд үүнийг нотлох археологийн олдвор, нотлох баримт ганц ч олдоогүй билээ. 

Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг байсан

13 Томас Эдисон цахилгаан гэрлийг зохион бүтээсэн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг зохион бүтээгчдийн нэг хэмээгддэг Томас Эдисон (Thomas Edison)-ийг цахилгаан гэрлийг зохион бүтээсэн гэж үздэг. Гэвч яг үнэндээ бид бүхнийг эрчим хүчээр хангаж буй цахилгаан систем буюу "хувьсах үйлдэл"-ийг зохион бүтээгч Никола Тесла (Nikola Tesla) бүтээсэн байдаг. Цахилгаан гэрлийн санааг Никола Тесла гаргаж, Томаст худалдсан аж. 

Үнэн хэрэгтээ Томас Эдисон математикч, зохион бүтээгч, ухаантан байгаагүй бөгөөд ердөө ухаантай хүмүүсийг хэрхэн ашиглаж, өөртөө ажилуулахыг тун сайн мэддэг сэргэлэн нэгэн байсан аж. Тухайн үед Тесла, Эдисоны дор ажилладаг байсан бөгөөд шинэ зүйл санаачилж, Эдисонд дуулгаад бичиж тэмдэглэлгүй орхичихдог бол, Томас Эдисон түргэхэн шиг үүнийг тэмдэглэн, зохиогчийн эрхийн газар руу гүйдэг байжээ. 

Томас Эдисон цахилгаан гэрлийг зохион бүтээсэн

14 Кристофер Колумб Америкийг нээсэн

Биднийг бага байхаас эхэлж Америк улсыг Кристофер Колумб нээсэн хэмээн сургасаар ирсэн. Тэр бүү хэл Америк улсад "Колумбын өдөр"-ийг хүртэл тэмдэглэдэг билээ. Гэтэл түүний Америк улсыг нээсэн гэх нь худал аж. Колумбыг уг тивийг нээсэн гэхээс өмнө чулуун зэвсгийн үед Ази тивийн хүмүүс Берингийн хоолойгоор дамжин, Америк тивд анх суурьшсан гэж үздэг байна. Гэтэл хэдхэн жилийн өмнө АНУ-ын Теннесси муж улсын нутагт Миссисипи голын орчмоос Хойд Европоос гаралтай эртний Викинг хүмүүсийн завь олдсон бөгөөд үүнийг судалж үзээд, Европчууд түүхчдийн боддогоос хамаагүй эрт Америк тивийг нээсэн гэдгийг харуулж буй хэрэг юм хэмээсэн билээ. 

Кристофер Колумб Америкийг нээсэн

15 Хүмүүс саран дээр буугаагүй

Хүмүүсийн өнөөг хүртэл итгэж явдаг хамгийн утгагүй цуурхлын нэг бол "хүн саран дээр буугаагүй" гэх яриа юм. Маш олон хүмүүс саран дээр хүн хөлөө тавьж байгаагүй, ердөө л худал яриа гэхчлэн ойлгодог. Харин бодит байдал дээр Нейл Армстронг саран дээр буусан нь үнэн болохыг бичлэг, зураг, төхөөрөмжүүд гэхчлэн маш олон зүйлс батлах аж. Харин анх энэхүү утгагүй яриаг ОХУ-аас гаргасан гэж үздэг бөгөөд тэд Америкаас түрүүлж, сансарт хөөрч, саран дээр буух төлөвлөгөөтэй байсан ч, энэ нь нурснаар цуурхал тараах болсон байна. 

Хүмүүс саран дээр буугаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()