Илжгэн чихийг хэрхэн хатаадаг вэ?

2014-11-07, 01:23
29,485
Бид хүүхэд байхын л илжгэн чихэнд их дуртай байсан. Би шинэхэн болон хатаасан аль алинд нь дуртай. Хурма жимс буюу хасарваань нь (Монголчууд илжгэн чих гэдэг нэрээр нь сайн мэднэ) хатаасан байдлаараа тийм аятайхан харагдахгүй ч гоё амттай. Тайванд түүний бас хатаадаг болохыг мэдээд үнэхээр гайхлаа.
Илжгэн чихийг хэрхэн хатаадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хурма /илжгэн чих/ жимс нь 10 сарын дунд үед янз бүрийн сортууд боловсордог байна. Энэ хурма хараахан боловсроогүй байгаа нь.

www.caak.mn

2. Харин энэ гонзгой хурма хэдийнээ боловсорч гүйцжээ.

www.caak.mn

3. Энэ аж ахуй гурван сортын хурма ургуулдаг байна. «Чулуун хурма» нэртэй нь 9 сарын дунд үеэс 11 сар хүртэл хурааж авч болно. «Бухын зүрх» нэртэй нь яг одоо боловсорч байна. Харин гонзгойг нь «харандаа-хурма» гэдэг бөгөөд 11 сараас 1 сар хүртэл хурааж авдаг байна.

Хатаахад зөвхөн нэг төрлийн хурма л тохирдог байна. Тэр нь «бухын зүрх» юм. Яагаад гэвэл энэ сортын доторх нь нилээд хатуу байдгаараа ялгаатай бөгөөд бусад хоёр нь их зөөлөн тэгээд бас шүүслэг юм.

www.caak.mn

4. Түүнийг хатаахын тулд болохоос нь өмнө хурааж авдаг байна. Тэр үед жимсний шар ногоон өнгө нь улбар шар болон өөрчлөгдөж эхэлдэг. Жимсний доторх нь энэ үед илүү нягт байдаг. Харин жимсний хальсийг тусгай төхөөрөмжөөр хоромхон зуурт л цэвэрлэдэг. Хурма-г эргэдэг хавчуурганд хавчиж тусгай хутга түүний хальсыг зүсэж цэвэрлэдэг байна.

www.caak.mn

5. Энэ бүх ажиллагаа маш хурдан явагддаг байна.

www.caak.mn

6. Хальсалхад маш амархан

www.caak.mn

7. Дараа нь жимс ховилоор өнхрөн ойчиход, түүний үлдэгдэл хальсыг нь цэвэрлээд тавиур дээр тавин наранд тавьдаг байна.

www.caak.mn

8. Энэ бүх зүйл тун амархан юм шиг санагдана, энд тун цөөхөн хүн ажилладаг байна. Энэ нь улирлын чанартай ажил юм. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг гэр бүлийн эзэмшил тул өөрсдөө бүх зүйлээ хийдэг байна. Гэхдээ түүнийг хураах, хатаах үед улирлын чанартай хөлсний ажилчид авч ажиллуулдаг ажээ.

www.caak.mn

9. Хурма жимсийг хөгцрөх, эсвэл муутгахаас сэргийлж орой болохоор хуурай газар хураадаг байна. Тэгээд  өглөө болохоор жимстэй тавиурыг дахин гадаа гаргадаг аж. Хэрвээ бороотой байвал 30 хэмийн дулаан, чийг багатай тусгай өрөөнд оруулаж хураана.

www.caak.mn

10. Жимстэй тавиуруудыг зөөхөд хялбархан дугуйтай тусгай тавиур дээр байрлуулна. Шинэ жимсийг наранд ойр хамгийн дээд талд нь, харин хатаж хорчийж байгааг нь доод тавиур дээр тавьдаг байна.

www.caak.mn

11. Бүх юм маш энгийн, амархан, ямар ч нууц гээд байх юмгүй мэт боловч нэг гол зүйл нь цаг хугацаа ажээ. Хэрвээ та тэвчээртэй байвал жил орчмын дараа та энэ хатсан жимсээ хараад бахархах болно. Учир нь, удаан хатаах тусам бор өнгөтэй болдог байна. Тэр үед цайнд хийж, компот болгож эсвэл хоолны дэглэм барьж байгаа үед амттан болгон хэрэглэх боломжтой ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()