Өдөр бүр нэг аяга сүү уухын ач тус

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед хичнээн тустай болохыг хүн бүхэн мэдэх нь гарцаагүй юм. Харин та өдөр бүр цөцгийтэй сүү ууж хэвшээрэй. Энэ нь биед маш олон өөрчлөлтийг авчирч, дотроос тань эрүүлжүүлэх болно. Ялангуяа элэг, бүдүүн гэдэс, ходоодонд эерэг нөлөөг үзүүлж, үйл ажиллагааг нь дэмждэг байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өдөр бүр нэг аяга сүү уухын ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханиадыг эмчилнэ

Өдөр бүр цөцгийтэй сүү ууснаар дархлааны системийг бэхжүүлж, цэрний ялгаралтыг бууруулдаг. Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, таныг эрүүл байлгах болно. Та цөцгийтэй сүү уухаас гадна, их хэмжээний усыг давхар уух хэрэгтэй. 

Ханиадыг эмчилнэ

2 Ходоодны өвчнийг намдаах

Тус сүүг ууснаар ходоодны шарх эдгэрч, гэдэсний үйл ажиллагаа сайжирдаг. Мөн сүүний шим тэжээл нь гэдсэнд шингэж, бодисын солилцоог дэмжиж өгнө. 

Ходоодны өвчнийг намдаах

3 Суулгалтыг эмчилнэ

Суулгаж, жин алдаж яахаа мэдэхгүй байвал өдөр бүр цөцгийтэй сүүг ууж хэвшээрэй. Энэ нь гүйлгэж, суулгахыг зогсоохоос гадна, өтгөн хаталтыг эмчилдэг гайхалтай чанартай юм. 

Суулгалтыг эмчилнэ

4 Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Цөцгийтэй сүүнд агуулагдах В2 амин дэм нь биеийг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Тиймдээ ч тус сүүг байгалийн гаралтай энергийн ундаа хэмээн нэрийдэх нь бий. Нэг аяга цөцгийтэй сүүнд 8.1 гр уураг агуулагдах бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөрт авах ёстой уургийг 15-17 хувийг бүрдүүлэх аж. 

Эрч хүчийг нэмэгдүүлнэ

5 Элгийг хамгаална

Дээр дурдсанчлан, цөцгийтэй сүүнд В2 амин дэм агуулагддаг. Харин энэ нь танд эрч хүчийг бэлэглээд зогсохгүй элэгний үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг байна. 

Элгийг хамгаална

6 Улаан хоолойн сөргөө

Ходоодон дахь хоол хүнс ходоодноос улаан хоолой руу сөргөж гарах явцыг "улаан хоолойн сөргөө" гэж нэрлэдэг. Харин цөцгийтэй сүүг ууснаар энэхүү төвөгтэй байдлаас сэргийлж, цээж хорсохыг болиулж чадах юм. 

Улаан хоолойн сөргөө

7 Цусны даралтыг бууруулна

Хэрэв таны цусны даралт өндөр бол өдөр бүр алгасалгүй цөцгийтэй сүү ууж байгаарай. Энэ нь холестролын хэмжээг тэнцвэржүүлж, эрүүл амьдрахад туслах болно. 

Цусны даралтыг бууруулна

8 Шингэний дутагдалд орохоос сэргийлнэ

Энэтхэг улсад цөцгийтэй сүүг маш түгээмэл хэрэглэдэг. Учир нь тус улсад 40 хэмийн халуун болж, хүмүүс ангаж цангах аюулд ордог бөгөөд цөцгийтэй сүү ууж, шингэний дутагдалд орохоос сэргийлдэг байна. 

Шингэний дутагдалд орохоос сэргийлнэ

Та сүүгээ дангаар нь уухыг хүсэхгүй бол цагаан гаа, куркума зэрэгтэй хольж, өтгөрүүлэн уугаарай. Энэ нь илүү сайхан амттай байх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()