Шээсний өнгө яагаад өөрчлөгддөг вэ? Түүний учир шалтгаан

2018-03-26, 14:48
8,221

Шээснийхээ өнгөөр биеийнхээ байдлыг мэдэх боломжтой. Энэхүү мэдээгээрээ бид шээсний үнэр, өнгө байдал нь яагаад өөрчлөгдөж, чухам юу хэлээд байгаа талаар өгүүлэх болно. Та эмнэлэг явах шаардлагатай юу, эсвэл шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдгээ үргэлжлүүлэн уншиж мэдээрэй. 

Шээсний өнгө яагаад өөрчлөгддөг вэ? Түүний учир шалтгаан

1 Шээсний өнгө

"Cleveland clinic"-ийн мэдээлснээр, эрүүл хүний шээс тунгалаг цагаан өнгөтэй байдаг гэнэ. Шээсний өнгө гүн шар болох тусам танд шингэн дутагдсан болохыг илтгэдэг байна. Хэрвээ таны шээс зөгийн бал шиг өнгөтэй бол яг одоо ус уугаарай. Улбар шар шээс нь шингэн дутагдсантай холбоотой байхаас гадна элэг, цөс өвчилсөнтэй ч хамаатай байх боломжтой. 

Шээсний өнгө

Идэж буй хоол хүнснээс тань шээсний өнгө өөрчлөгдөх боломжтой. Хэрвээ та хүрэн манжин, нэрс, гишүүнэ зэрэг жимс ногоо хэрэглэсэн бол ягаан эсвэл улаандуу туяатай байдаг байна. Харин эдгээрийг идээгүй хирнэ шээс тань ийм өнгөтэй болсон бол мэргэжлийн эмчид хандах шаардлагатай ажээ. Энэ нь бөөр, хавдар эсвэл шээс дамжих сувгийн үрэвсэл байж болно. 

Хэрээний нүд хэмээх энэхүү ургамал нь таны шээсийг ногоон туяатай болгоод зогсохгүй эвгүй үнэртэй болгодог байна. Ийм зүйл идээгүй үед ногоон өнгөтэй бол шээсний сувгийн үрэвсэл болон цөсний чулуунаас ч болох магадлалтай. Мөн шээсний суваг үрэвссэн үед цагаан тунадастай шингэн гарах тохиолдол бий. Хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаарай. 

2 Шээсний үнэр

Шээсний үнэр нь өнгөтэйгээ ижил чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө шээс нь ямар нэг хурц үнэргүй байх ёстой бөгөөд шивтэр үнэртэх юм бол шингэн дутагдсаны шинж тул ус уугаарай. Эсвэл хурц үнэр нь сувгийн үрэвсэл, чихрийн шижин, давсагны үрэвсэл, бодисын солилцооны асуудалтай холбоотой байх боломжтой. Хэрвээ танд удаан хугацаагаар энэ шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлэгт хандаарай. 

Шээсний үнэр

3 Шээсний төлөв

Бас нэг анхаарах зүйл бол шээсний өтгөн шингэн байдал юм. Хэрэв хэвийн байдгаас илүү өтгөн байвал ямар нэг өвчний үндэслэлтэй байж болно. Харин тунадастай шээх юм бол цөсөнд чулуу үүссэнийг илтгэдэг байна. Харин хөөсөрсөн байвал бөөрөнд асуудал үүсч, уураг хуралдсантай холбон тайлбарладаг. 

Шээсний төлөв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()