Амьтдыг дайн тулаанд зэвсэг болгон ашиглаж байсан эмгэнэлтэй түүхүүд

Дайнд ялахаасаа илүүтэй цэрэг эрс тулааны талбараас амьд эргэж ирэх нь хэзээд чухал байсан. Дайн гэдэг хүмүүст хамгийн их айдас хүйдэс мэдрүүлдэг зүйл билээ. Амралт чөлөөгүй байлдаж, алхам тутамд үхэлтэй тулгардаг аймшигт нөхцөл байдалд  хүмүүс ялахын төлөө өөрсдийнхөө өмнөөс амьтдыг зэвсэг болгон ашиглаж байсан тохиолдол  олон бий. Нохойд бөмбөг зүүлгээд танк руу илгээж, тэсрэх бөмбөгтэй талбайд илрүүлэгч болгож байсан жишээг бид мэднэ. Ийнхүү дайсандаа илүү их хохирол учруулахын тулд амьтдыг зэвсэг болгож байсан 5 тохиолдлыг энд дурдаж байна.

Амьтдыг дайн тулаанд зэвсэг болгон ашиглаж байсан эмгэнэлтэй түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөгийн бөмбөг

Энэ аргыг загалмайтнууд алдарт Акра хотыг эзлэх үедээ ашигласан байна. Энэ нь загалмайтнуудын гурав дахь аян дайн байлаа. Исламын улсын тэргүүн Саладин асар их газар нутгийг эзэлж байсан цаг үе юм. Франц, Английн дайчид Акра хот руу дайрсан ч хотын хамгаалалт бат бэх байсан учир удаан хугацааны туршид эзэлж чадаагүй юм. Загалмайтнуудын тал нь Саладины армитай тулалдаж байхад үлдсэн  хэсэг нь Акра хотыг эзлэхэд хүч мөхөстөж байлаа. Тэр үед дайчид дотор нь зөгий хийсэн шавар вааруудыг шидэгч ашиглан хотын хэрэм давуулан шидэж эхэлжээ. Хотыг хамгаалж байсан дайчид нь хуяг дуулга өмсөөгүй байсан учир ихэнх нь зөгийд хатгуулж хамгаалалт нь суларчээ. Тэднийг хотын хэрэм дотор зөгийтэй “тулалдан” сандран гүйлдэж байхад загалмайтнууд хотыг нь эзэлж чадсан юм. 

Зөгийн бөмбөг

2 Шатаж буй гахай заануудын эсрэг

Дайсны эсрэг ашигладаг амьд зэвсгийн нэг нь заан байлаа. Үүнийг бид “Бөгжний эзэн” кино, бусад олон киноны хэсгүүдээс харж байсан.  Нэг үгээр хэлэхэд заан нь дайсны эсрэг ашиглах хамгийн ашигтай, бас аймшигтай зэвсэг байснаас гадна тэдэнд нэг их хөрөнгө зардаггүй байжээ. Учир нь баян гүрнүүд олон заантай байсан учир ядуу гүрнүүд тэдний эсрэг тэмцэх ямар  ч боломжгүй байлаа. Мегра хотыг эзлэхийн тулд Македоны хаан Хоёрдугаар Антигон хаан заануудаа жинхэнэ тулаанч болгон бэлтгэж хэрмийн гадна эгнүүлж хотын хана хэрмийг эвдлүүлэхээр зэхэж байжээ. Гэтэл гэнэт хэрмийн хаалга онгойн заанууд руу маш олон шатаж байгаа  гахай давхилдан гарч ирэх нь тэр. Асар том заанууд айж сандралдан эргэж зугтаахдаа замдаа таарсан бүхнийг сүйтгэж эзнийхээ дайчдын талыг устгасан байна.

Шатаж буй гахай заануудын эсрэг

3 Мууран бамбай

Энэ зальтай аргыг Персүүд Египеттэй хийсэн дайныхаа үед ашиглажээ. Персийн дайчид эсрэг талаасаа харьцангуй тоо цөөн байсан учир Египетчүүдэд тун ашигтай байв. Тулааны үед ард нь хэрэм байсан болохоор дайчид ухраад л хэрмэнд нуугдчихаар байжээ. Тэр үед Персүүд ер бусын сэтгэл зүйн дайралт хийхээр шийдсэн байна. Тэд Египетчүүдийн дээдэлдэг амьтан муур гэдгийг мэдэж байсан учир цэрэг бүхэн гартаа муур барин тулалдаж эхэлжээ. Тэр олон муурыг хаанаас, яаж барьсан нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Египетийн харваачид муурнуудыг хараад яаж ч чадахгүй балмагдаж ариун шүтээн амьтнаа алж чадалгүй Персүүдээс зугтаан ялагдахад хүрчээ.

Мууран бамбай

4 Харх - Олон талт зэвсэг

Хархыг олон дайнд янз янзаар ашиглаж байжээ. Загалмайтнууд өнөө л зөгий ашигладаг шигээ хархыг хориглолтод байгаа хотын хэрэм давуулан шидэж тахал тарааж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчууд бүслэгдсэн Ленинградад зориудаар харх оруулж тэд нь хотыг “эзлэн” хүнснийх нь бүх нөөцийг идэж сүйтгэж байжээ. Харамсалтай нь тэдэнтэй тэмцэх муур байсангүй. Мөн хархыг Фашистуудын эсрэг ч бас ашигласан байна. Хорлон сүйтгэгчид үхсэн хархуудын биед тэсрэх бодис хийж немцийн нүүрсний агуулахууд руу шиддэг байжээ. Тэдний төлөвлөгөөгөөр гал түлэх үеэр Фашистуудын олон барилга байгууламж, бэхлэлт  зад үсрэх ёстой байсан ч мэдээлэл алдагдсанаас болж бүтэлгүйтсэн байна. Түүнээс хойш тэсэхийн аргагүй хүйтэн байсан ч Фашистууд нүүрсний байнга агуулахаа шалгаж зарим тохиолдолд гал түлэхээ больжээ. 

Харх - Олон талт зэвсэг

5 Амиа золиослогч – Далайн гахай

Хүн хамгийн харгис, зэрлэг амьтан гэвэл итгэх үү? Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад 20 жил өнгөрөхөд амьтныг цэргийн зорилгодоо ашиглах ер бусын аймшигтай арга бодож олно гэж хэн санах билээ. Энэ бол далайн гахайн удирдах торпед байлаа. Анхны төслөө амьтанд халгүй байхаар бодож тусгай датчиктай бөмбөгийг сургуулилттай далайн гахайгаар хөлөгт хүргүүлж, гэмтээлгүй зугтаалгадаг байжээ. Гэвч сүүлдээ далайн гахай шууд л хөлгийг мөргөөд хөлөгтэйгөө хамт сүйрч байхаар болгосон байна. Өөрөөр хэлбэл түүний амийг зүгээр л золионд гаргадаг байж.

Хүмүүсийн бодож олсон өөр нэг төсөл бол  далайн гахайн живж байгаа нэгнийг аврах мэдрэмжид суурилжээ. Тэр төсөл нь далайн гахайн хоншоорт хүнийг шууд үхүүлэх хортой бодис бүхий тариур суулгах байлаа. Далайн гахай мэдрэмжээрээ  усан доогуур сэлж буй шумбагчийг хамраараа түлхэж нудрахад дайсан хүүр болон хөвж гарна гэж тооцоолсон байна.

Амиа золиослогч – Далайн гахай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()