Сарын тэмдгийн үеэрх цусны өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!

Нийт эмэгтэйчүүдийн 99 хувь нь сарын тэмдгийн цусны өнгөө төдийлөн анзаарч хардаггүй. Тэгвэл цусны өнгөөр биеэ эрүүл эсэхээ мэдэх боломжтой аж. Ингээд нийт охид бүсгүйчүүддээ сарын тэмдгийн цусны өнгө юуг илтгэж байдгийг танилцуулъя. 

Сарын тэмдгийн үеэрх цусны өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан ягаан

Ягаан туяатай цус нь таны бие ямар нэгэн асуудалгүй болохыг илтгэнэ. Гэхдээ сарын тэмдгийн гурав дахь өдрөөс эхлэн цусны өнгө өөрчлөгдөж, ягаарч эхлэх нь асуудал үүсч байгааг илтгэх тул эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. Цусны өнгө өөрчлөгдөх нь дотоод эрхтний гэмтэл, арьсны өвчлөл зэрэгтэй холбогдож мэднэ. Мөн ягаан туяатай цус сарын тэмдгийн үеэр хальт үзэгдээд өнгөрөх нь жирэмсэн болсны шинж байхыг үгүйсгэхгүй. 

Улаан ягаан

2 Тод улаан

Тод улаан өнгийн цус нь таны бие хэвийн болохыг илтгэнэ. Харин хэт тод улаан цус нь "эстроген" дааврын хэмжээ буурсантай холбоотой байдаг бөгөөд энэ нь согтууруулах ундаа хэт хэрэглэж, дасгал хөдөлгөөн дутагдсанаас болдог байна. 

Тод улаан

3 Хар улаан

Сарын дунд үед ирэх цус хар улаан өнгөтэй байдаг. Гэхдээ хэт өтгөн, тод өнгийн цус нь умайн "фибройд" маягийн хавдрын шинж тэмдэг байх нь бий. Мөн энэ нь "эстроген" дааврын хэмжээ ихэссэний дохио юм. 

Хар улаан

4 Улаан шаргал

Улаан шаргал өнгийн цус гарах хэвийн үзэгдэл ч гэлээ, энэ нь эвгүй үнэртэй байвал, үтрээний халдварт өвчтэй болсон байхыг үгүйсгэхгүй. Иймд та яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. 

Улаан шаргал

5 Хар хүрэн

Тус өнгийн цус ялгарахад ихэнх бүсгүйчүүд айж эмээдэг. Гэвч энэ нь огт айх зүйл биш аж. Ердөө л таны хуучин цуснууд өнгөө өөрчилж, гадагшилж байгаа хэрэг юм. 

Хар хүрэн

6 Саарал

Хэрэв таны сарын тэмдэг саарал өнгөтэй ирж байвал, яаралтай эмчид хандаарай. Энэ нь үтрээний халдварт өвчин байж мэдэх бөгөөд та жирэмсэн бол, хүүхэд тань зулбах аюултай аж.

Саарал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()