Өдөр бүр үсээ угаахгүй байх 9 заль

Үс арчилгаа, эрүүл мэндийн мэргэжилтэн Линн Голдберг (Linn Goldberg) тогтмол шампунь ашиглаж үсээ угаах нь хуйхыг гэмтээдэг болохыг анхааруулсан юм. Хүмүүс үс тослогтох асуудлаас болж өдөр бүр үсээ угаадаг боловч, энэ нь эсрэгээрээ маш олон сөрөг үр дагаварыг дагуулж, үсийг салаалуулдаг байна. Харин бид та бүхэндээ үсээ өдөр бүр угаалгүйгээр тослогтохоос сэргийлэх аргуудыг танилцуулъя. 

Өдөр бүр үсээ угаахгүй байх 9 заль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрүүл хооллолт

Үсээ тослогтохоос сэргийлэхийн тулд тос ихтэй, шарсан, хуурсан хоол хүнс, цагаан талх болон лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Харин үүний оронд жимс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, самар зэргийг идээрэй. Энэ нь тосны булчирхайн үйл ажиллагааг багасгадаг байна.

Эрүүл хооллолт

2 Хуурай шампунь хэрэглэх

Хэрэв таны үс тослогтсон бол заавал угаалгүй хуурай шампунь ашиглаарай. Энэ нь үсний тань тослогийг далдалж, угаасан мэт харагдуулах болно. Та хуурай шампунийг хуйхнаас 20-25 см-ийн зайнаас цацах хэрэгтэй бөгөөд 10 минутын дараа үсээ самнаарай. 

Хуурай шампунь хэрэглэх

3 Үсний гоёл, чимэглэл хэрэглэх

Та үснийхээ тослогийг нуухын тулд үсний зүүлт болон хавчаар ашиглаж болох юм. Ингэснээр заавал үсээ угаалгүйгээр хэсэгтээ үсний хавчаар, даруулгаар араглаж болохоос гадна таныг илүү дэгжин харагдуулах аж. 

Үсний гоёл, чимэглэл хэрэглэх

4 Усны температурыг ажигла

Үсээ хэт халуун усанд угаах нь буруу юм. Учир нь хэт халуун ус хуйхны тосны ялгаралтыг нэмэгдүүлдэг. Таны үсээ угаах ус бүлээн эсвэл бага зэрэг хүйтэн байх ёстойг анхаараарай. 

Усны температурыг ажигла

5 Үсээ сүлжих

Таны үсний тослогийг нуух бас нэгэн арга бол сүлжих юм. Энэ нь таныг дэгжин болоод загварлаг харагдуулах төдийгүй асуудлыг тань хялбар шийдэх болно. Харин үсний орой хэсэг бага зэрэг тослог харагдаж мэдэх тул хуурай шампунь цацаарай.

Үсээ сүлжих

6 Орондоо орохоос өмнө үсээ самнах

Орой орондоо орохоос өмнө үсээ самнаж, дэрэн дээрээ эвтэйхэн хэвтээрэй. Хэрэв та урт үстэй бол сүлжиж, унтах хэрэгтэй. Ингэснээр өглөө үс тань тослогтохоос сэргийлж байгаа хэрэг юм.

Орондоо орохоос өмнө үсээ самнах

7 Үсний хуваалтыг өөрчлөх

Үснийхээ хуваалтыг өөрчлөх нь тун аятайхан харагдуулж, төвөгтэй асуудлыг тань шийдвэрлэж өгөх болно. 

Үсний хуваалтыг өөрчлөх

8 Үсээ хэт гөлгөр болгох хэрэггүй

Үсээ тослогтсон үед боох нь хамгийн зөв сонголт болдог. Гэхдээ тэр чигээр нь гөлгөр болгож боолгүй, бага зэрэг хөвсийлгөж, оройг нь босгож боогоорой. Энэ нь илүү зөв сонголт байх болно.

Үсээ хэт гөлгөр болгох хэрэггүй

9 Самаа угаах

Та үс арчилгааны эд хэрэгслээ үргэлж цэвэрхэн байлгаж заншаарай. Ялангуяа самаа долоо хоногт нэг удаа хөөсрүүлж угаах хэрэгтэй. Ингэснээр үс тослогтох асуудал тодорхой хэмжээнд буурах юм.

Самаа угаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()