Хүүтэйгээ хамт анд явсан ханхүү Уильямийг байгал хамгаалагчид эвгүй байдалд оруулжээ

Саяхан британийн өв залгамжлагч ханхүү Уильям (William) Балморалын ойролцоо анд гарсан байна. Хэрвээ уг анд түүний хүү 7 настай ханхүү Жорж хамт яваагүй байсан бол сэтгүүлчдийн анхаарал Уильям ханхүү дээр тусахгүй л байсан болов уу. Британийн байгаль хамгаалагчид энэ байдлыг шууд л байж боломжгүй зүйл мэтээр хүлээн авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ханхүү Уильямын талаар ярьж эхэлсэн байна. 7 настай хүүгээ анд авч явсан түүнийг “аллагыг зүгээр л нэг энгийн зүйл мэт” хүүдээ харуулсан хэмээн байгаль хамгаалагчдын шүүмжилж байгаа аж.

Хүүтэйгээ хамт анд явсан ханхүү Уильямийг байгал хамгаалагчид эвгүй байдалд оруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

38 настай ханхүү Уильям гэр бүлийнхээ хамтаар болон 7 настай хүүгийнхээ хамтаар Балморалаас холгүй байх шотландын Корграффт ан хийсэн болно. 7 настай ханхүүгийн хувьд энэ бол анхны ан биш бөгөөд эцэг нь хүүдээ бага наснаас нь эхлэж хааны гэр бүлийн спортыг зааж өгөх хэрэгтэй гэж үздэг байна. Харин "РЕТА" байгаль амьтан хамгаалах байгууллагынхны үзэж байгаагаар энэ нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, түүнийг амьтанд хайргүй нэгэн болгоход хүргэнэ гэж үзжээ. “Орчин үед амьтан агналтыг спорт гэж үзэх хүн бараг байхгүй. Харин ч тэд үүнийг зэрлэг, өрөвч энэрэгүй бус арга хэмжээ гэж авч үздэг” хэмээн РЕТА-ийн захирал Мими Бекечи хэлсэн байна.  Хүүхдийн сэтгэл зүйн хувьд эцэг эхийнхээ хийж буй аллагыг харах нь үхсэн шувуутай адил аюултай. Бусдыг хайрладаг, хүндэлдэг хүн болохын тулд нэн түрүүнд амьтныг хайрладаг байх хэрэгтэй.

Ханхүү Уильям болон ханхүү Харри нар хүүхэд байхаасаа эхлэж анд явах үйл ажиллагаанд оролцож байсан аж. Үүнээс гадна тэд ан хийх маш дуртай байсан учир Диана гүнж тэднийг “алуурчин халим” хэмээн шоолдог байжээ.  Эхнэр Меган Марклтайгаа танилцсанаас хойш ханхүү Харригийн анд явах нь багассан байна. Харин Кембрижийн гүнж Кейтийн хувьд нөхрийнхөө сонирхлыг дэмжиж 5 настай Шарлотта болон 2 настай Луисаа гэртээ үлдээж 7 настай Жоржийнхоо хамтаар анд явдаг гэнэ.

Кейт Миддлтон (Kate Middleton) хааны гэр бүлийн бусад гишүүдийн адилаар ан хийх Хатан хаан Елизавета ч мөн ан хийх дуртай байдаг ч сүүлийн үед тэр галт зэвсэгтэй камерын дуранд өртөхөөс болгоомжилж байгаа аж.   

2008 онд хааны гэр бүлтэй хамт анд явж байхдаа...

Хааны гэр бүлийн хамгийн шилдэг анчин нь Георг VI байсан бөгөөд тэрээр 1952 онд хамгийн сүүлийн ангаа хийх үедээ 90 тахь, 17 туулай, 2 тагтаа, 3 галууг буудсан байна.

Ханхүү Уильям хэдийгээр ан хийх сонирхолтой ч амьтан хамгаалах үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог учир ийнхүү амьтан хамгаалагчдын шүүмжлэлийг хүртдэг аж. 2014 онд Уильям ханхүү Испанид зэрлэг гахай агнах үйл ажиллагаанд оролцож, нутагтаа буцаж ирмэгцээ зэрлэг амьтны хууль бус ангийн эсрэг сурталчилгаанд оролцжээ.

Кенсингтоны ордны хэвлэлийн албаныхны хэлж байгаагаар албан ёсоор зохион байгуулсан ан нь хууль бус ан эрхлэхээс тэс өөр зүйл болохыг дурдсан байна. Британид байрлах "United For Wildlife" амьтан хамгаалах байгууллагын удирдлагуудын нэг нь ханхүү Уильям бөгөөд тэд бар, заан, хирс, панголин зэрэг ховордож буй амьтдыг авардаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()