Ямар төрөл зүйлд багтах нь тодорхойгүй "этгээд" төрхтэй 10 амьтан

2020-03-08, 13:36
6,265

Байгаль дэлхийн эволюцын явцад олон хачирхалтай ан амьтан бий болсон байдаг нь хүн биднийг гайхширлад автуулсаар. Эрдэмтэд ихэнх амьтдыг ялган ангилж, төрөл зүйлд хуваасан боловч эдгээр ангилалд огт багтаагүй хэдэн амьтан байдаг бөгөөд тэднийг чухам ямар анги, төрөл зүйлд оруулах нь одоо хүртэл тодорхойгүй, маргаантай байгаа аж. Ингээд  амьтны аймгийн ямар төрөл зүйлд орох нь тодорхойгүй хачирхалтай амьтдыг танилцуулж байна. 

Ямар төрөл зүйлд багтах нь тодорхойгүй "этгээд" төрхтэй 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нугасан хошуут зараа

150 сая жилийн хугацаанд ихэнх амьтад устаж үгүй болж, өөрчлөгдөн хувирдаг бол харин энэ амьтан тэгсэнгүй. Түүнийг харахад манай үеийн цаг агаар,гадаад нөлөөнд огт таарч зохицоогүй мэт боловч энэ урт хугацаанд хувирч өөрчлөгдөлгүй , амьд мэнд оршсоор .

Нугасан хошуут зараа

2 Тихоходка

Эрдэмтэд энэ амьтныг төгс төгөлдөр амьд организм гэж хэлдэг. Зуун зуун сая жилийн явцад энэ бичил амьтан огт өөрчлөгдөөгүй бөгөөд ямар ч төрлийн ачаалал, даралт, халуун дулааны өөрчлөлт, цацраг идэвхт бодисын нөлөөг ч ажрахгүй давна. Харин сансарт яах бол? Яах ч үгүй, зүв зүгээр.

Тихоходка

3 Хүн төрөхт аварга загас

Аз болоход энэ аймшигт амьтантай таарах магадлал хамгийн бага гэдэг ба тэд далай тэнгисийн хамгийн гүн ёроолд амьдарч, гэнэт ил гарч ирэх хошуугаараа ангаа барьж хооллодог (Alien кинонд гардаг харь гаригийн амьтан шиг) байна.

Хүн төрөхт аварга загас

4 Аллиган крипт

Хэлэхэд хэцүү нэртэй энэ амьтан нь 170 сая жилийн өмнө бий болсон, одоо цагийн хамгийн том “гүрвэл” юм.

Аллиган крипт

5 Рак-богомол

Зарим нэг туршлага багатай загас тэжээгчид энэ амьтныг усан савандаа хийж гоё сайхан харагдана гэж боддог. Гэтэл энэ амьтан нь маш хүчтэй бөгөөд өөрийн хүчирхэг мөчөөрөө хамгийн зузаан шилийг ч цөм цохиж чадах билээ.

Рак-богомол

6 Капибар

Олон хүн энэ амьтныг мэдэхгүй, ховор зүйл гэж боддог боловч тийм биш юм. Өмнөд Америкт энэ мэрэгч усны сав газраар олноор таарах ба зарим нэг хүн бүр гэрийн тэжээмэл амьтан болгон тэжээх гэдэг байна.

Капибар

7 Окапи

Харин энэ салаа туурайтны хувьд байдал хүнд бөгөөд 10 000 гаруй тоо толгой бүхий сүүлийн үлдэгдэл нь Конго хэмээх манай дэлхийн хамгийн түгшүүртэй газар амьдарч байна.

Окапи

8 Наутилис

Энэ амьтан 500 сая жилийн өмнө буюу палеозоян эринд бий болжээ. Эволюцын явцад өөрчлөгдсөн зүйл гэж бараг үгүй, өвөг дээдэстэйгээ адилхан гадаад дүр төрхтэй, амьдралын хэм нь ч мөн адил хэвээр.

Наутилис

9 Вампир

Энэ амьтанд яагаад “тамын цус сорогч” гэсэн утгатай хачин нэр хайрласан нь ойлгомжгүй. Жижигхэн биетэй уг амьтан нь 15 сантиметр хүртэл томордог, бичил биетнээр хооллолдог юм.

Вампир

10 Хөх ягаан мэлхий

Энэ мэлхий нь бүх л амьдралаа намаг балчгийн гүнд өнгөрөөнө.  130 сая жилийн өмнө бий болсон гэх боловч 2003 онд л анх эрдэмтэд нээсэн байна. Хаанаас олсон гэж бодно? Мэдээж гүнзгий намаг балчгийн ёроолоос.

Хөх ягаан мэлхий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()