Америкт яагаад хөвгүүдийн хөвч, тээрхийг тасалдаг вэ?

Хөвч таслах, тээрхий тайрах мэс ажилбар дэлхийн улс орнуудад түгээмэл хийгддэг хэдий ч үүний нарийн шалтгааныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Америк эрчүүдийн 75 хувь нь хөвчөө таслуулдаг бөгөөд энэ нь ямар нэг шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоотой бус харин эрүүл ахуйн шалтгаантай байдаг аж. Ингээд энэхүү хачирхалтай уламжлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийн хүргэж байна.

Америкт яагаад хөвгүүдийн хөвч, тээрхийг тасалдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хатан хаан Викториягийн (1837-1901 он) үеэс хөвч таслах ёслол хийгдэж эхэлжээ. Тэд хөвгүүдийг хөвчийг хоёр шалтгаанаар таслаж байв. Эхнийх нь, БЗХӨ-өөс сэргийлэх байсан бол дараагийн шалтгаан нь гар хангалга хийхээс урьдчилан сэргийлэх явдал байжээ. Тухайн үед гар хангалга хийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг байж.  Энэ нь  бие организмыг ядрааж, зүрх судасны өвчинд хүргэдэг хэмээн эмч нар үзэж байлаа. Үүнээс гадна тогтмол гар хангалга хийдэг байсан эрчүүд амиа хорлох, галзуурах магадлал ихтэй байсан гэнэ. Энэ аймшигтай зүйлээс хамгаалах цор ганц боломж нь эрэгтэй хүүхдийн хөвчийг таслах байв.

Хагалгааны шарх эдгэсний дараа тээрхийний арьс бэлэг эрхтэн дээр яг таарч суух учир энэ нь гар хангалга хийх боломжийг багасгах эсвэл бүр боломжгүй болно хэмээн Спрэтлинг эмч үзсэн байна.  Мэс заслыг мэдээ алдуулагчгүйгээр хийдэг байсан бөгөөд энэ нь өвдөлтийг тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлүүлэх зорилготой байжээ.

Улмаар энэхүү уламжлал Канад, Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудад тархжээ. Эдгээр орнууд АНУ-тай хэл болон соёлоороо ойролцоо байсан учир тун удахгүй Америкт нэвтэрсэн байна.

Уг уламжлалыг дэлхий даяар эрчимтэй тархахад Дэлхийн 1-р дайн нөлөөлсөн гэдэг. Цэргүүдийг дайны талбар руу явуулахын өмнө БЗХӨ-өөс сэргийлж заавал хөвчийг нь тастдаг байжээ. Дайнаас ирснийхээ дараа тэд өөрсдөө хүүхдийнхээ тээрхийний арьсыг тайруулах хүсэлт тавьдаг байсан гэнэ. Учир нь тэд энэхүү мэс засал ямар аймшигтай болохыг мэднэ.

Хэсэг хугацааны дараа хөвч таслах нь нэг талаар вакцин болж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болжээ. 1950-1960-аад оны үед төрсөн бүх нярайд энэхүү мэс заслыг хийдэг байсан гэнэ. Уг мэс засал одоо ч гэсэн АНУ-д түгээмэл хийгддэг. Харин дэлхийн халуун орнуудад эрүүл ахуйн шалтгаанаар энэ хагалгааг хийдэг байна.

Судалгаанаас харахад хөвчөө таслуулсан эрчүүд ДОХ-ын халдвар авах магадлал 2 дахин буурдаг гэнэ. Учир нь яг энэ хэсэгт вируст мэдрэмтгий цэгүүд оршдог аж. Үүнээс гадна хөвчөө таслуулсан залуугийн бэлгийн хамтрагч нь умайн хүзүүн хавдар болон бусад үрэвсэлт өвчнөөр өвдөх нь бага байдаг гэнэ. Мөн тээрхийний арьсыг тайрсан тохиолдолд сексийн үргэлжлэх хугацаа 2 дахин нэмэгдэж, хамтрагчдаа илүү таашаа мэдрүүлэх боломжтой.

АНУ-д энэхүү мэс заслын талаарх маргаан одоог хүртэл өрнөсөөр байдаг. Эсрэг үзэлтнүүд хүүхдийнхээ хөвчийг таслуулах үгүйг эцэг эх нь шийднэ гэж үзэж байгаа бол, эмч нар ДЭМБ-ын шийдвэрийн дагуу энэ мэс заслыг бүх хүүхдэд хийх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()