Америкчууд Вьетнамын дайнд илүүрхсэн ч эцэст нь ялагдал хүлээсэн 5 шалтгаан

Хойт Вьетнам, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнуудад коммунизм дэлгэрэхээс сэргийлэх зорилгоор АНУ өөрийн цэргүүдээ Вьетнам руу илгээсэн байдаг. Цэрэг дайны бүхий л "уламжлалт" хэмжүүрээр харвал АНУ энэ дайнд гарцаагүй ялсан. Америк цэргүүд саадгүй давшиж, бүхий л тулалдаанд Вьетнамыг бут цохиж, хохирол ч бага амссан. Гэтэл 1976 он гэхэд Өмнөд Вьетнам, Лаос, Камбож улсууд коммунист дэглэмтэй болсон байлаа. Юу тохиолдсон бэ?

Америкчууд Вьетнамын дайнд илүүрхсэн ч эцэст нь ялагдал хүлээсэн 5 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алдаатай стратеги

Дайны жилүүдэд Америкийн цэргийн бие бүрэлдэхүүн үүргээ сайн гүйцэтгэсэн хэдий ч Америкийн улс төр болон цэргийн удирдагчид даалгавраа сайн биелүүлээгүй юм. Вьетнамд цөөн тооны коммунистууд байгаа, тэдний тоог цөөрүүлснээр өөрсдөд нь ялалт ирнэ хэмээн бодсон нь буруу болсон гэж хэлж болно. Юуны өмнө Америкийн тал Вьет Конгчуудыг буруу ойлгосон. АНУ Вьетнамыг Хүйтэн дайны нэг хэсэг төдийхөнөөр үзэж, цэргийн хүчээр тэднийг буулгаж авна гэж буруу тооцоолсон байдаг.

Алдаатай стратеги

2 Зүрх зоригоо алдсан

Америкийг ялагдахад хүргэсэн удаах хүчин зүйл нь АНУ-ын удирдагчид Вьет Конгчуудыг цэргийн тоогоо нэмэгдүүлсэнд ач холбогдол өгөөгүй явдал юм. АНУ Вьетнамыг “олж устгах” ажиллагааг хэрэгжүүлэн ялахаар төлөвлөсөн байдаг. Гэвч энэ ажиллагаа дайнд оролцогч талуудын аль алинд нь төвөгтэй нөхцөл байдлыг авчирчээ. Америкчууд Вьетнамын тосгоны иргэдийг Вьет Конгчуудад туслах юм бол тосгоныг нь шатаана гэж заналхийлсэн бол нөгөө талаас Вьет Конгчууд өөрсдөд нь туслахгүй бол тосгоныг нь шатаана хэмээн сүрдүүлж тун төвөгтэй байдлыг үүсгэж байсан байдаг. Америкийн цэргүүдэд Вьетнамчууд алагдах тоолонд Вьет Конгчуудтай нэгдсэн тосгоны иргэдийн тоо өсч байсан юм.

Зүрх зоригоо алдсан

3 Хохирлын тоонд ач холбогдол өгсөн

Дайны ид үед АНУ ялалтыг амь насаа алдсан хүмүүсийн тоогоор хэмжиж байсан нь буруудсан юм. Ялна гэсэн хэт өөдрөг амлалт нь Америкийн жирийн иргэдэд сайхан санагдаж байсан ч бодит байдал дээр Вьет Конгуудыг улс төрийн асар том ялалт байгуулах нөхцлийг бүрдүүлг өгсөн гэж түүхчид үздэг билээ.

Хохирлын тоонд ач холбогдол өгсөн

4 Бага зэрэг оройтсон

Вьетнамд явуулж байсан Америийн бодлого нь босогчдыг босогчдоор дардаг хуучны аргыг шинээр эргэн харахад хүргэсэн юм.

Босогчдын эсрэг ажиллагаа явуулах нь цэргийн харгис хүчинд бус харин иргэдийн сэтгэл зүрхийг өөртөө татах явдал билээ. Жирийн ард иргэдтэй харилцаа тогтоож, тэдний итгэлийг олон тэднийг дайнаас татаж авсан. АНУ хожим нь энэхүү стратегиэрээ амжилт олсон хэдий ч хэтэрхий оройтсон байсан гэдэг. Америк энэхүү стратегиэ Афганистан, Ирак, Террористуудын эсрэг дайн зэрэгт ашиглахыг оролдсоор иржээ.

Бага зэрэг оройтсон

5 Босогчдын эсрэг тэмцлийн “хоёр тал”

Гадаад бодлогоор мэргэжсэн хүмүүс "герилла" маягийн дайнд хэрхэн ялахтай санал нийлдэг ч дайнаас үүдсэн төвөгтэй байдлуудтай санал нийлдэггүй.

Зарим стратегичид босогчдын босогчдоор нь дарах аргыг хэрэгжүүлэхэд төвөгтэй нь үнэн ч зөв явуулбал боломжтой гэсэн үзлийг баримталдаг. Тухайн улс АНУ-ын цэргүүд нутгаас нь гарч явсан тохиолдолд хэвийн үлдэхүйц улс төрийн системийг бий болгож, ард иргэдийнхээ итгэлийг олон, иргэдээ аюулгүй байдлаар хангах ёстой юм. Тэгвэл зарим стратегичид дэлхийн супер хүчнүүд ч хүссэн цагтаа хүссэн зүйлээ хийх боломжгүй байж болно гэж үзэж байна. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрнүүд ч олон удаа ялагдсан байдаг. Тэдний үзэж байгаагаар босогчдыг дарах аргыг ашиглах нь алдаатай зүйл бус харин эл стратеги нь өөрөө алдаатай ажээ.

Босогчдын эсрэг тэмцлийн “хоёр тал”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()