Эмч нар яагаад ногоон, цэнхэр өнгийн хувцас өмсдөг вэ?

Мэс заслын эмч нар үргэлж ногоон эсвэл цэнхэр өнгийн хувцас өмсдөг. Харин энэ нь ямар учиртай болохыг та мэдэх үү? Тэгвэл хамтдаа эмч нар хагалгаанд орохдоо яагаад ногоон, цэнхэр өнгийн хувцас өмсдөг болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Эмч нар яагаад ногоон, цэнхэр өнгийн хувцас өмсдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад ногоон болон цэнхэр өнгийн хувцас өмсдөг вэ?

Хагалгааны эмч нар ногоон эсвэл цэнхэр өнгийн хувцас өмсөх болсон нь учир шалтгаантай. Орчлон ертөнц дээрх тэр олон өнгөнөөс зөвхөн дээрх хоёр өнгийг сонгосон нь цустай холбоотой аж. Хагалгаа хийх явцад гарах их хэмжээний цус нь эмч нарын өмсгөлд наалдах бөгөөд үүнийг шингээж, тод байдлыг нь уусгах өнгө бол цэнхэр болон ногоон юм.

Яагаад ногоон болон цэнхэр өнгийн хувцас өмсдөг вэ?

Эдгээр өнгөнүүд нь хурц гэрлийн туяанд харахад улаан өнгөний эсрэг гэж үздэг бөгөөд эмч нарыг анхаарлаа төвлөрүүлж, тайвшрахад тусладаг байна. Цэнхэр болон ногоон хувцсан дээр дуссан цусны өнгө хэт ялгарч харагддаггүйгээр барахгүй хүнийг тайвшруулахад онцгой нөлөөтэй болохыг эрдэмтэд баталжээ.

2 Яагаад цагаан өнгийн хувцас өмсөхөө больсон бэ?

1914 он хүртэл бүх эмч нар цагаан өнгийн халат өмсдөг байжээ. Харин нэг өдөр нэр нөлөө бүхий алдартай эмч нар хувцасны өнгийг ногоон, цэнхэр болгож өөрчлөх саналыг дэвшүүлж, хүн бүр дэмжсэн аж. Учир нь цагаан өнгийн хувцастай хагалгаанд орсноор халат руу цус үсэрч, маш тод харагддаг бөгөөд энэ нь эмч нарын сэтгэл зүйд нөлөөлөхөөс гадна анхаарлыг нь сарниулдаг байв. Үүнээс гадна, хурц гэрэл асаахад цагаан хувцас нь эмч нарын нүдийг гялбуулж, төвөгтэй байдал үүсгэдэг байсан төдийгүй үүнээс болж алдаа гаргаж, хүний алтан амийг авч одож байсан тохиолдлууд ч цөөнгүй гардаг байжээ.

Яагаад цагаан өнгийн хувцас өмсөхөө больсон бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()