Түүхэн сонирхолтой зурагнууд

2015-01-03, 05:09
31,906
Манай сайт алдартнууд болон түүхэн үйл явдлуудтай холбоотой олон сонирхолтой зургуудын тайлбарын хамт хүргэдэг билээ. Энэ удаа та бүхний мэдлэгт дусал нэмэхээр цөөн хэдэн түүхэн зургуудыг бэлтгэн хүргэж байна. Магадгүй таны харсан зургууд ч байгаа болов уу. Гэхдээ зарим нэг зургуудыг та өмнө нь харж байгаагүй гэдэгт найдаж байна.
Түүхэн сонирхолтой зурагнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн Ромын явган цэргийн цорын ганц скутум бамбай МЭ III зуун.

www.caak.mn

2. Хотын төрийн санд анхны компьютерийг авчирч байгаа нь. Бетель-Стрит, Норвич, Англи, 1957 он.

www.caak.mn

3. Алан Милний 1920-1922 онуудад хүү Кристоферт бэлэглэж байсан Винни Пух болон түүний нөхөд.

www.caak.mn

4. Леонардо Ди Каприо болон түүний орос эмээ - Хелен Инденбиркен

www.caak.mn

5. Иран, Египетийн хатан хаан, 1939 он.

www.caak.mn

6. Ленинградын бүслэлтийн үеэр Эрмитаж музей, 1941 он.

www.caak.mn

7. Хүүхдүүд гипер-инфляцийн үед боодолтой мөнгөөр тоглож байгаа нь. Герман, 1922 он.

www.caak.mn

8. Дэлхийн анхны түргэн тусламжийн машин.

www.caak.mn

9. Цасан шуурганаас хамгаалах маск. Канад, 1939 он.

www.caak.mn

10. "Зөвхөн еврейчүүд" гэсэн бичигтэй сандал дээр сууж буй еврей эмэгтэй. Австри

www.caak.mn

11. Германы олзлогдсон цэргүүд

www.caak.mn

12. Хүүхдүүдтэй тоглож буй цагдаагийн ажилтан. Нью-Йорк, 1978 он.

www.caak.mn

13. Кэти Сандвинаг "Геркулес" эмэгтэй гэдэг байжээ. Кэти циркийн жүжигчин Филипп болон Йохан Браумбын 14 хүүхдийн нэг билээ. Бага наснаасаа тэрээр тайзан дээр үзүүлбэр үзүүлдэг байсан бөгөөд түүний эцэг нь охиноо ялсан хүнд шагнал болгон 100 марк өгнө гэдэг байжээ. Гэвч энэ шагналыг хэн ч авч байгаагүй байна.

Шагналыг Кэти өөрөө л авдаг байв. Ийм нэгэн тулаан дээр тэрээр ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ. Нью-Йоркт болсон хүнд атлетикийн тэмцээн дээр “орчин үеийн бодибилдингийн эцэг” гэгддэг алдарт Южин Сэндоуг ялсан байна. Южин Сэндоу цээжин дээрээ 300 кг жинтэй ачааг өргөсөн бол харин Кэти түүнийг толгой дээрээ өргөжээ. Үүнээс хойш тэр Сандвин хэмээх нэртэй болж, Ringling Bros, Barnum & Bailey Circus –т бараг 60 нас хүртлээ ажилласан байна. Тэрээр арматурын төмрийг махийлгаж, гинж таслан, нэг гараараа нөхрөө өргөн, дөрвөн морийг хөдөлгөхгүй барьж тогтоон, хүссэн болгонтой тулалдаг байжээ. Түүний хүү хүнд жингийн боксчин болсон бөгөөд тэр өөрөө хүүгээ дасгалжуулдаг байв. 1952 оны 1 сарын 21-нд Кэти Сандвина 68 насандаа хорт хавдараар нас барсан байна.

www.caak.mn

14. Берлин орох замдаа түр зогссон зөвлөлтийн цэргүүдэд зориулсан тоглолт. (1945)

www.caak.mn

15. Белоруст ялагдал хүлээсний дараа Москва руу явж буй 57000 германы цэргийн хоригдлууд, 1944 он.

www.caak.mn

16. Дэлхийн хамгийн анхны мотоцикл. Мотоцикл, машин хоёр угтаа бол Готтлиб Даймлер гэдэг нэг “эцэгтэй” юм. Тэр л 1885 онд "Reitwagen" хэмээх модон раам болон дотоод шаталтын хөдөлгүүр дээр суурилсан анхны тээврийн хэрэгслэлийн загварыг бүтээжээ.

www.caak.mn

17. Титаникийн сүүлчийн гэрэл зураг. (1912 он)

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()