Цагдаагаас зугтаж, модон дээр 2 хоног суусан эрийг буулгажээ

2021-10-10, 18:50
3,803

Өнгөрсөн долоо хоног Нью-Йоркийн 44 настай оршин суугч Рюди Томасын хувьд нэлээд хүндхэн болж өнгөрчээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, найз бүсгүйгээ хэд хэдэн удаа алгадсан бөгөөд мөн ээж рүүгээ хашхирч, зодно хэмээн сүрдүүлсэн байна. Түүний ааш аягийг тэсвэрлэж чадаагүй ээж нь цагдаа дуудахаар шийдсэн аж.

Цагдаагаас зугтаж, модон дээр 2 хоног суусан эрийг буулгажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Байшинг нь чиглээд цагдаагийн машин ирж буйг харсан Рюдигийн санаанд хамгийн түрүүнд орсон зүйл нь модонд авирах байжээ. Албан хаагчид түүнийг тэр дор нь олоод бууж ирэхийг хүссэн боловч тэрээр эрс татгалзжээ. Өмнө нь шоронд орж байсан болохоор дахиж тэнд очихыг хүсэхгүй байгаагаа тэрээр цагдаа нарт учирлаж байв.

Нөхцөл байдал ингэж эргэсэнд гайхсан цагдаа нар гудамжийг хааж, нэмэлт хүч дуудсан байна.

Ийнхүү хоёр хоногийн турш Нью-Йоркийн цагдаагийн шуурхай хүчний хэсэг болон барьцаалагчийн хэлэлцээрийн багийнхан модон доороос түүнтэй ярилцаж, бууж ирэхийг ятгажээ. Рюдид тэд уух юм санал болгож, бүх найзуудыг нь дуудаж, тэр ч байтугай лам авчирсан ч бүтэлтэй болоогүй гэнэ.

Харин сурвалжлагчид ирэх үед Рюдигийн "сайхан зан хөдөлсөн" бөгөөд дуртайяа инээмсэглэн зургаа даруулж, модон дээр хэрхэн сайхан амьдарч буйгаа харуулсан гэнэ.

"Тарзан"-ы хөршүүд энэхүү үйл явдал дээр хоёр хуваагдсан байна. Цагдаа нар түүнтэй тохиролцохдоо буруу тактик хэрэглэж байна гэж зарим нь үзсэн бол зарим нь тэднийг зүгээр л нуугдаж байгаад, буухаар нь очиж баривчлах хэрэгтэй хэмээн үзжээ. Мөн Рюди тайван, томоотой хүн тул зүгээр орхичих хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс ч байв.

Эцэст нь 48 цагийн дараа Рюди өлсөхийн эрхэнд модноос бууж ирсэн аж. Цагдаа нар амлалтаа биелүүлж, түүнийг цагдаагийн газар аваачилгүй шууд сэтгэцийн үзлэгт оруулахаар хүргэжээ.

Гэхдээ Рюдигийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хаагдаагүй бөгөөд цаашдаа цагдаагийн газрын хаалга татах нь тодорхой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()