Хүмүүс шүршүүрт орохдоо яагаад шээдэг вэ?

Та магадгүй ямар хачирхалтай гарчиг вэ гэж бодож байж болох юм. Гэвч угаалгын өрөөнд хүн бүр ийм зүйл хийдэг ажээ. Хүмүүсийн 50-иас илүү хувь нь "Хүн шүршүүрт орохдоо яагаад шээдэг юм бол оо?" гэж боддог гэсэн судалгаа байдаг бөгөөд хамтдаа энэхүү хачирхалтай асуултын хариултыг мэдэж авцгаая.

Хүмүүс шүршүүрт орохдоо яагаад  шээдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эдийн засагт хэмнэлттэй

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, шүршүүрт орж байхдаа шээх нь эдийн засгийн хэмнэлтэнд ихээхэн ач тустай байдаг байна. Учир нь 00-доо бие засвал ус татах хэрэг гарна шүү дээ. Сүүлийн үед орон сууцууд усны тоолуур тавиулж, усны мөнгө төлдөг болсон энэ үед 00-ынхоо усыг хамаагүй татаад байх нь тийм ч оновчтой шийдвэр биш болов уу. Тэгэхээр шүршүүр орж байхдаа шээх нь нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг гэж ойлгоход төдийлөн буруудахгүй аж.

Эдийн засагт хэмнэлттэй

2 Ямар ч асуудалгүй

Шүршүүрт орж байхад таны дэргэд хэн ч байхгүй. Тиймээс хэнээс санаа зовж, айж, эмээнэ гэж? Бие организм цаанаасаа шээхийг шаардаж байгаа л бол хорьсны хэрэггүй. Тэгээд ч дээрээс тань ус гоожиж байхад эргэн тойрон бохирдчих вий гэж санаа зовох шаардлага байхгүй шүү дээ.

Ямар ч асуудалгүй

3 Сөрөг нөлөөгүй

Хүмүүс шүршүүрт орж байхдаа чухам яагаад шээдэг талаараа янз бүрийн хариулт хэлдэг. Харин дийлэнх нь усны хоржигносон чимээ шээс хүргэдэг гэдэг ажээ. Энэ нь ч үнэний ортой бөгөөд бие организм цаанаасаа шингэнээ гадагшлуулахыг хүсч байгаа үед түүнийг хорьж, бариад байх нь эрүүл мэндэд харин ч эсрэгээрээ муу нөлөө үзүүлдэг гэнэ шүү. 

Сөрөг нөлөөгүй

4 Эмэгтэйчүүд төрөлхийн цэвэр, ариухан хүмүүс шүү дээ

Эмэгтэйчүүд төрөлхийн цэвэр, ариухан хүмүүс байдаг гэдэгтэй маргах хүн төдийлөн гарахгүй болов уу. Тэр ч үүднээсээ эмэгтэй хүний үнэр хүртэл цаанаа л нэг анхилуун сайхан байдаг шүү дээ. Тиймээс охид, бүсгүйчүүдийн хувьд шүршүүрт орж байхдаа шээлээ гээд бохирдчихлоо, заваан болчихлоо гэж бодсоны хэрэггүй болов уу. 

Эмэгтэйчүүд төрөлхийн цэвэр, ариухан хүмүүс шүү дээ

5 Байх л ёстой асуудал

Хэрвээ урьд өмнө нь шүршүүрт орохдоо шээчихээд, түүнээсээ санаа зовж байсан бол тэгэх хэрэггүй гэдгийг сануулъя. Учир нь та ариун цэврийн өрөөнд, ганцаараа байх үедээ, бие организмынхаа хүсэл шаардлагын дагуу шингэнээ гадагшлуулсан болохоос биш, ямар нэгэн байдлаар хууль, дүрэм зөрчөөгүй шүү дээ.

Байх л ёстой асуудал

6 Анхаарлаа төвлөрүүлдэг болно

Шээсээ хорьж, бариад байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг дээр дурдсан. Харин хорихгүй байх нь эсрэгээрээ хүний анхаарлаа төвлөрүүлэх чадварт тустай байдгийг эрдэмтэд баталжээ. 

Анхаарлаа төвлөрүүлдэг болно

7 Хөгжилтэй санагддаг

Мэдээж хэрэг хөгжилтэй биш гэж үү? Таныг үүнтэй санал нийлнэ гэдэгт 100% итгэлтэй байна. Та томоожиж, эцэг, эх болсон байж болох ч, хүн бүрийн сэтгэлд дэггүйтээд авах нууцхан хүсэл байдгийг үгүйсгэж чадахгүй биз ээ. 

Хөгжилтэй санагддаг

8 Бодож байсан шиг муухай биш

"Today Show"-ийн зүгээс хийсэн судалгааны үр дүнд нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн 80% нь шүршүүрт орж байхдаа шээх нь тийм ч таагүй мэдрэмжийг төрүүлдэггүй гэж хариулсан байна. Тэдний ингэж хариулсан шалтгааныг нь асуухад шүршүүрээс гоожиж буй ус шээсийг тэр дорхноо л урсгачихдаг шүү дээ хэмээн хариулжээ.

Бодож байсан шиг муухай биш

Та шүршүүрт орохдоо яадаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()