1
Чихрийн шижин гэж юу вэ?
Цусан дахь глюкозын хэмжээ их байх нь чихрийн шижин өвчний эх үүсвэр юм. Жирийн хэмжээ нь 60-100 мг байдаг бөгөөд 100-110 мг бол чихрийн шижин өвчний хөнгөн хэлбэр гэж үзнэ. Харин 110-аас их бол чихрийн шижинтэй гэсэн үг юм. Ихэвчлэн хэт их стрессээс, эсвэл нүүрс ус ихтэй хүнс буюу түргэн хоол идсэнээс болж цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг ажээ.
2
Цусан дахь глюкозын хэмжээ ихэссэний анхны шинж тэмдэг
Чихрийн шижин өвчний шинж тэмдэг ерөнхийдөө ойролцоо байдаг боловч өвчлөөд хэр удсан, мөн өвчтөний нас зэргээс хамаараад үл ялиг ялгаатай байдаг. Ингээд цусан дахь глюкозын хэмжээ ихэссэн бол дараах шинж тэмдгүүд илэрдэг ажээ.
- Ам хатна.
- Их хэмжээгээр цангаж, шээс ихсэнэ. Учир нь бөөр шээсээр дамжуулан глюкоз ялгаруулж, биед шингэн дутагддаг.
- Бие сульдана. Сахар эд эсүүдэд хүрэхээ больсноор хүн тамирдаж, ядардаг.
- Шарх эдгэх нь удааширна.
- Жин нэмэгдэнэ, эсвэл хасагдана.
- Арьсны өвчин тусч, бэлэг эрхтэн загатнана.
- Биеэс хумсны будаг арилгагч үнэртэнэ. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ маш их хэмжээгээр ихэссэнийг илтгэдэг.
3
Дараа нь илрэх шинж тэмдэг
- Нүдний хараа муудна. Яваандаа нүдний судсанд нөлөөлж, хараагүй болж мэднэ.
- Буйлнаас цус гарч, шүд унана.
- Мэдрэмтгий болно. Бие чимчигнэж, мэдээ алдах бөгөөд гар, хөл дулааны өөрчлөлтөнд хэт мэдрэмтгий болж, өвдөнө.
- Хоолны шингэц муудна. Суулгаж, эсвэл өтгөн хатна. Гэдэс хэвлий өвдөж, давсаг сулрах бөгөөд юм залгихад хөндүүрлэж өвдөнө.
- Бие дэх шингэн ихэссэнээс хавагнана. Энэ шинж тэмдэг нь ихэвчлэн чихрийн шижинтэй хүний даралт ихэсдэг бол илэрдэг.
- Бөөр муудна.
- Зүрх судасны өвчин тусна.
- Бэлэг эрхтэн хөвчрөхөө болино.
- Ой тогтоолт муудна.
4
Хоол хүнсээр эмчлэх нь
Цусан дахь глюкоз ихэссэн үед зөв хоол идэх нь чухал юм. Чихрийн шижний үед дараах хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй.
- Бага хэмжээгээр тогтмол цагт 5-6 удаа хооллоно.
- Хамгийн багадаа 1-2 литр шингэн юм ууна.
- Жимс ногоо их хэрэглэнэ.
- Давстай хоолноос зайлсхийнэ.
- Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
5
Цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд:
- Мах
- Загас
- Сүүн бүтээгдэхүүн
- Будаа, овъёос
- Хөх тарианы талх
- Өндөг
- Шош
- Хаш, улаан, ногоон чинжүү, байцаа, сонгино, лууван
- Сармис, өргөст хэмх, бууцай, салатны навч, улаан лооль, вандуй
- Алим, тоор, нэрс, цангис, нимбэг
Мөн ногоо, сахаргүй зөгийн бал, сахар орлуулагч хэрэглэх нь зүйтэй. Дээрээс нь жигнэж, чанаж, буцалгасан хоол идэх нь зөв юм.
6
Идэж болохгүй хүнс
- Бялуу, чихэр, мөхөөлдөс болон гурилан бүтээгдэхүүн
- Жимсний чанамал, газтай ундаа, паста, элсэн чихэр
- Тослог ихтэй бяслаг, цөцгий
- Майонез
- Чихэрлэг болон хатаасан жимс
Чихрийн шижний анхны шинж тэмдэг илэрсэн даруйд дээрх арга хэмжээг авч, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй ажээ. Ингэвэл өвчин хүндрэхгүй бөгөөд бие мэдээгүйжих, сохрох зэрэг аюулаас сэргийлж чадах билээ. Танд эрүүл энхийг хүсье!