Бидний мэддэггүй ч хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүнүүд

2015-06-12, 00:50
22,834

Өндөг, сүү гэх мэт зүйлсийн  муудсан эсэхийг шалгахад хялбар байдаг. Ихэнхи хүнсний бүтээгдэхүүний хугацааг мэдэхдээ савалгаан дээрх он сарыг нь хараад мэдэж болдог билээ.  Харин зарим бүтээгдэхүүн дээр хадгалах хугацаа бичигдээгүй байдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүн мууддаггүй болов уу гэлтэй. Бидний мууддаггүй гэж боддог бүтээгдэхүүн чанараа ихээр алддаг бөгөөд сахлын татуурга, сормуусны будгийг хэдхэн удаа хэрэглэсний дараа л нян хуримтлагдах магадлалтай юм байна.
 

Бидний мэддэггүй ч хугацаа нь дуусдаг бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Галын дохио
Зайг нь  байнга сольсон ч галын дохионы детектор 10 жилийн дараа ажиллахаа болих магадлалтай. Ихэнхи дээр нь зөвхөн үйлдвэрлэсэн он сар байдаг бөгөөд хэрвээ та шинэ байранд нүүж орсон бол сольсон нь дээр.



2. Пүүз
400 км явсны дараа пүүзний чанар мууддаг бөгөөд энэ нь үе мөчинд их ачаалал өгөх үндэс болно. Байнга гүйдэг хүмүүсийн хувьд пүүзээ 350-500 км тутам солих хэрэгтэй шүү. 



3. Машины сандал
Ихэнхи суудлыг агаарын даралтын нөлөөгөөр сунадаг, агшдаг материалаар хийдэг. Тиймээс ихэнхи машины сандал 10 жилийн настай байдаг бөгөөд үйлдвэрлэсэн он сарыг суудлын хажууд, эсвэл суудлын доороос харж болно.



4. Уртасгагч
Их ачаалал авдаг, хямдхан уртасгагч гал гарах нөхцөл болдог. Чанартай уртасгагч хүртэл тодорхой жоульд ажилладаг бөгөөд олон зүйл зэрэг залгах хэрэггүй. Энэ төрлийн бүтээгдэхүүнд хадгалах хугацаа гэж байдаггүй ч баталгаат хугацаа гэж бий. Хэрвээ уртасгагчны гэрлийн өнгө өөрчлөгдөх, халж эхлэж байвал та шинийг худалдаж авах хэрэгтэй. Учир нь 2-3 жилд нэг удаа солих нь таныг цахилгааны асуудалтай тулгарахаас сэргийлнэ.



5. Шавжны эсрэг бүтээгдэхүүн
Шавжны эсрэг цацлага нь 2 жилийн л хугацаатай байдаг. Тиймээс 2 жил тутамд шавжны эсрэг цацлагаа сольж байгаарай.



6. Нэг удаагийн татуурга
Нэг удаагийн татуургыг солих хэрэгтэй гэдгийг хүн бүр л мэднэ. Нэг удаагийн татуурганд их хэмжээний нян хуримтлагддаг учир долоо хоног бүр эсвэл  2-3 хоноод солих шаардлагатай байдаг. Хэрэглэхийн өмнө татуургаа хатсан гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.



7. Бие угаагч
Бие угаагчинд нян маш ихээр  хуримтлагддаг учир хэрэглэснийхээ дараа заавал сайн хатааж байх хэрэгтэй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн бие угаагчийг хоёр долоо хоног бүр, хуванцар бие угаагчийг сар бүр сольж байх хэрэгтэй.



8. Унадаг дугуйны малгай
Машины суудлын адилаар унадаг дугуйны хамгаалалтын малгай хэдэн жилийн дараа болон ослын дараа чанараа алддаг. Хэрвээ та тухайн малгайтайгаа осолд орсон бол тэр даруй шинээр солих хэрэгтэй. Тиймээс 3-5 жил тутамд хамгаалалтын малгайг солих шаардлагатай юм байна.



9. Гал унтраагч
Төрлөөс нь хамаарч гал унтраагчийг 15 жил ашиглаж болно. Гэхдээ хоолой нь цоорсон, гадна гэр нь цуурсан тохиолдолд энэ хугацаа тодорхой хэмжээгээр багасна. Тиймээс гал унтраагчаа байнга шалгаж, цэнэглэж байгаарай



10. Зай
Зайны хадгалах хугацаа нь бас үйлдвэрлэсэн үеэсээ эхлэдэг. Харин бид хэрэглэж эхэлсэн үеэс гэж боддог бөгөөд энэ нь ташаа ойлголт юм. Зайны хэмжээ болон төрөл, хадгалалтаас хамаарч хадгалалтын хугацаа өөр өөр байдаг байна. Зайгаа хуурай, сэрүүн нөхцөлд хадгалах хэрэгтэй бөгөөд хадгалах хугацааг байнга шалгаж байгаарай.



11. Ахуйн хэрэглэлүүд
Цайруулагч бодис задалснаас хойш 3 сарын дараа чанараа алддаг. Энэ нь цагаан хувцасны хувьд асуудал биш ч чанар муудсан учир хэрэглэх шаардлагагүй.



12. Согтууруулах ундаа
Огт задлаагүй согтууруулах ундааг мөнхийн хадгалаж болно. Гэхдээ дарсыг удаан хадгалвал өнгөө алддаг байна. Харин задалсны дараа согтууруулах ундаа жилийн дараа чанараа алдаж эхэлдэг. Задалсан, задлаагүй согтууруулах ундааг хөргөгчинд хадгалах нь нэн тохиромжтой.



13. Ус төрөгчийн хэт исэл
Хэрвээ онгорхой байвал хэдхэн сарын дараа чанараа алдана.Хэдэн сар тутамд ус төрөгчийн хэт ислийг солих хэрэгтэй юм. Ялангуяа хэрвээ та ашигладаг бол энэ тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй.



14. Сормуусны будаг
Сормуусны будгийг задалснаас хойш гурван сарын дараа хугацаа нь дуусдаг. Мэдээж байнга хэрэглэдэг бол гурван сарын дараа хатаж эхэлнэ. Иймээс 3 сар тутамд шинэ сормуусны будаг хэрэглэх хэрэгтэй.



15. Чийгшүүлэгч, лосьон
Лосьон болон чийгшүүлэгч бодис задалснаас хойш жилийн турш чанараа алддаггүй. Харин дараа нь ууршиж, чанараа алдаж эхлэнэ. Хэрвээ та чийгшүүлэгч тос түрхэхдээ хуруугаараа авдаг бол нян үржих нөхцөл болдог байна. Тос, чийгшүүлэгч, лосьоныг цэвэрхэн гараараа түрхэх хэрэгтэй бөгөөд жил бүр солих хэрэгтэй шүү.



16. Уруулын будаг
Уруулын будаг нь агаарт байнга өртөж байдаг учир 2 жилийн дараа чанараа алддаг. Хамгийн зөв арга бол хоёр жил тутамд уруулын будгаа солих юм.



17. Нарны хамгаалалттай тос
Нарны хамгаалалттай тос эхний гурван жилдээ л хамгаалах үйлчилгээ сайтай байдаг гэж мэргэжилтэнгүүд үзжээ. Хэрвээ хугацаа нь дууссан бол шууд хаях хэрэгтэй бөгөөд та худалдаж авсан өдрөө бичээд хамгийн ихдээ 3 жилийн дараа хаяарай.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()