Түрүү булчирхай гэж юу вэ?
Түрүү булчирхай бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоонд багтдаг, давсагны доор, шулуун гэдэсний урд байрладаг хушга хэлбэртэй жижигхэн эрхтэн бөгөөд үрийн шингэн боловсруулах үүрэгтэй юм. Харин эмчилгээ нь шулуун гэдэсний шинжилгээтэй төстэй. Шулуун гэдэс рүү хуруугаа хийж, түрүү булчирхайн хэлбэр, хэмжээг шалгадаг. Харин түрүү булчирхайг эмчлэхийн тулд шулуун гэдэсний иллэг хийдэг бөгөөд энэ нь дараах ач тустай юм.
1
Цусны эргэлт сайжруулна
Цусны эргэлт сайжирснаар эрэгтэй хүний үр тогтоох чадвар сайжирдаг. Мөн бэлгийн сулралыг үгүй хийдэг. Ингэснээр бэлгийн ажил улам таатай болох бөгөөд янз бүрийн өвчин, тэр тусмаа түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг байна.
2
Үрийн шингэн гадагшлах үеийн өвдөлтийг бууруулна
Түрүү булчирхайн шингэн ялгаруулах зам хаагдсанаас үрийн шингэн гадагшлах үед өвддөг. Харин шулуун гэдэсний иллэг хийснээр энэ зогсонги байдал алга болж, чөлөөтэй урсах юм. Ингээд өвдөлт намддаг.
3
Шээс саадгүй гадагшлана
Түрүү булчирхай нь шээсний сувгийг тойрч байрладаг. Тиймээс түрүү булчирхай өвчилсөн үед шээс боогддог. Харин шулуун гэдэсний иллэг хийснээр түрүү булчирхайнд эмчилгээ болж, шээс чөлөөтэй гардаг болох ажээ.
4
Түрүү булчирхай томрохоос сэргийлнэ
Дааврын тэнцвэргүй байдал, эсвэл нас нэмэгдэхийн хэрээр түрүү булчирхай томрох эрсдэлд ордог. Ингэснээр шээс боогдоно, эсвэл бүрэн гарахаа болино. Мөн үргэлж давсаг дүүрэн байгаа мэт санагддаг. Үүнээс болоод давсаг өвчилж, бөөрний чулуутай болдог. Харин шулуун гэдэсний иллэг нь түрүү булчирхай томрохоос сэргийлдэг байна.
5
Бэлэг эрхтнийг хөвчрүүлнэ
Эрэгтэйчүүдийн 20 хувьд нь бэлэг эрхтэн хөвчрөхөд хүндрэл учирдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь бэлгийн ажил хэвийн явагдахад саад болоод зогсохгүй, бэлгийн сулралтай эрчүүд ийм зовлонг түгээмэл амсахад хүрдэг. Гэхдээ иллэг хийгээд байвал энэ бэрхшээлээс ангижирч болно. Зарим тохиолдолд уг иллэгийг эм болон тусгай суулгацтай хамтран хийдэг ажээ.
6
Түрүү булчирхайн архаг үрэвслийг эмчлэх
Түрүү булчирхай өвчилснөөр түрүү булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Энэ өвчний 10% нь бактериас болдог бол, үлдсэн 90% нь нянгаас бусад тохиолдлоор өвчилдөг ажээ. Харин түрүү булчирхайн архаг үрэвслийг эмчлэхийн тулд эм, антибиотик, булчин суллах эмчилгээ болон хагалгаа хийдэг. Дээрээс нь шулуун гэдэсний иллэг нь энэ өвчнийг дарахад хамгийн тустай билээ.
Түрүү булчирхайн иллэг нь эмчилгээний өндөр ач тустай боловч дураараа хийж болохгүй юм. Ингэснээр байдал улам дордож мэднэ. Мэргэжлийн эмчид хандаж, туршлагатай хүнээр иллэг хийлгэхгүй бол шулуун гэдсээ гэмтээж магадгүй. Тиймээс заавал эмчид хандах хэрэгтэй юм шүү. Танд эрүүл энхийг хүсье!