2015 оны Гиннесийн шинэ амжилтууд

2014-09-14, 19:24
28,085
2014 оны 9 сарын 11-ний өдөр “Гиннесийн амжилтын ном”-ны 60 дахь хувилбар нь гарч байгаа юм байна. Хамгийн анх 1955 онд хэвлэгдэн гарч байсан бөгөөд Британийн хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан аж. Ингээд 2015 оны Гиннесийн номонд орсон зарим нэг амжилтаас дурдвал...
2015 оны Гиннесийн шинэ амжилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жеймс Бондын хамгийн үнэнч шүтэн бишригч нь Английн Ланкаширт амьдардаг 47 настай Ник Беннетт юм байна. Тэрээр 007-той холбоотой 12,463 орчим цуглуулгатай гэнэ.

www.caak.mn

2. Дэлхийн хамгийн өндөр өсвөр насны хүүхэд бол Брок Браун юм байна. Тэрээр 1997 оны 4 сарын 15-нд төрсөн аж. Харин одоо түүний өндөр 2.17 см болжээ.

www.caak.mn

3. Хамгийн том эрэгтэй "афро" засалт нь 14.6 см өндөр, 21.6 см өргөн, 154.3 см диаметртэй юм байна.

www.caak.mn

4. Лос-Анжелосын иргэн Линси Линдберг гарныхаа булчингийн тусламжтайгаар алим бяцалдаг байна. Өмнө нь тэрээр нягтлангийн ажил хийж байжээ.

www.caak.mn

5. Дэлхийн хамгийн том гитарны урт нь - 13м 30см, өргөн нь - 5м 2см, жин нь - 907 кг.

www.caak.mn

6. Дэлхийн хамгийн том гэрэл цацруулагч нь 10.33 метрийн диаметртэй.

www.caak.mn

7. Хоёр хөл дээрээ хамгийн хурдан гүйж чаддаг нохой 10 метр замыг хойд хоёр хөл дэрээ 656 секундын дотор, 5 метр замыг урд хөл дээрээ 7.76 секундын дотор туулж чаддаг байна.

www.caak.mn

8. Английн Олд Мистик хотын иргэн Кэти Юнг дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй бөгөөд түүний бэлхүүсний тойрог 38.1 см юм байна.

www.caak.mn

9. Эминемийн "Rap God" дуунд хамгийн их үг орсон байдаг гэнэ. Тэрээр 6 мин 4 секундын дотор 1560 үгийг хэлдэг байна.

www.caak.mn

10. Гиннесийн номны тэмдэглэлээс харахад Калифорни хотын оршин суугч Ник дэлхийн хамгийн урт хэлтэй буюу 10 см хэлтэй юм бөйна.

www.caak.mn

11. Хамгийн намхан муур 13 см-ийн өндөртэй.

www.caak.mn

12. Боб 8 настайгаасаа эхлэн комикс цуглуулж эхэлсэн бөгөөд тэрээр одоо 52 настай. Ийнхүү 44 жилийн хугацаанд тэрээр 94,268 ширхэг 8.3 тонн жинтэй комикс цуглуулсан байна.

www.caak.mn

13. Светлана Панкратова - дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй бол Хятадын иргэн Хи Пинжин дэлхийн хамгийн намхан хүн билээ. Өмнө нь сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан бүсгүйн хөлний урт 132 см бөгөөд түүний өндөр 1.95 метр юм байна. Света Волгоградад төрсөн аж. Харин хамгийн намхан хүний өндөр нь 74 см гэнэ.

www.caak.mn

14. Дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг жүжигчинээр энэ жил бага Роберт Жон Дауни шалгарсан бөгөөд түүний өнгөрсөн жилийн орлого 76,7 сая доллар байсан байна.

www.caak.mn

15. Хамгийн том йо-йо тоглоомыг Огайо мужийн Бета Жонсон зохион бүтээжээ. Хоёр ижилхэн хэмжээтэй дискуудийг хооронд нь тэнхлэгээр холбосон аж. Тоглоомны диаметр нь 3.58 м бөгөөд жин нь 2096 кг юм байна.

www.caak.mn

16. Дэлхийн хамгийн урт хумстай хүн бол Ли Редмонд юм. Тэрээр 1979 оноос хойш хумсаа ургуулж байгаа бөгөөд одоо түүний хумс 7 метр 51.3 см юм байна.

www.caak.mn

17. Дэлхийн хамгийн жижиг трейлерийг Японы иргэн Янник Рид бүтээсэн бөгөөд түүний урт 2.39 см, өндөр нь 53 см, өргөн нь 79 см аж. Гэхдээ дотор нь ор, зурагт, угаалтуур болон данх бий.

www.caak.mn

18. 29 настай Нэнси Зифкер хөлнийхөө тусламжтайгаар 6 метр 10 см-ийн зайд буй 24 см-ийн байг оносон байна.

www.caak.mn

19. Дэлхийн хамгийн өндөр хүн болох Туркийн фермер Султан Кёсен. Түүний өндөр нь 251 см.

www.caak.mn

20. Сахлаараа 63.8 кг жинтэй бүсгүйг өргөжээ.

www.caak.mn

21. Хамгийн алдартай сэлэгчдийн нэг Саймон Чок нь Атлантын далайг 6 удаа, Энэтхэгийн далайг 2 удаа гаталснаар Гиннесийн номд багтсан байна.

www.caak.mn

22. Хамгийн их хараал хэлдэг кино бол “Тhe Wolf of Wall Street” бөгөөд нийт 687 хараал хэлдэг нь 3.81 минут тутамд нэг хараал хэлдэг хэмээн тогтоогдсон аж.

www.caak.mn

23. Энэ гэрийн муур 1 метр 83 см өндөр дээгүүр харайж чадсан байна.

www.caak.mn

24. Хамгийн урт гольфийн цохиур нь 4 метр 39 см аж. Үүний тусламжтайгаар бөмбөгийг 165 метрийн зайд цохисон аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()