Коронавирусаар нас барсан хүнд задлан шинжилгээ хийсэн эмч нарын дүгнэлт

Германд коронавирусээр нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийх зөвшөөрөл өгснөөр эмч нар уг өвчний талаар багагүй мэдээлэлтэй болж чаджээ. Тухайлбал, "Ковид-19"-ийн халдвар авсан бүх хүмүүсийн уушги гэмтээгүй байснаас гадна халдвар авагсдын ихэнх нь архаг хууч өвчтэй байжээ. 

Коронавирусаар нас барсан хүнд задлан шинжилгээ хийсэн эмч нарын дүгнэлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Халдварын эхний үед Роберт Кохын их сургуулийн эрдэмтэд эмч нарыг халдвар авахаас сэргийлж, нас барагсдын цогцост задлан шинжилгээ хийх хэрэггүй гэж зөвлөжээ. Гэхдээ саяхнаас уг зөвлөмжийг цуцалж, энэхүү аймшигт тахлын талаар судалгаа хийх хэрэгтэй гэж үзжээ. 

Вюрцбургийн Ерөнхий Эмгэг Судлалын Их сургуулийн захирал Андреас Розенвальд (Andreas Rosenwald) нь энэхүү вирусийн талаар мэдээлэл тун хомс,  эмч нар зөвхөн анхны шинж тэмдгийн тухай л мэднэ гэжээ. 

Гэхдээ зарим орнуудад жишээлбэл Швейцарьт COVID-19 өөр нас барсан хүмүүсийн цогцос дээр аль хэдийн задлан хийж эхэлсэн гэнэ. Ийнхүү эрдэмтэд задлан шинжилгээний хариуг олонд дэлгэхэд бэлэн болжээ. 

“Бүх нас барагсдын цусны даралт ихэссэн байсан. Үүнээс гадна ихэнх өвчтөнүүд илүүдэл жинтэй байсан гэнэ. Мөн өвчлөгчдийн 2/3 хувь нь титэм судас гэмтсэн байсан бол, 1/3 өвчтөн чихрийн шижин өвчтэй байсан” хэмээн Базелийн Клиникийн задлан шинжилгээний хэлтсийн захирал Александр Цанков (Alexandar Tzankov) мэдээлжээ. 

Мөн Цанковын судлаачид нас барагсдын уушгины гэмтсэн эсүүдийг судалж, дараах үр дүнд хүрчээ.

“Өвчлөгчдийн хамгийн бага хувь нь уушгины үрэвсэлтэй байсан. Бидний микроскопоор харсан зүйл бол уушгины бичил эргэлтийн системийн хүнд хэлбэрийн эмгэг байсан” гэжээ. 

Энэ нь COVID-19-өөр өвчлөгчид амьсгалын замын асуудалтай, хүчилтөрөгчийн дутагдалтай байсан болохыг илэрхийлж байгаа юм. Тиймээс өвчтөнд хичнээн хүчилтөрөгч шахсан ч энэ нь өвчтөний биеэр тархаж чадахгүй. Эрчимт эмчилгээний тасагт үүнийг харгалзаж үзсэн гэдгийг санах хэрэгтэй.

Германчуудын хувьд тэд задлан шинжилгээний анхны үр дүнгээ нийтэд зарлахад бэлэн биш байгаа бололтой. Германы эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч Карл-Фридрих Бюрриг (Karl-Friedrich Bürrig) ямар нэгэн үр дүнд хүрэхэд хамгийн багадаа хагас жил шаардагдана. Харин дараа нь мэдээллийг тусгай мэдээллийн санд байршуулах  болно хэмээн Рейн-Вестфалийн техникийн Ахена сургууль өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Гэхдээ Германд зарим нэг шинжилгээний үр дүнг хуваалцахад бэлэн байгаа эмч нар ч бий. Жишээлбэл: Хамбургийн шүүхийн задлан шинжилгээний эмч Клаус Пюшель (Klaus Püschel) Роберт Кохын их сургуулийн эрдэмтдийн хоригийг үл тоож 65 өвчтөн дээр задлан шинжилгээ хийсэн байна.

Хийсэн ажлынхаа үр дүнг тэрээр Гамбургын эрүүл мэндийн яам руу илгээсэн ч бусдад зарлахаас татгалзсан байна. Гэхдээ COVID-19 ихэнх тохиолдолд хууч өвчтэй хүмүүст халдварлажээ. Жишээлбэл: нас барагсдын тал хувь нь зүрхний архаг үрэвсэлтэй байсан бол бусад өвчтөнүүд элэг, бөөр зэрэг бусад төрлийн архаг өвчтэй байж. Зарим өвчтөнүүд зөнөх өвчин, хавдар, чихрийн шижин, таргалалттай байжээ.

Бээжингийн их сургуулийн эрдэмтэд ч гэсэн коронавирусийн халдвараар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийжээ. Тэд энэхүү халдварт өвчин уушги төдийгүй бусад эд эрхтнүүд болон дархлааны системийг бүхэлд нь гэмтээдэг болохыг тогтоожээ. Цюрихийн эмч нар ч энэ тал дээр санал нэгдэж байгаа бөгөөд тэд энэхүү вирус нь төрөл бүрийн эрхтний судсыг гэмтээдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Италийн Эрүүл Мэндийн Яамнаас 1739 нас барагсад бүгд хууч өвчинтэй байсан гэж зарлажээ. Гэхдээ энэ нь задлан шинжилгээний үр дүн бус харин өвчтний түүхээс тодорхой болсон аж. Энэ нь ихэнхдээ чихрийн шижин, цусны даралт их, титэм судасны эмгэгтэй холбоотой байжээ.

Асуулт: Тухайн өвчтөн вирусийн улмаас нас барж байна уу гэдэг асуултад Хамбургийн шүүхийн задлан шинжилгээний эмч Клаус Пюшель хариулахыг хичээсэн байна. Гэхдээ 65 нас барагсдын 61 нь COVID-19 өвчнөөс болж нас барсан болох нь тогтоогджээ. Үлдсэн 4 шалтгаан нь вирустэй холбоогүй байсан гэнэ.

Ерөнхий эмгэг судлаач Александр Цанков энэхүү дүгнэлтийг “академик” дүгнэлт гэж байгаа юм. Жишээлбэл: Хагас жилийн настай хавдрын өвчтэй хүн машинд дайруулбал жолоочийн буруу багасдаггүй гэдгийг санах хэрэгтэй гэжээ. 

“Архаг үрэвсэлтэй байсан хүмүүс коронавирусаар халдварлаж нас барсан хэдий ч тэдний амьдрах хугацаа цоо эрүүл хүнээс бага байна. Гэхдээ эдгээр бүх өвчтөнүүд COVID-19 тусаагүй байсан бол нэг цаг, нэг хоног, нэг долоо хоног, нэг жил илүү амьдрах магадлалтай” хэмээн Цанков хэлжээ.

Эх сурвалж: Live Science

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()