1
Пэм Уивер (Pam Weaver) - Тэмээ
Пэм амьтан тэжээх сонирхолтой нэгэн байсан бөгөөд түүний 60 насны төрсөн өдрөөр нөхөр нь тэмээ бэлэглэжээ. Эхний 10 сарын хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд Пэм нөхөртөө хязгааргүй их баярлаж байв. Гэвч төд удалгүй тэмээний гаргаж буй авир нэг л хачин байгааг тэд анзаарсан хэдий ч, тоогоогүй байна. Харамсалтай нь нэг өдөр нөхөр нь ажлаа тарж ирээд эхнэрийнхээ цогцсыг олсон бөгөөд өнөөх тэмээ эхнэрийг нь таварч унагаад, дээрээс нь дэвсэлчихсэн байжээ. Хэн ийм зүйл болно гэж санах вэ дээ?
2
Азгүй нэгэн - Могой
2004 онд амьтан судлаач бүсгүй судалгаанд ашиглаж байсан могойндоо хатгуулан нас баржээ. Түүний гэрт хэд хэдэн хортой могой байснаас гадна, гүрвэл, матар зэрэг амьтад хүртэл тусгай торонд амьдардаг байсныг хожим цагдаа нар олж мэдсэн байна.
3
Вирусын халдвар - Нохой
АНУ-ын Арканзас (Arkansas) мужид амьдардаг байсан нэгэн эмэгтэй 2015 онд нийт 50 нохой тэжээхээр болжээ. Нохойнд хайртай байсан түүнийг нэг дор ийм олон нохой тэжээхээр авсныг тухайн үед хэн ч мэдээгүй бөгөөд харамсалтай нь тэрээр тэжээвэр нохдоосоо "Хепатитис-Ц" гэх нэртэй халдварт өвчний вирус авч, улмаар бие нь муудаж, амь насаа алдсан байна. Дараа нь харгалзах газраас эзэгтэйн цогцсыг авахаар ирж, шалгаж үзэх гэхэд тэжээвэр ноход нь тойрч зогсчихоод гадны хүнийг ойртуулахгүй байснаас гадна, цагдаагийн нэг ажилтан руу дайрч, гэмтээжээ. Аргаа барсан цагдаагийн ажилчид 27 нохойг буудаж, хороосон байна.
4
Харри (Harry) болон Сэлли (Sally) - Нохой
Тэднийг харсан ямар ч хүнд "Өхөөрдөм амьтад байна шүү" гэсэн эерэг сэтгэгдэл төрөх нь гарцаагүй биз ээ. Гэвч Небраска (Nebraska) мужид амьдардаг байсан бяцхан гөлөгнүүд эзнийхээ аминд хүрч, толгойг нь идэж орхисон түүхтэй. 51 настай эр гөлөгнүүдийг ганцаардахын эрхээр таньдаг хүнээсээ худалдаж авсан бөгөөд үгэнд нь орохгүй байсан учраас тэдэнд 7 хоног хоол өгөлгүй байлгажээ. Гэтэл нэг шөнө тэвчээр алдсан гөлөгнүүд эзнээ унтаж байхад толгой руу нь дайрч, нүүрийг нь хүн харахын эцэсгүй болтол нь зэрэмдэглэж хаяснаас гадна, нүд, хамар болон чихийг нь идсэн нь тогтоогдсон ажээ.
5
Синтиа Лий Гэмбль (Cynthia Lee Gamble) - Ирвэс
Тэрбээр циркийн амьтан сургагч байсан бөгөөд удахгүй болох тоглолтын өмнөх бэлтгэлийнхээ үеэр санамсаргүй байдлаар 14 настай ирвэсийн хамт торонд цоожлогдчихжээ. Цагдаа нар болон аврах багийнхан бүсгүйг аврах гэж хичээсэн ч, амжилттай болоогүй юм. Хөөрхий бүсгүй амьдаараа ирвэсийн хоол болж, хэрцгий байдлаар амиа алджээ.
6
Жэймс Литтль (James Little) - Нохой
61 настай Жэймс нэг өглөө сэртэл хайртай нохой нь хөлөн дээр нь суучихсан тоглож байсан аж. Юу ч бодож, саналгүй хэвтэж байсан эр удалгүй гэнэт аймшигтай өвдөлт мэдэрсэн бөгөөд үүний гол учир нь өнөөх хайртай тэжээвэр нохой нь эзнийхээ хөлийн хуруунуудыг тас хазчихсанд байжээ. Угийн бие муутай Жэймс тэр дорхноо ухаан алдсан бөгөөд эмнэлгийн орон дээр сэргэсэн юм. Энэ явдлын дараа гэрийнхэн нь нохойг гаргаж хаясан бөгөөд хамгийн харамсалтай нь Жэймс хэдхэн жилийн дараа таалал төгссөн байна.
7
Шайанна Хэйр (Shaianna Hare) - Могой
Сонирхолдоо хөтлөгдөн могой тэжээх болсон хосууд 2011 оны зун 2 настай бяцхан хүүгээ харамсалтай байдлаар алджээ. Тэд худалдаж авсан могойгоо хооллолгүй 7 хонуулсан байсан нь эл эмгэнэлт үйл явдал руу хөтөлсөн байна. Хамгийн аймшигтай нь могой 2 метр гаруй урт байсан бөгөөд бяцхан хүүг бүхлээр нь залгичихсан байжээ.
8
Келли Энн Уолц (Kelly Ann Walz) - Баавгай
Келли нөхрийнхөө хамт Пенсилвани мужийн Росс (Ross) хороололд амьдардаг байсан бөгөөд тэд хоёулаа амьтан судлаачид байжээ. Гэвч тэдний эрхэлдэг ажил эхнэрийнх нь аминд хүрнэ гэж хэн санах билээ? Хосууд 157 кг жинтэй баавгайг лаборатори руу авч явахынхаа өмнө гэрийнхээ хашаанд, торонд хийж, түр байлгаж байсан бөгөөд нэг өдөр нөхөр нь гэртээ зурагт үзээд сууж байх зуур эхнэр нь гаднах талбайдаа зүлэг тэгшлээд зогсож байжээ. Энэ үед гай нь таарч, баавгайн тор онгойж, олон хоног хоригдсон баавгай эмэгтэй рүү дайрч, нүүд нүдгүй балбаж орхижээ. Маш хүнд гэмтэл авсан бүсгүйг аврах боломж байгаагүй бөгөөд газар дээрээ нас барсан байна.
9
Чарла Нэш (Charla Nash) - Сармагчин
Нэшийн найз болох Сандра Хэрольд (Sandra Harold) гэх бүсгүй амьтны хүрээлэнд ажилладаг байсан бөгөөд нэг өдөр Нэшийг гэртээ урьжээ. Гэвч түүний гэрт 90 кг жинтэй сармагчин төмөр торон дотор байгааг Нэш мэдээгүй аж. Энэ талаар Сандра хэлэх шаардлагагүй гэж бодсон байна. Харамсалтай нь тэднийг оройн зоог барин сууж байх үеэр гэнэт өнөөх сармагчин гараад иржээ. Сармагчин шуудхан Нэш рүү дайрч, нүүр рүү нь хүчтэй балбаж гарсан байна. Дараа нь Сандра руу дайрч, амь насыг нь хөнөөжээ.
10
Мариус Эльс (Marius Els) - Усны үхэр
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, ӨАБНУ-д амьдардаг байсан фэрмер залуу өөрийнхөө хүслээр 1.2 тонн жинтэй, аварга том биетэй усны үхрийг тэжээдэг байжээ. Гэвч нэг өдөр Мариус ор сураггүй алга болсон бөгөөд гайхсан хүмүүс эргэн тойрноо нэгд нэггүй нэгжиж үзээд голын эргээс холгүйхэн түүний цогцос хүн харахын аргагүй болсон байхыг олжээ. Биеийнх нь хэд хэдэн яс хугарсан байснаас гадна, нүүрнийх яс цөмөрч, цааш орсон байв. Хүмүүс чухам юу тохиолдсоныг гайхшран зогсож байх хооронд өнөөх аварга том усны үхэр амандаа Мариусын гутлыг зуучихсан уснаас гарч ирсэн ажээ.
11
Марк Вогел (Mark Voegel) - Аалз
Марк хүүхэд байхын шавьж цуглуулах хоббитой нэгэн байсан бөгөөд 30 жилийн турш 200 гаруй төрлийн шавьж судалж, гэртээ байлгадаг байжээ. Харин нэг өдөр гэрийнх нь хажуугаар санамсаргүй явж өнгөрсөн цагдаа тэдний гэрээс өмхий үнэр гарч байгааг мэдсэн байна. Хэрэг байдалтай танилцахаар гэр рүү нь ортол Марк амь насаа алдаад олон хоног өнгөрсөн байснаас гадна, чухам юунаас болоод үхсэнийг нь шинжлүүлэхэд аалзанд хатгуулж, хордож үхсэн нь тодорхой болсон билээ.
12
Грант Уиллиамс (Grant Williams) - Могой
1996 оны үед Грант гэх залуу өөрийн сонирхолдоо хөтлөгдөн 3.9 метр урт могой тэжээдэг байв. Түүнд энэхүү могойг төрсөн өдрөөр нь Ламар (Lamar) гэх үеэл нь ойролцоох дэлгүүрээс 300 доллараар худалдан авч өгчээ. Гэвч 7 хоногийн дараа Ламар үеэлийндээ зочлох үед Марк аль хэдийн могойнд хатгуулан бурхан болчихсон байсан бол могой ор сураггүй алга болсон байжээ.
13
Андрей Ламбога (Andre Lamboga) - Нохой
Амьдрал нь утгагүй санагдсан Андрей 50 наслахдаа олигтой хийж бүтээсэн зүйлгүйдээ ихээр гансарч, өөрийгөө буудан амиа хорлохоор шийджээ. Ингээд авдарнаасаа буу гаргаж ирэн, өөр рүүгээ чиглүүлээд сууж байтал түүний ноход чанга дуугаар хуцалдан орж ирэхэд цочсондоо бууныхаа гохыг дарж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.
14
Херберт болон Жэйн Уолден (Herbert Walden, Jane Walden) - Муур
2010 онд ээж Жэйнийгээ хүнд өвчний улмаас алдсан Херберт уй гашуудаа автан, ойролцоох ой мод руу гүйж ороод, орилж, хашхиран сэтгэлээ тайвшруулжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гэртээ эргэж ирээд тэр золтой л ухаан алдаад уначихаагүй бөгөөд дөнгөж бурхан болсон ээжийг нь тэжээвэр муурнууд нь идэж байсан гэнэ. Гүн шоконд орсон Херберт гэрээсээ гарч явж байх үедээ шатан дээр хальтирч унан, харамсалтай байдлаар мөн л амь насаа алджээ.
15
Терри Винс Гарнер (Terry Vance Garner) - Гахай
Нэг өдөр Орегон мужийн фэрмер гэр бүлийнхэнд аймшигтай зүйл тохиолджээ. Оройн хоолоо идэхийнхээ өмнө Гарнер гахайгаа хооллох хэрэгтэй болсон бөгөөд гарч яваад нэлээд удсан байна. Гайхаж, балмагдсан гэрийнхэн нь түүнийг хайн, гадаа гарч ирээд Гарнерийн нүдний шил болон биеийнх нь зарим хэсгүүд байхыг олж харсан аж. Түүнийг гахайндаа бариулсан гэхээс өөр тайлбар өдийг хүртэл олдоогүй байгаа билээ.
Танд аль түүх нь хамгийн харамсалтай санагдаж байна?