Цогц хувцасны сонголт гэж юу вэ?
Цогц сонголт гэж амархан хольж, сольж болдог хувцаснуудыг хэлдэг. Жишээ нь та 12 хувцастай бол гоёл чимэглэлээ нэмснээр 12-18 янзаар харагдаж болох сонголтыг хэлж байгаа юм. Өглөө яарч сандарсан үедээ хувцсаа хооронд нь зохицуулах гэж цаг зарах шаардлагагүйн дээр гарт тааралдсанаа шүүрч авсан ээмэг, цүнх тань бусад хувцастайгаа хосолж байх болно гэсэн үг.
Цогц сонголтын дүрэм:
1. Бүх хувцас бусадтайгаа зохицох ёстой.
2. Хамгийн их зохьдог, өө сэвийг далдалж өгдөг хувцаснуудаа сонго
3. Ямар ч улиралд өмсөж болохоор хувцас сонгоно. Жишээ нь жинс, цамц, хоолойтой цамц, хүрэм, банзал, даашинз гэх мэт.
4. Удаан эдэлгээтэй чанартай хувцаснууд сонгох хэрэгтэй
5. Шүүгээ шинэчлэхийн тулд улирал болгон өөрчлөх шаардлагагүй. Ердөө л тухайн улирлынхаа загварлаг нэг хувцас, дагалдах гоёл чимэглэлтэй нь нэмэхэд л болно.
6. Цогц сонголтын хувцаснууд дээд тал нь 3-4 өнгийнх байх ёстой. 1-2 өнгө нь гол өнгөнийхөө сүүдэр болох хэрэгтэй бөгөөд 1 өнгө нь бусад хувцсандаа чимэг болсон тод өнгө байж болно.
7. Хувцас худалдан авахдаа эхлээд даашинз, банзал болон өмд, цамц, гутал, гоёл чимэглэл гэсэн дарааллаар сонгоорой. Харин гадуур хувцас хамгийн сүүлд гэнэ шүү.
8 хувцас+10 гоёл чимэглэл=17 янз