Цыган хүмүүсийн нууцлаг амьдралын тухай 15 баримт

"Рома" үндэстэн гэгддэг цыган хүмүүс нь Энэтхэгээс гаралтай, өөр хоорондоо маш том ялгаа бүхий соёл иргэншилтэй ард түмэн юм.  1500 жилийн өмнөөс Энэтхэгийг орхин дэлхий даяар тархан суурьших болсон бөгөөд одоо Европт түлхүү төвлөрөн амьдарч байна. 

Цыган хүмүүсийн нууцлаг амьдралын тухай 15 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Румын улсад хамгийн их Рома үндэстэн амьдрах ба нийт хүн амынх нь 12 хувийг эзэлдэг.  Унгар, Турк, Словак, Орос, Испани, болон Франц улсуудад ч мөн олноороо суурьшдаг. Үүнээс гадна Бразилд 800 мянга, АНУ-д 1 сая Рома үндэстэн байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд "My Big Fat Gypsy Wedding" шоу цацагдаж эхэлснээр тэдний нууцлаг амьдралыг ил болгоод байгаа юм. 

Ихэнх хүмүүс цыгануудын талаар "хүүхэд насандаа нөхөрт гардаг, дуу бүжигт дуртай, нүүдэллэн амьдардаг, мэргэ төлөгч, тансаг хурим найр, задгай хувцаслалт болон нэгдмэл байдлаараа гайхагддаг" зэрэг ерөнхий ойлголттой байдаг аж. 

Мөн тэдний тухай цуу яриа маш их байдаг боловч мэдээж бүгд үнэн биш ээ. Жишээлбэл, Рома үндэстний охидууд маш замбараагүй гэх цуу яриа байдаг ба тэдний хувцаслалтаас үзэхэд хэн ч ингэж бодох байх.  Гэтэл үнэн хэрэгтээ харагдаж буйгаасаа эсрэгээрээ, охид нь хатуу ёс, дүрэм баримтладаг ажээ. 

Ромачуудын хувьд гэр бүлээ хамгийн чухалд тооцдог, уламжлалт нууцлаг соёлоо авч үлдэхийг зорилгоо болгосон нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмэн юм.  

Дараах 15 баримт энэхүү үндэстний талаар сонирхолтой мэдлэг олгох болно. 

1 "Bae" гэх үг

"BAE," гэдэг нь Англи хэлний эрхэм нандин хүнээ нэрлэх "before anyone else" гэдэг үгийн товчлол бөгөөд ихэвчлэн залуусын дунд хэрэглэгддэг.  BAE гэдэг нь найз охин, найз залуу, хамгийн сайн найз ч байж болно, үндсэндээ бол таны хамгийн дотно хүн гэсэн үг. Харин Ромачуудын хувьд, өөрийн гэсэн BAE гэх үгийн хувилбар бий. Тэд "Рома бүхнээс түрүүнд - Roma before anything else" гэж хэлдэг бөгөөд энэ нь Рома үндэстний өв соёл бүхнээс чухал гэсэн утгатай аж. Тэр ч бүү хэл, Ромаас бусад үндэстнүүдийг  "Gadje"  гэх бөгөөд Gadje нарт итгэж болохгүй, хамгийн чухал нь Рома хүний хувьд өв соёлоо түгээн дэлгэрүүлж, авч үлдэх ёстой байдаг. Энэ бол тэдний бусад хүмүүсээс тусгаарлаж, нууцлаг амьдрах үндэс нь юм.

"Bae" гэх үг

2 Шилжилтийн наснаас хойш боловсрол эзэмшдэггүй

Ромачууд сурч боловсрохыг чухалчилж үздэггүй учир боловсролгүй хүмүүс их байдаг. Өнгөрсөн зуунаас өмнө бол бүр албан ёсны боловсрол эзэмших шаардлагагүй байсан ба одоо ч зарим Ромачууд сургуульд сурснаар хүүхдүүд нь бие махбод болоод оюун санааны хувьд бохирдоно гэж үздэг.

Хөвгүүд, охидууд ерөнхийдөө бүгд бэлгийн бойжилтын насанд хүрснээр сургуулиас гарч насанд хүрэгчийн амьдрал, гэрлэлтэд бэлтгэгдэж эхэлдэг. Их залуудаа гэрлэдэг тул өсвөр насныхан ахмадуудтай хамт хөдөлмөрлөж хэрхэн сайн эхнэр, нөхөр байхад суралцдаг. Бэлгийн бойжилтод хүрсэн эсэх нь сургуулиас гаргах хэмжүүр гэхэд хачирхалтай бөгөөд зарим хүүхдүүд 10 насандаа гардаг бол зарим нь өсвөр насны дунд үе хүртлээ сургуулиас гардаггүй байна. 

Шилжилтийн наснаас хойш боловсрол эзэмшдэггүй

3 Хосоо олох хачирхалтай зан үйл

Хулгайлах. Шууд утгаараа хулгайлах бөгөөд үнэхээр жихүүдэс төрөм заншил. Urban толь бичигт энэхүү заншлыг тодорхойлохдоо "рома үндэстний хөвгүүд охидыг уруу татах нэгэн арга бөгөөд нийтийн дунд шууд таалагдсан охиныхоо гараас барьж аваад үнсэлт авах хүртлээ явуулахгүй байхыг хэлдэг" гэсэн байна. Үндсэндээ охидыг хүчээр тухайн залууг үнсэхэд хүргэж байна гэсэн үг.

Утгагүй арга боловч охид сүй тавих хүртлээ ийм заншлын бай болсоор байдаг. 15 настай охин үүнийг тайлбарлахдаа "гараас чинь атгавал охин тэр залууд таалагдсан гэсэн үг бөгөөд дугаарыг нь авахыг хүсч байна гэсэн үг" гэжээ..

Хосоо олох хачирхалтай зан үйл

4 Эцгийн эрхт ёс үйлчилдэг, эрчүүдийн ертөнц

Дэлхий дээрх олон соёл иргэншлийн адилаар тэд эцгийн эрхт ёсоор амьдардаг. Өөрөөр хэлвэл, эрэгтэйчүүд давуу эрх мэдэлтэй, айл гэр, овгийн ахлагчид байдаг.  Эмэгтэйчүүд нь үүнийг буруу зүйл боддоггүй, харин ч нааштай хүлээж авдаг аж.  Зарчмын хувьд эхнэр нөхөр хоёр тэгш эрхтэй гэдэг ч уламжлалын дагуу тус тусын үүргээ гүйцэтгэж амьдардаг. Эрчүүд нь ажиллаж гэр бүлээ тэжээдэг бол эмэгтэйчүүд гэртээ үлдэж гэр орны ажлаа хариуцан хүүхдүүдээ өсгөдөг.  Эцгийн эрхт ёс тул аливаа зүйлд эцсийн шийдвэрийг эрэгтэй нь гаргадаг. Цыган эмэгтэйчүүд дэлхийн бусад эмэгтэйчүүдтэй адил эрчүүдтэй тэгш эрхтэй гэж ярих боловч яг үнэндээ маргаан гарахад ялах магадлал багатай. Учир нь энэ бол эрчүүдийн ертөнц. Баримтаас үзэхэд, эртний Рома үндэстэн Энэтхэгт байхдаа өөрсдийгөө "ром" буюу "эр хүн" гэж нэрлэдэг байжээ. 

Эцгийн эрхт ёс үйлчилдэг, эрчүүдийн ертөнц

5 Охидын хувьд гэрлэлт хамгийн чухал

Одоо үед ихэнх хүмүүс залуу охидоо эрт гэрлүүлэх тухай боддоггүй, бүр зайлсхийдэг болсон. Харин Рома соёлд огт өөр.  Охид хөвгүүдийн адил бэлгийн бойжилт эхэлснээр сургуулиас гардаг. Тэд ирээдүйд гэртээ байж хүүхдүүдээ харах ёстой гэдгээ мэддэг.

Өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болох нь тийм ч муу зүйл биш боловч өнөө үед охидыг зөвхөн гэртээ суудаг болоод өөр зүйлс хийж үзэх талаар бодох ч үгүй байлгана гэдэг бага зэрэг гунигтай юм. Хэрэв охин өөрөө ингэж хүсч байвал өөр хэрэг. Харин үүнээс өөр сонголт үгүй мэт өсгөж, хүчээр ийм шийдвэр гаргуулж байгаа бол шударга бус шүү дээ. 

Охидын хувьд гэрлэлт хамгийн чухал

6 Өсвөр насныхан

Өсвөр насны охид хөвгүүд хоёулхнаа хамт байж болддоггүй заншил үйлчилдэг. Рома үндэстэн өсвөр насны хүүхдүүддээ хатуу шаардлага тавьдаг. Хэдийгээр маш эрт гэрлэдэг боловч хурим хүртлээ онгон байх ёстой ажээ.

Өсвөр насныхан

7 Угаалга

Тэдний угаалга хийхдээ мөрддөг уламжлал нь бас л гайхмаар. Цыганууд цэвэр цэмцгэр байдлыг чухалд тооцдог бөгөөд энэ үзэл нь өөрсдийгөө болон хувцас, эд зүйлсээ цэвэрлэхэд ч илэрдэг байна.

Биеийн доод хэсгийг хамгийн бохир гэж үзэх тул бүсэлхийнээс доош өмсдөг хувцаснуудыг тусад нь угаадаг (Рома хүмүүс бүр усанд орохдоо хүртэл зөвхөн шүршүүрт ордог, ваннд хэвтдэггүй аж). Эрэгтэй, эмэгтэй хувцас, мөн эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр өмсөж байсан хувцасыг ч бас тусад нь угаах ёстой. Бүх л хувцсыг үнэнчээр ангилан ялгаж угаахад маш их ажил орох нь мэдээж!

Угаалга

8 Хүүхдийн төрөлт нь бохир зүйл

Хүүхэд төрж байх агшин тийм ч сайхан харагддаггүй ч бүх л орнуудад ядахдаа л илүү шинэ амь амьдрал мэндэлж буй, онцгой үйл явдал хэмээн анхаарлаа хандуулдаг.

Харин Рома соёлд бол, хүүхэд төрөхийг бохир зүйл (хэрэв эрэгтэй хүүхэд төрүүлбэл арай дээр, "азтай") гэж үздэг. Мэдээж гэр бүлд шинэ хүн нэмэгдэх нь сайхан үйл явдал боловч, төрөлтийн дараа ээж хүүхэд хоёр хоёулаа бохирдсон байдаг гэж үзнэ.

Энэ нь өөр өөр Рома соёлд харилцан адилгүй ч овог аймгаас хамаараад, ээж болон шинэ төрсөн хүүхдийг гэр бүлээс нь хэсэг хугацаанд тусгаарладаг аж. Үүний дараа, загалмайлсан эцэг эхийг сонгож хүүхдийг сүм рүү аваачин найр хийдэг.

Шинэхэн ээжид ийнхүү гэр бүл найз нөхдөөсөө тусгаарлагдах нь мэдээж хэцүү. Сэтгэл санаа, бие махбодийн дэмжлэг хамгийн ихээр хэрэгтэй үедээ ингэж тусгаарлагдахаас гадна хүүхдээ асрахад нь ч туслах хүн байхгүй гэсэн үг!

Хүүхдийн төрөлт нь бохир зүйл

9 Нууц хуулиуд

Ромачууд дэлхий даяар өөр өөр овог аймагт харьяалагдан амьдардаг хэдий ч гэр бүлээ үргэлж нэн тэргүүн тавьдаг нийтлэг заншилтай. Тэд өнөр өтгөн гэр бүлтэй бөгөөд бүх ромачууд тодорхой хэмжээнд нууц хадгалах ёстой байдаг. Энэ нь Рома бус хүмүүс буюу Gadje нарт нууц дүрмүүдийнхээ тухай мэдэгдэж болохгүй гэсэн үг.

Цыгануудын энэхүү нууцлаг дүрмийг дэлхий даяар "the Marime Code", "Романи код," "Цыган хууль," зэрэг олон янзаар нэрлэдэг.  Уг хууль нь соёлын ялгаа бүхий Рома үндэстнүүдийг нэгдмэл байлгаж чаддаг цор ганц зүйл юм. 

Нууц хуулиуд

10 Амьдарч буй орныхоо шашныг дагадаг

Цыганууд сүм хийд, шашны байгууллагад нь орохын тулд тухайн амьдарч буй орныхоо шашны зан үйлийг дагадаг. Дэлхий даяар тархан суурьшсан уламжлалт нүүдэлчид тул тэд ямар нэг шашны зан үйл үйлдэх хэрэг гарвал ойролцоох шашны байгууллагад хандаж оршуулга, адислал гэх мэт зан үйлээ хийдэг.

Албан ёсны итгэл үнэмшил байхгүй бөгөөд байгаа газрынхаа итгэл үнэмшлийг дагаж өөрсдийгөө “бурхны хараан дор цацагдсан олон одод” хэмээн тодорхойлдог.

Амьдарч буй орныхоо шашныг дагадаг

11 Хэт цэвэрч байдал

Тэдний цэвэрч байдлын тухай хэдийн өгүүлсэн, харин ваннд орохоос татгалзах (тэд зөвхөн шүршүүр ашигладаг), шинэ төрсөн эх хүүхдийг тусгаарлах болон бүсэлхийнээс доош өмсдөг ба сарын тэмдгийн үеэр өмсөх хувцсыг тусад нь угаах зэргээс гадна цэвэрч байдлын үүднээс хийдэг бас нэг зүйл байдаг.

Та гараа сайтар угаах тал дээр зарим хүмүүс хэт мэдрэг байдгийг мэдэх байх. Рома хүмүүс ч бас энэ тал дээр ямар нэг өвчин тусчих мэт ханддаг. Гараараа хийж буй бүхий л үйлдэлдээ бээлий өмсөөд байдаггүй шүү дээ. Энэ нь ихэнх хүмүүс бидний гар бол биеийн хамгийн бохир хэсэг гэж үзэхэд хүргэдэг.

Иймээс, Ромачууд тэднийг үндсэндээ "бохирдуулж" мэдэх бүх зүйлд хүрснийхээ дараа гараа угаадаг. Үүнд гутал, хаалганы бариул, тэжээвэр амьтан гээд юу ч байж болно. 

Хэт цэвэрч байдал

12 Гэрлэлт

Өсвөр насны Цыган охид гэрлэлтийн дараа насанд хүрсэнд тооцогддог. Ихэвчлэн 16-17 насандаа (зарим улсад бүр ч эрт) хуримаа хийдэг.

Үүний дараа, сүйт бүсгүй  хэсэг хугацаанд хадмуудтайгаа амьдардаг. Эл хугацаа нь хадам ээж нь түүнийг цэвэрлэгээний тухай мэдэж байх ёстой бүх хууль дүрмийг эзэмшиж, гэр бүлээ хүндэтгэсэн сайн эхнэр болж чадна гэж дүгнэх хүртэл үргэлжилнэ.

Хуримаа хийснийхээ дараахан хадмуудынхаа дэргэд үйлдэл бүрээ дүгнүүлж амьдрах хэцүүхэн байх нь мэдээж. Тэд өөрсдөө ингэж боддоггүй байж мэдэх ч хадмуудынхаа дэргэд амьдардаг бүхий л эмэгтэйчүүдийн адилаар асуудлууд байнга гарч байдаг!

Гэрлэлт

13 Сүйт бүсгүйг хулгайлах

Энэхүү заншил нь дэлхий дээрх хэд хэдэн Рома соёлд л байдаг. Өнгөрсөн түүхэнд одоо үеийг бодвол хавьгүй ихээр үйлдэгддэг байсан уг зан үйл өнөө үед Дундад Ази, Кавказийн бүс нутаг, Африкийн зарим хэсгүүдэд бий.

Үндсэндээ энэ нь эрэгтэй хүн эмэгтэйн хүслийг үл харгалзан хулгайлж хуримаа хийнэ гэсэн үг. Европын Ромачуудад тус заншил эртнээс уламжлагдан иржээ. Өсвөр насны 12 настай охиныг хүртэл хулгайлан хурим хийх нь бий.

Ийнхүү хулгайлах нэг шалтгаан нь сүйт бүсгүйн инжний үнийг төлөхөөс зайлсхийх явдал юм. Энэ нь мөн залуу охидыг секс наймааны золиос болох эрсдэлийг дагуулж байдаг. Тэд өөрсдөө үүнийг огтхон ч хачирхалтай зүйл гэж боддоггүй ажээ.

Сүйт бүсгүйг хулгайлах

14 Өөр үндэстэнтэй гэрлэх

Ромачууд өөр үндэстэй гэрлэх тохиолдол мэр сэр гардаг аж. Эрчүүд нь өөр соёлын эхнэр авахаас илүүтэй эмэгтэйчүүд өөр соёлын хүнтэй гэрлэхэд таагүй ханддаг.  Учир нь эмэгтэйчүүдийг үндэстнийхээ оршин тогтнох баталгаа гэж үздэг. Харин Цыган залуугийн эхнэр тэдний ёс заншил, амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрвөл овог аймагтаа нэгдэж хүлээн зөвшөөрдөг байна. 

Харин тэднээс төрсөн хүүхдүүд (хосууд ганц хоёрхон хүүхэдтэй болох нь тун ховор) цэвэр Рома үндэстэн биш гэж үздэг нь бас асуудал үүсгэдэг. Зөвхөн аав нь Рома хүн байх тохиолдолд л тэднийг Рома үндэстэнд  тооцдог. 

Өөр үндэстэнтэй гэрлэх

15 Хамгийн аймшигтай шийтгэл

Бусад шашин, соёл иргэншлийн адилаар Цыган нарт ч бас гадуурхах заншил байдаг.

Хэрвээ Рома үндэстэй хүн тэдний "бохир, бохирдсон" гэж үздэг ямар нэг үйлдлийг хийвэл тэднийг овгоос гадуурхаж шийтгэдэг байна. Ромачууд цэвэр цэмцгэр байдлыг хамгийн чухал тооцох бөгөөд нэгээс нөгөөд халдана гэж үздэг. Тиймээс эдгээр хүмүүсийг овгоосоо хөөх эсвэл гадуурхан тусгаарладаг аж. 

Үүнээс гадна овгоосоо урвах зэрэгт энэхүү шийтгэлийг оноох боловч ховор тохиолддог.  Ийнхүү тусгаарлан гадуурхах үзэл нь Европ дахь Ромачуудын амиа хорлох шалтгаан байсаар иржээ. 

Хамгийн аймшигтай шийтгэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()