Үхэл дагуулсан нөхөрлөл

2013-10-04, 21:25
25,588
Өмнөд Африк дахь дархан цаазат газарт зочлогсод нэгэн ер бусын аймшигтай үзэгдлийн гэрч болжээ. Нэгэн цоохор ирвэс жижигхэн пала гөрөөсийг барьсан боловч шинэхэн махаар нь өлөө дарахыг яаралгүй, түүнтэй тоглож, тааламжтай байгаагаа ирвэсний хэлээрээ илэрхийлж нэлээн хугацааг өнгөрүүлсэн байна. Харамсалтай нь тэдний энэ нөхөрлөл удаан үргэлжилсэнгүй. Хол замын хагацашгүй нөхөрлөл биш, соёот араатны хоолоороо зугаагаа гаргасан явдал энэ байж...
Үхэл дагуулсан нөхөрлөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Пала гөрөөсний янзаг айдастаа автаад, юу ч хийж чадахгүй байсан учраас, ирвэсний нөхөрсөг хандлагад зүгээр л аль болох аясыг нь дагаж, тайвнаар хариу үйлдэл үзүүлж байв.

www.caak.mn

Мэдээж араатны хувьд тааламжтай байгаагаа илэрхийлж, нөхөрлөхийг хүссэн биш зүгээр л хоолоороо тоглосон нь энэ.

www.caak.mn

Энэ ирвэсийг Нкатенко (“Азтай” гэсэн утгатай) гэдэг юм байна.

www.caak.mn

Нкатенко ирвэс дөнгөж нэг настай. Түүний эх нь шарханд нь халдвар орсноос болж үхжээ.

www.caak.mn

Махчин золиосоороо маш удаан тогложээ. Тэрээр пала гөрөөсний тэсвэр алдагдан, ахин зугтах мөчийг хүлээж байсан нь лавтай. Тэр мөчид ахиад араас нь хөөж барьж авах нь түүнд зугаатай байсан аж.

www.caak.mn

Жуулчид шархадсан пала гөрөөсийг өрөвдөн, дэмжиж байв. Тэд ирвэсний үхэл дагуулсан соёоноос түүнийг мултарч чадна хэмээн найдаж байжээ.

www.caak.mn

Харамсалтай нь пала гөрөөс хэтэрхий ядарч туйлдсан байсан тул зугтах хүчгүй болсон байна.

www.caak.mn

Ингээд ханатлаа тоглосон ирвэс гэнэт махчин гэдгээ ухаарсан бололтой, хөөрхий гөрөөсийг зүйл дуусгажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()