Дэлхий сүйрвэл юу болох вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүний байгальтай харьцах буруу харилцаа зэргээс улбаалан хүн төрөлхтөн дэлхий сүйрэх вий дээ хэмээх битүүхэн айдаст нуугдан амьдрах болжээ. Эрдэмтдийн судалгааны эцсийн зогсоол болсон энэхүү асуудал үнэхээр тохиолдвол хүн төрөлхтөн бид мөхөх үү? Эсвэл амьд үлдэх аль нэг газрыг сонгох уу? Хамгийн боломжтой хувилбарууд бол доорх зүйлс юм. 

Дэлхий сүйрвэл юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхий сүйрэхдээ хүрвэл бид газар дор амьдарна

Газрын гадарга дээр амьдрах боломжгүй болсон байх тул бидэнд газар дор амьдрахаас өөр сонголт үлдэхгүй нь. Судлаачид Турк улсын эртний хүмүүс газар дор олон зуун жил амьдарсан болохыг олж илрүүлсэн байдаг билээ. Тиймээс энэ нь дасан зохицоход бага зэрэг хүндрэлтэй байж мэдэх боловч ямартай ч болохгүй зүйлгүй. Өдгөө технологийн түвшин өндөр хөгжсөн тул эртний хүмүүс шиг харанхуй газарт бус илүү дэвшилтэт, орчин үеийн газар доорх хонгилд амьдрах байна.

Дэлхий сүйрэхдээ хүрвэл бид газар дор амьдарна

2 Робот, киборг болж өөрчлөгдөнө

Робот, киборг хоёрыг хооронд нь ялгаж авч үзэх хэрэгтэй. Киборг бол тал нь хүн, тал нь механик зүйл. Харин робот бол тэр чигээрээ механик зүйл юм. Хэрэв бид ийм болж хувирвал идэж уух шаардлага байхгүй бөгөөд ердөө л эрчим хүч хаанаас олж авах талаар бодох шаардлагатай болно. 

Робот, киборг болж өөрчлөгдөнө

3 Цаг хугацаагаар аялна

Хүн төрөлхтөн өнгөрсөнд маш их буруу зүйлс хийсний хариу бол дэлхийн төгсгөл юм. Магадгүй ирээдүйд үүнээс ч их буруу зүйлс хийж мэднэ. Хэрэв бид өнгөрсөнд очин энэхүү алдаагаа засч залруулвал ирээдүй өөрчлөгдөх болов уу хэмээх асуултад эрдэмтэд үнэхээр төгс бүтээл туурвихад болохгүй зүйл үгүй гэж хариулжээ. Мэдээж үүний тулд цаг хугацаагаар аялах машин хэрэгтэй. 

Цаг хугацаагаар аялна

4 Архитектурын өөрчлөлт

Өдгөө маш олон барилга, байгууламжууд эртний архитектурын уламжлал, арга барил дээр тулгуурлан баригдаж байна. Харин ирээдүйд тухайн үеийн нөхцөл байдал, цаг уур зэргээс хамаарч өөрчлөгдөх аж. Хүчтэй салхи, шуурганд тэсвэртэй, чанартай, өөрийгөө цэвэрлэж, агааржуулдаг төдийгүй эвдрэл гэмтэл гарах төдийд өөрийгөө нөхөн засдаг байгууламжийг бүтээх гэнэ. Мөн дотроо хоол хүнс ихээр нөөцөлсөн байх тул нэг хэсэгтээ байшингаас гарах шаардлагагүй.  

Архитектурын өөрчлөлт

5 Харь гарагийнхан

Маш олон кино, ном зохиол дээр харь гарагийн амьтдын талаар бичсэн байдаг. Харсан үзсэн хүмүүс ч олон гэгддэг. Гэхдээ энэ нь үнэхээр байдаг эсэх тал дээр баттай баримт, мэдээлэл байдаггүй юм. Харин ирээдүйд дэлхий сүйрлийн ирмэгт ирэхэд харь гарагийнхан гэж үнэхээр байдаг бол бидэн дээр айлчлан ирэх нь тодорхой. Гэхдээ тэд биднийг устгах, аврах эсэхийг цаг хугацаа харуулах болно. 

Харь гарагийнхан

6 Усан дор амьдарч ч болно

Дэлхийн гадаргын гуравны хоёрыг ус бүрхсэн байдаг. Харин гадаргын ус, далайн гүн ёроолд хүн төрөлхтөн амьдрах боломжтой хэмээн судлаачид дүгнэжээ. Далай, тэнгис судлаачид хэлэхдээ усан дор амьдрах боломжтой боловч маш их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардана хэмээжээ. Бид усан дорх галт уулыг халаагуур, далайн амьтад, ургамлыг хоол хүнс, усыг эрчим хүчний үүсгүүр болгон ашиглах боломжтой аж. 

Усан дор амьдарч ч болно

7 Дижитал ертөнцийн эрин үе

Хүн өөрийн бодит бие байдлаар амьдрах аргагүйд хүрвэл тархиа скайнердаж дижитал ертөнцөд амьдрах болно. Таны ой санамж дурсамж зэрэг бүгд компьютерт хадгалагдан үлдэх бөгөөд та хэн болохоо, хэр удаан амьдрахаа зөвхөн өөрөө сонгоно. Гэхдээ хэн бодит амьдрал дээр үлдэж комьпютерт байгаа хүмүүсийг хянаж, хамгаалах вэ гэдэг л эргэлзээтэй. 

Дижитал ертөнцийн эрин үе

8 Усан дор болон сансраас олборлолт хийнэ

Хүн ам өсөх тусам нөөц баялаг ихээр шаардагдана. Харин дэлхий сүйрлийн ирмэгт ирвэл нөөц, баялаг багасах тул бид сансар огторгуй, усан доорх ертөнцийг зорихоос өөр аргагүйд хүрнэ. Сансар болоод усан дор маш олон төрлийн баялаг байдаг бөгөөд үүнийг олборлох нь бидний амьд үлдэх цор ганц арга байж ч мэднэ. Гэхдээ заавал ирээдүйг хүлээж, суухаар одооноос эхлэхэд буруудаад байх зүйл үгүй. 

Усан дор болон сансраас олборлолт хийнэ

9 Хуванцар хүнс идэж эхэлнэ

Дэлхийн нийтийн хуванцар хаягдал хэрээс хэтэрч байна. Тэдгээрийн ердөө 10 хувийг нь дахин боловсруулж байдаг аж. Харин ирээдүйд хоол хүнс тун ховор болох тул бид хуванцар иддэг болж мэднэ. Мэдээж үүнийг боловсруулж, хүнсний бүтээгдэхүүн гарган авах юм. 

Хуванцар хүнс идэж эхэлнэ

10 Шавж иднэ

Хүн бүр шавжийг бохир заваан, жижигхэн мангас хэмээн ойлгодог. Гэвч зарим шавж эрүүл мэндэд тустай төдийгүй амт чанар сайтай байдгийг Азийн зарим улсуудаас бэлээхэн харж болно. Ирээдүйд том биетэй үхэр малыг тэжээхэд хэцүү болж мэднэ. Иймээс бидний хоол хүнсний эх үүсвэл шавж болохыг үгүйсгэхгүй.  

Шавж иднэ

11 Дэлхийн байрлалыг өөрчилнө

Дэлхийн цаг уурын байдал хэт халуун болох эсвэл хэт хөрөх аваас бид дэлхийг хөдөлгөж, нартай ойртуулж, холдуулах ёстой болно. Ингэхийн тулд солир болон сүүлт одыг "ашиглах" аж. Ингэхдээ мэдээж сансрын хөлгийг гол хүчээ болгох бөгөөд сүүлт од, солир зэрэг нь өөрсдийн таталцлын хүчээр дэлхийд нөлөөлж, хөдөлгөх боломжтой. Мэдээж ингэхэд маш олон сар жилийн судалгаа, төлөвлөгөө, асар их хөрөнгө шаардагдана. 

Дэлхийн байрлалыг өөрчилнө

12 Сансар огторгуйг мэдэлдээ авах

Мэдээж дэлхий дээр амьдрах боломжгүй болсон тохиолдолд хүн амьдрах боломжтой гараг, од зэргийг олж илрүүлэх хэрэгтэй болно. Ийн олж илрүүлсэн тохиолдолд хүн төрөлхтнийг нүүлгэн шилжүүлж, тухайн гарагийг мэдэлдээ авахыг ч мөн үгүйсгэхгүй юм. 

Сансар огторгуйг мэдэлдээ авах

13 Аварга том шүхэр

Ирээдүйд нарны цацраг улам хортой болж, дэлхий рүү ойртох магадлалтай. Ингэснээр усны нөөц багасч, нарны хорт цацрагт хүмүүс хордож эхлэх байна. Тиймээс хүмүүс аварга том болоод нарны цацрагаас хамгаалах шүхрийг зохион бүтээх юм. Гэвч үүний жин нь нэлээд хүн байх гэнэ. 

Аварга том шүхэр

14 Хүнсний ногоо

Бид ойрын ирээдүйд махнаас татгалзаж, хүнсний ногоог голчлон хэрэглэх болно. Энэ нь махан бүтээгдэхүүнийг бодвол ургуулж, үйлдвэрлэхэд хялбар бөгөөд биднээс бага хэмжээний хөрөнгө мөнгө шаардана. 

Хүнсний ногоо

15 Генээ өөрчлөх

Бид бүгд амьд үлдэхийн тулд өөрсдийн генээ өөрчлөх шаардлага гарч мэднэ. Ийн генээ өөрчлөн, сайжруулж, дээд ухаант хүмүүсийг бий болгох аж. Ингэснээр бид бүгд дэлхийн сүйрэлтэй тэмцэх боломжтой болох төдийгүй ямар ч асуудлыг хялбар хугацаанд шийдвэрлэх ухаантай болох ажээ. 

Генээ өөрчлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()