Кофе уухаа больсноор таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Өглөөний нэг аяга кофеноос татгалзана гэдэг тийм амар биш. Ялангуяа тогтмол уугаад дасал болсон хүний хувьд кофе уухгүй л бол сэргэг сайхан, таатай мэдрэмж үгүй болдог. Энэ нь нэг төрлийн донтолт бөгөөд хэтрүүлэн хэрэглэж, зуршил болговол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг та бүхэн сайн сэдэх байх. Гэхдээ гэнэт кофены хэрэглээгээ эрс бууруулбал хүний бие махбодод таагүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэдгээрийг мэдэж авцгаая. 

Кофе уухаа больсноор таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн жин мэдэгдэхүйц өөрчлөгдөх

Стресс, сэтгэл гутрал, мөн кофены хэрэглээ буурсантай холбоотойгоор биеийн жинд өөрчлөлт ордог. Кофеин нь бодисын солилцоог эрчимжүүлдэг учраас кофе уусны дараа хүний бие хэвийн үеийнхээсээ илүү эрчимтэй илчлэг шатаадаг. Харин кофеноос гарсны дараа кофеины хэрэглээ багасч жин нэмж эхэлдэг. Харин эсрэгээрээ та өдөрт 3 аяга фрапуччинь буюу чихэр, мөстэй кофе уудаг байгаад хэрэглэхээ больсон бол таны өдөрт авдаг байсан илчлэг буурч, жин хасаж эхэлнэ.

Биеийн жин мэдэгдэхүйц өөрчлөгдөх

2 Анхаарал төвлөрөх чадвар буурна

Кофеин нь дофамин болон адреналин даавар ялгаруулалтыг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг нэмэгдүүлдэг учир гэнэт кофеноос гарсны дараа хүний анхаарал төвлөрөх чадвар буурдаг.

Анхаарал төвлөрөх чадвар буурна

3 Салганаж, чичрэх шинж тэмдэг илэрч магадгүй

Ноцтой сонсогдож байгаа ч энэ нь тийм ч их санаа зовох зүйл биш. Кофеин нь төв мэдрэлийн системийг маш сайн өдөөж өгдөг. Харин гэнэт кофеноос гарснаар бие нь чичирч, салгалж эхэлдэг. Харин зарим хүмүүс кофенд донтож, хэтрүүлэн хэрэглэснээс болж гар нь салганадаг. Гэхдээ энэ шинж тэмдэг кофенд донтогчдын хэсэгхэн хувьд л илэрдэг. Кофеноос гараад 7 орчим хоногийн дараа салганаж чичрэх шинж алга болно.

Салганаж, чичрэх шинж тэмдэг илэрч магадгүй

4 Сэтгэл түгшүүр, санаа зовнил нэмэгдэнэ

Хэдий таны сэтгэл санаа хэвийн тайван байдаг ч кофеины хэмжээ эрс багасвал сэтгэл түгшиж тавгүй болдог. Өдөр тутамдаа тогтмол кофе уудаг байсан хүмүүс шууд кофеноос гарвал энэ шинж тэмдэг  илэрдэг. Учир нь кофеины хэрэглээ багассанаар тархинд химийн тэнцвэргүй байдал үүсдэг байна.

Сэтгэл түгшүүр, санаа зовнил нэмэгдэнэ

5 Үе үе толгой өвдөнө

Кофеины хэмжээ эрс багассанаар судаснууд улам нээгдэн цусны эргэлт эрчимжсэнээр толгой өвддөг нь кофеноос гарсны дараа тохиолддог хамгийн түгээмэл гаж нөлөө юм. Харин бие махбод цусны эргэлт эрс нэмэгдсэнд дасан зохицсоноор энэ шинж тэмдэг алга болно. Толгой өвдөхтэй холбоотой таагүй байдал нь таны өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болно.

Үе үе толгой өвдөнө

6 Эрч хүч буурна

Кофе эрч хүч нэмэгдүүлдэг учраас бид дуртай байдаг. Гэхдээ кофены нөлөө 5 цаг л үргэлжилдэг учир хүн өдөрт 1-аас илүү аяга уудаг. Харин кофеноос гарсны дараа эрч хүч буурж, энгийн хүмүүсээс илүү кофенд донтогчид ядаргаанд ордог байна.

Эрч хүч буурна

7 Дээрх бүгдээс хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэглээгээ бага багаар бууруул

Кофеноос гарахаар шийдсэн хүн бүрт хамгийн тохирох арга бол энэ. Хэрэв та өдөрт 3 аяга кофе уудаг байсан бол долоо хоногт 2 аяга болгож өөрчил. Энэ аргаар хэрэглээгээр бууруулснаар таны бие кофеины хэрэглээгээ багасгах үйл явцад бага багаар дасаж, толгой өвдөж, ядрах эрсдэл буурна.

Дээрх бүгдээс хэрхэн сэргийлэх вэ?

Шингэн зүйл, цай сайн уу

Кофеноос гарахаар шийдсэн л бол биеийн шингэнээ нөхөж, ус, цай сайн уу. Цаг тутам 1 аяга ус уух хэрэгтэй. Өглөө бүр эрч хүчтэй байхын тулд аяга кофены оронд дуртай ногоон цай, бүлээн ус ууж хэвшээрэй.

Дасгал хөдөлгөөн хийж, сайн амар

Өдөр тутмын кофеины хэрэглээгээ багасгасан бол энергиэ нөхөж, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн чухал. Байшингаа тойрч 10 минут гүйх, эсвэл сунгалтын дасгал гэх мэт бүх төрлийн дасгал хийж болно. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг нөхдөг.

Хоолны дэглэмээ өөрчил

Кофены хэрэглээг бууруулсны дараа таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх юм. Илүү их хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэх нь эслэг авах хамгийн том эх үүсвэр. Эдгээр нь кофеиныг орлож эрч хүч, цусны эргэлтийг сайжруулахаас гадна антиоксидантаар баялаг юм. Мөн эслэг ихтэй хүнс нь таны өтгөн хаталтыг зогсооно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()