Хилийн чанадыг зорих иргэддээ Хятадын эрх баригчид юу зөвлөдөг вэ?

2013-10-16, 00:18
23,264
Саяхнаас Хятадын үндэсний аялал жуулчлалын удирдах газраас гадаад орныг зорих иргэддээ зориулсан, 64 хуудастай гарын авлагыг гаргажээ. Энэ сонирхолтой гарын авлагад багтсан зөвлөмжүүдээс заримыг нь танд түүвэрлэн хүргэе. Зарим нь хөгжилтэй, зарим нь бас мэдүүштэй ажээ. Жишээлбэл Испанид очсон эмэгтэйчүүд заавал ээмэг зүүхгүй бол нүцгэн байгаагаас ялгаагүйд тооцогддог гэнэ.
Хилийн чанадыг зорих иргэддээ Хятадын эрх баригчид юу зөвлөдөг вэ?

1. Олон нийтийн газар хамараа битгий ухаарай.



2. Найз нөхөддөө гайхуулахын тулд онгоцны аврах хантаазыг битгий хулгайлаарай.



3. Бие засах газраар үйлчлүүлснийхээ дараа усаа татахаа мартав аа.



4. Жорлонгийн суултуур дээр хөлийн мөрөө үлдээхгүй байхыг анхаарна уу.



5. Мөн суултуур дээр гишгэлгүй бие засах



6. Бусдын нүүрлүү найтаахгүйг хичээхтун.



7. Испанийг зорих охид бүсгүйчүүд заавал ээмэг зүүхийг анхаарна уу. Учир нь тэндэхийн соёлд ээмэггүй эмэгтэй хүн нүцгэн байгаагаас ялгаагүй мэт тооцогддог байна.



8. Далайд сэлэх бол далайн загас, амьтдыг барьж авах болон авч явж болохгүй.



9. Нусны алчуур, дотуур хувцасаа гэрлийн бүрхүүл дээр хатааж болохгүй.



10. Тухайн газрын үндэсний дурсгалт хөшөө баримал нь графити зургийн талбар биш гэдгийг санаарай.



11. Талхыг бага багаар нь хазаж идээрэй. Нэг доор амруугаа чихэж болохгүй.



12. Усан санд бие засахыг ихэнхи оронд хориглохоос гадна маш бүдүүлэг явдалд тооцдог. Зарим газрын усан санд бие засмагц мэдэгддэг бодис ч хольсон байдаг.



13. Хэн нэгэн хүний талаар дэргэд нь хятадаар яривал, таныг ойлгох юмуу мэдрээд эвгүйцнэ шүү.



14. Германд очвол хуруугаа дугаргаж болдоггүй. Энэ улсад нохойг ингэж дууддаг.



15. Ямар нэгэн үзвэрийн дараа алгаа ташихаа мартав аа.



16. Гадаад хүн дээр очиж, хамт зурагаа авахуулахыг гуйх хэрэггүй. Учир нь тэр хүн их эвгүйцэж, дургүйцэх болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()