1
Тэрээр тулаанаа хийхээр алдарт "Madison Square Garden" ордонд зөвхөн өөртөө зориулан чимэглэсэн "Rolls Royce" хүлгээрээ орж ирсэн бөгөөд энэхүү мөчийг ордон даяар цугласан холимог тулааны спортын үзэгчдэд үзүүлэхэд тэд түүнийг дэмжин орилолдоцгоож байсан юм. Арга ч үгүй биз ээ. Тэр түүхийг шинээр бичих зорилгыг өвөртөлж, энэ спортын үнэнч фэнүүдийн цөсийг хөөргөхөөр хүрэлцэн ирээд байсан нь энэ юм.
2
Харин Конор МакГрегор (Conor McGregor)-ыг "Octagon" буюу тулаан болох 8 өнцөгт дэвжээ рүү ойртох үед Нью-Йорк хотод газар хөдлөлт болж буй гэлтэй "Madison Square Garden" үзэгчдийн түүнийг гэх дэмжлэг, орилоонд чичирхийлж байв. Хэзээд өөртөө итгэлтэй байж, хийж буй үйлдэлдээ бардам зан гаргадаг түүнийг гайхалтай ялалт хүлээж байгаа гэдгийг тэрээр мэдэж байгаа гэлтэй хүмүүсийн дундуур хэгжүүн явж байсан нь олон хүнд "Тэр ч үнэхээр үзүүлээд өгөх нь дээ" гэх бодлыг төрүүлж байсан биз ээ.
3
2015 онд хагас хөнгөн жингийн аварга байсан Бразилын тулаанч Жозе Алдо (Jose Aldo)-г зүүн гарын хүчтэй цохилтоороо нам цохиж, удаан хүлээлэлтэн дор байсан гайхалтай тулааныг ялалтаар өндөрлүүлж байсан шиг ээ хөнгөн жингийн аварга Эдди Алварезыг мөн зүүн гарын хурдтай, хүчтэй цохилтоороо өнөөдөр нокаутанд оруулсан юм.
4
Ийнхүү тэрээр "UFC 205" дээр гайхалтай тулаан хийж, уг холбооны түүхийг цоо шинээр бичиж, өөрийнхөө нэрийг бахдалтайгаар данслуулж чадлаа. "Notorious" буюу "Цуутай нэгэн" гэх хочтой тэрээр холимог тулааны спортын түүхэнд хийсэн нийт 24 тулааныхаа 21-ийг нь ийнхүү өөрийнхөө ялалтаар дуусгасан бөгөөд яг өнөөдрөөс эхлэн "UFC"-ийн бүх жингийн, бүхий л тамирчдыг үзүүлсэн амжилтаараа тэргүүлэх болсон юм.
5
6
7
Сонирхуулж хэлэхэд Конор МакГрегор нь 1988.07.14-ний өдөр Ирланд улсад төрсөн бөгөөд өдгөө 28 настай түүний хувьд холимог тулааны спортын кареераа анх 2008 онд "Cage Warriors" холбооны тэмцээнүүдэд оролцож, эхлүүлж байжээ.
Конорын амьдрал, амжилтын түүхийг доорх линкээс үзээрэй.
~ Жинхэнэ хайр гэж ийм л байдаг ~