Пакистан залуугийн бизнес дэлхий нийтийг шуугиулж байна

Пакистан улсын Синд мужийн төв Карачи хот бол улсынхаа санхүү эдийн засаг, аж үйлдвэр, соёл боловсролын төвөөс гадна Ази тивийн наймаачид, малчдын бизнесийн гол цэг гэж хэлж болно. Орон орны малчид бод малаар арилжаа хийх нь түгээмэл бөгөөд тэдний дунд тэмээний ноосыг үзэмж тансаг хээгээр засч янзалдгаараа алдартай нэгэн залуу гарч ирсэн нь өдгөө худалдаачдын дунд ихээхэн эрэлт хэрэгцээ болоод байгаа ажээ. Уншигч та бүхэнд энэ талаарх мэдээллийг хүргэж буйдаа таатай байна.
Пакистан залуугийн бизнес дэлхий нийтийг шуугиулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Карачи хот дахь малын зах



2. Синд мужаас ирсэн худалдаачдын тэмээ талбайг бүхэлд нь дүүргэжээ.



3. Худалдан авагчдад тэмээгээ зарахын тулд чадах чинээгээрээ гоёдог байна.



4. Ийм олон тэмээний хажуугаар хүмүүс зөрнө гэдэг хүндрэлтэй байдаг нь ойлгомжтой.



5. “Өнгө зүс сайтай тэмээг хүмүүс голдуу их сонирхдог. Тиймээс тэмээнийхээ үс ноосыг хүнийх шиг л засаж янзлан, гоёхыг хичээдэг” хэмээн нэгэн худалдаачин хэлсэн байна.



6. Энэ залууг Али Хассан (Ali Hassan) гэдэг бөгөөд тэрээр голчлон тэмээний үсийг элдэв хээ гарган засдаг.



7. Муслим шашинтнуудын тахилын баяр болох “Eid-ul-Azha”-ийн өмнөх өдрүүдэд түүний ажил ундардаг аж.



8. Нэг тэмээг иймэрхүү маягаар “гоёход” ойролцоогоор 3000 рувий буюу 15 доллар болдог.



9. Тэмээний ноосон дээр хэлбэр гарган зүсч хайчилсан энэхүү чимэг нь нь хээтэй хивс шиг харагдаж байгаа биз?



10. Тэмээний ноосны өнгө болон биеийнх нь хэмжээнээс хамаараад тэр 14 өөр төрлийн хээгээр чимэглэдэг байна.



11. Энэ их ур чадвар шаардсан ажлыг тэр ердөө л ганцхан жижигхэн хайчаар хийх ажээ.



12. Тэмээний бөхний хэсгээс авахуулаад биеийн ихэнх тал хүртэл нь хайчлан чимэглэхэд нийт 4 цаг болдог гэнэ.



13. Пакистаны нэгэн өвөрмөц соёл болж буй энэхүү аргыг урлагийн бүтээл гэж хэлмээр... Манай малчид ч гэсэн үүнээс үлгэр авч, тэмээгээ гоёход буруудах зүйлгүй шүү дээ. Харин та юу гэж бодож байна?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()