“Google” дээр хэрхэн оновчтой хайлт хийж сурах вэ?

"Google" бол өөр дээрээ хэмжээлшгүй их мэдээллийн санг бүрдүүлсэн байдгаас гадна төдий чинээ олон сая хүн өдөр тутам хандалт хийж, өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ хайдаг дэлхийн хэмжээний сайт билээ. Гэвч хурдан хугацаанд, хүссэн мэдээ, мэдээллээ хялбар аргаар "Google"-ийн хайлтын системээс олж авах боломжтой байдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй болов уу. Тэгвэл бид та бүхэндээ "Google" дээр оновчтой хайлт хийж сурах аргуудыг хүргэе гэж бодлоо.

“Google” дээр хэрхэн оновчтой хайлт хийж сурах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "|" тэмдэгтийг ашиглах болон "or" гэж бичих

Заримдаа бид "Google"-ээс олны танил эрхмүүдийн тухай мэдээлэл хайх шаардлага гардаг шүү дээ. Энэ үед хайх гэж буй эрхмийнхээ талаар сайн мэдэхгүй бол ижил төстэй нэрээр нь хайвал таны хүсч буй үр дүн гарч ирдэг байна. Ингэхдээ компьютрийн гар дээрх "|" тэмдэгт болон "or" буюу эсвэл гэсэн үгийг доорх зурган дээрх шиг ашиглаад үзээрэй.

"|" тэмдэгтийг ашиглах болон "or" гэж бичих

2 Төрөлжүүлсэн хайлт хийх

Зарим тохиолдолд бид хэлний бэрхшээлээс болж, хайх утгаа бүрэн гүйцэд илэрхийлж, бичиж чадаагүйгээс болж хүссэн үр дүнгээ авч чаддаггүй. Тэгвэл та "~"  тэмдэгтийг ашиглаж, хайх гэж буй үгээ улам төрөлжүүлж, хайлтаа хийх боломжтой юм. Тухайлбал "healthy ~food" гэж бичвэл үр дүнд нь зөв хооллолт болон хэрхэн эрүүл хооллох тухай мэдээллүүд гарч ирнэ гэсэн үг юм. 

Төрөлжүүлсэн хайлт хийх

3 Вебсайт ашиглах

Өөрт таалагдсан мэдээгээ бусадтай хуваалцах юм уу эсвэл дахин уншихын тулд заавал ч үгүй тухайн сайт руу орж, мэдээний архивыг нь ухах шаардлагагүй бөгөөд үүний оронд хайлт хийх хэсэг дээр тухайн сайт аа бичиж, ард нь ямар төрлийн мэдээ хайж байгаагаа доорх зураг дээрх шиг бичээрэй.

Вебсайт ашиглах

4 Сар өдрөөр нь хайх

Үзсэн кино болон ямар нэгэн мэдээллийг уншсан өдрөө мартах тохиолдол бишгүй дээ л нэг тохиолддог. Харин тухайн өдрийг санах гэж багагүй хугацаа зарцуулдаг билээ. Тэгвэл уг асуудлыг маш хялбар аргаар шийдвэрлэх боломжтой юм. Үүний тулд та "*" тэмдэгтийг ашиглах хэрэгтэй бөгөөд доорх зураг дээрх шиг сар өдрөө бичсэнийхээ ард бидний хэлж заншсанаар од тэмдэгтийг бичнэ. Ингэснээр тухайн өдөр сайтуудад орсон мэдээллүүд гарч ирэх болно.

Сар өдрөөр нь хайх

5 Хайх үгнүүдээ мэдэхгүй үед

Ийм үе хүн бүрд тохиолддог бөгөөд асуудлыг маш хялбар аргаар шийдвэрлэх боломжтой байдаг байна. Жишээ нь дууны нэр хайх гэж байгаа бол тухайн дууныхаа эхний үгийг бичээд араас нь "AROUND" гэх үгийг ашиглаж, хайлтаа хийх гэхээр мэдэхгүй байгаа үгийнхээ тоог "cloud" гэх үгийн хамт бичихэд л хангалттай.

Хайх үгнүүдээ мэдэхгүй үед

6 Цаг хугацаагаар нь хайх

Тодорхой он, цаг хугацаанд болж өнгөрсөн зүйлсийг ялгаж, хайлт хийх нь цаг хэмнэх ач тустай бөгөөд үүний тулд хайх гэж байгаа утгаа бичиж, араас нь үргэлжлүүлэн тухайн оноо доорх зураг дээрх шиг бичиж хайгаарай. Жишээ нь та XX зууны шинжлэх ухааны нээлтүүдийн талаар хайх гэж байгаа бол "scientific discoveries 1900...2000" гэж бичиж хайх юм.

Цаг хугацаагаар нь хайх

7 "intitle" гэж бичих

Хэрвээ ямар нэгэн зүйлийн тухай мэдээлэл олж авах гэж байгаа бол 'intitle" гэх үгийг ашиглах нь оновчтой аргуудын нэг бөгөөд ингэж хайснаар таны хайлт хүссэн үр дүнг тань тэр дорхноо үзүүлэх болно. Мөн танд тухайн хайж буй зүйлсийн "URL" хаяг хэрэгтэй бол "inurl" гэж бичиж, доорх зураг дээрх шиг хайхад л хангалттай.

"intitle" гэж бичих

8 Ижил төрлийн сайтуудыг хайх

Ингэхийн тулд "related" гэх үгийг ашиглах бөгөөд хайх хэсэг дээр "related" гэж бичээд ард нь тодорхойлох цэг тавьж, сайтаа бичээд л болоо. Үр дүнд нь таны бичиж, хайсан сайтуудтай ижил төстэй сайтууд гарч ирэх болно.

Ижил төрлийн сайтуудыг хайх

9 "" тэмдэгтийг ашиглах

Хайх гэж буй зүйлээ бидний хэлж заншсанаар дусал дотор оруулж бичсэнээр зөвхөн тухайн үгс орсон хайлтуудыг танд "Google" санал болгох болно. Энэ нь таны цагийг хэмнэхээс гадна хүсч буй үр дүнгээ хурдан хугацаанд олж авах боломжийг бий болгодог байна.

"" тэмдэгтийг ашиглах

10 Шаардлагагүй хайлтуудыг болиулах

Зарим тохиолдолд бидний хайж буй зүйлсээс гадна огтхон ч хэрэггүй баахан үр дүн гардаг бөгөөд үүнийг шийдвэрлэх маш хялбар арга байдаг нь "-" хасах тэмдэгтийг ашиглах явдал юм. Тухайлбал та хамгийн сонирхолтой номууд гэх хайлтыг бичиж, хайх үед магадгүй худалдаж авах, үнийн саналууд, хаана зарагдаж байгаа гэх мэт хэрэггүй зүйлс гарч ирэх бөгөөд үүнийг болиулахын тулд тухайн үгнийхээ урд хасах тэмдэг тавихад л хангалттай.

Шаардлагагүй хайлтуудыг болиулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()