Өмнө нь таны санаанд ч орж байгаагүй мөнгө хадгалах аргууд

2017-12-12, 12:00
13,576

Эдийн засгийн хямрал дээд цэгтээ тулж, өнөөдөр улс орон маань шаардлагатай гэж үзсэн бүхий л санхүүжилт, хөрөнгөө танаж байна. Үүнийг дагаад татвар төлөгчдийн хувьд хүндхэн даваа ирээд байгаа билээ. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд явдаг бидэнд цалингаа тануулж, халамж үйлчилгээнээс хасагдана гэдэг нь маш том асуудал юм. Иймд хүн бүр дор бүрнээ тооцоотой байж, санхүүгээ дээд зэргээр хянан, аль болох хямгатай байх хэрэгтэй. Тэгвэл бид та бүхэндээ өмнө нь санаанд ч орж байгаагүй мөнгө хадгалах аргуудыг танилцуулж байна.

Өмнө нь таны санаанд ч орж байгаагүй мөнгө хадгалах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр бүр тогтсон хэмжээгээр мөнгө хуримтлуулах

Хадгаламжаа нэмэгдүүлэх шилдэг арга бол өдөр бүр тодорхой хэмжээний мөнгийг цааш нь хийх юм. Ямар ч тохиолдолд хуримтлалдаа мөнгөө хийж байх нь чухал бөгөөд ганц ч өдөр алгасч болохгүй. Ингэснээр таны мөнгө өдөр ирэх тусам арвижиж, нэг л мэдэхэд зорьсон зорилгод тань хүрэхүйц болсон байх аж. 

Өдөр бүр тогтсон хэмжээгээр мөнгө хуримтлуулах

2 Төвөгтэй банк сонго

Нэг газарт ороод л банкны бүх хэрэгцээгээ хангана гэдэг гайхайлтай. Нэн ялангуяа интернет банк хэрэглэхэд тун хялбар ч, хадгалсан мөнгө тань хэдхэн үйлдлийн цаана байхад, хэн байсан гэлээ гүйлгээ хийх, АТМ-ээс зарлага хиймээр санагдаж, хорхой нь хүрдэг. Иймд мөнгөө авахад хэцүү байдлаар хадгалаарай. Өдөр тутам ашигладаг данснаасаа өөр дансанд хийх, гэр, ажлаасаа хол, ажиллах цаг нь танд тохирдоггүй, гүйлгээ хийхэд их шимтгэл авдаг, эсвэл гүйлгээ хийхийн тулд 48 цаг хүлээдэг тийм банкийг сонгоорой. Үүнээс гадна АТМ-ийн картаа хугалж хаяад өөрөө л очиж гүйлгээ хийдэг болгож болох юм. Ингэснээр та хадгалж байгаа мөнгөндөө амар гар хүрч чадахгүй болно. 

Төвөгтэй банк сонго

3 Төлж дууссан ч төлсөөр л бай

Хэрвээ та машин эсвэл сургалтын төлбөрийн зээлнийхээ хамгийн сүүлийн төлөлтийг төлсөн бол дахиж зээл тавих, зардлаа ихэсгэхийн оронд төлж байсан хэмжээгээрээ хадгаламжийн дансанд хийгээрэй. Энэ нь таны амьдралд онцын нөлөө үзүүлэхгүй бөгөөд та зээлдэгчид бус өөртөө төлж байна гэсэн үг юм.

Төлж дууссан ч төлсөөр л бай

4 Орлогоо хувааж хэрэглэ

Хэрвээ танд төлөвлөөгүй орлого орж ирсэн бол 3 хуваагаад 1 хэсгийг нь хадгаламжиндаа хийж, 1 хэсгийг нь зээлэндээ өгөөд, үлдсэнг нь өөртөө зарцуулаарай. Бүгдийг нь хадгалах нь танд үр ашигтай санагдах ч, юу ч үгүй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх тул ингэх хэрэггүй. Судлаачид мөнгийг зөв хэрэглэвэл аз жаргал бэлэглэдэг гэдгийг баталсан байдаг юм шүү.

Орлогоо хувааж хэрэглэ

5 Тэгшитгэх хадгаламж нээх

"Хүмүүс мөнгөө хадгалахад түлхэц хэрэгтэй" гэж санхүүгийн салбарынхан тогтоосны үр дүнд, амар хялбар автомат хадгаламжийн санааг гаргасан байна. Зээлийн картаа ашиглан гүйлгээ хийхэд тань үлдэгдэл мөнгийг тэгшитгэн, задгай мөнгийг хадгаламж руу тань шилжүүлдэг ажээ. Энэ нь мөнгөний гахайнд мөнгө хадгалдагтай ижил юм. Америкийн банк энэхүү хадгаламжаа “Задгай мөнгөө хадгал” гэж нэрлэсэн бөгөөд олон банкнууд энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж эхэлж байна. 

Тэгшитгэх хадгаламж нээх

6 Аппликэйшн ашиглах

"Acorns" аппликейшн нь дээрхитэй ижил боловч гүйлгээ бүрийн хувийг хөрөнгө оруулах дансанд шилжүүлдэг. Энэ нь та өөрийн мөнгөө өсгөх боломж олгож байгаа хэрэг бөгөөд та хэр зэрэг консерватив байхаас хамаарч янз бүрийн бонд санал болгодог. Гэвч энэ нь хөрөнгө оруулалтын хадгаламж учраас засгийн газраас баталгаатай биш юм. Бас нэг өөр аппликейшн болох  "Digit" нь таны банкны үлдэгдэл, зарцуулалтанд анализ хийж, хадгаламжийн дансанд тань бага багаар орлого шилжүүлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Эдгээр аппликейшнууд нь шимтгэл төлж ажилладаг тул та хэрэглээний гэрээг нь сайтар уншиж танилцаарай. 

Аппликэйшн ашиглах

7 Тоглоом мэт цуглуулах

Хүүхдүүдээ мөнгө хадгалах сэдэлтэй болгохыг хүсвэл өнөөдөр шилэнд цаас хийгээд маргааш 10 төгрөг, нөгөөдөр 20 төгрөг гэх мэтээр үргэлжлүүлээрэй. Эсвэл зүгээр л өдөр болгон 500 төгрөг хадгалаад байхад жилийн дараа гэхэд 182500 төгрөгийн хадгаламжтай болох болно. Хамгийн үр дүнтэй, хөгжилтэй арга биш гэж үү?

Тоглоом мэт цуглуулах

8 Ухаалаг утсаараа мөнгө олох

Сугалаанд оролцох, хонжвортой тоглоом зэрэгт сонирхолтой бол тэгшитгэх хадгаламжийг аппликейшнтай хослуулсан ухаалаг утасны тоглоомнууд гарчээ. "Long Game" нь дээрхи апплипкейшнууд шиг ажилладаг боловч худалдаж авсан кредитээрээ тоглоом тоглоод шагналд нь мөнгө, бэлэг авдаг. Шагнал нь жинхэнэ хэдий ч таны мөнгө эрсдэлд орохгүй харин ч илүү их мөнгөтэй байх тусам илүү их кредит авах боломжтой болно. Мөн "Qapital" аппликейшн нь зорилгынхоо төлөө задгай мөнгөө хадгалах журмаар ажилладаг. Та зүгээр нэг мөнгөө хадгалах биш харин “Мексик явах аялал”-даа зориулан хадгалах юм. Үүнээс гадна аппликейшн ашиглан та өөрийгөө урамшуулах, шийтгэл оноох зэргээр ашиглаж болдог. Жишээ нь: Хэрвээ та бэлтгэлдээ явсан бол шагналд нь бага хэмжээний мөнгө хадгаламжинд тань шилжүүлдэг.

Ухаалаг утсаараа мөнгө олох

9 Өдөр тутмын зарлагаа багасгаж мөнгөө хадгал

Сар тутмын банкны гүйлгээгээ хараад илүү зардал гаргасан мөнгөө дараагийн сард хадгаламжиндаа хийгээрэй. Үүнд, явдаггүй фитнесийн төлбөр, сар болгоны хандивын мөнгө, сэтгүүл, дуу хөгжмийн үйлчилгээ зэрэг амьдралд онцын шаардлагагүй зүйлүүд багтана. Мөн даатгалын компани, утас, интернэт, каблийн компанитайгаа холбогдон хямдрал, урамшууллын талаар асуугаарай. Учир нь тухайн компаниудад шинэ үйлчлүүлэгч олох нь хуучин хэрэглэгчидээ авч үлдэхээс илүү зардал гардаг. 

Өдөр тутмын зарлагаа багасгаж мөнгөө хадгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()