“Саке” хийх үйл явц

2012-11-27, 09:59
19,479
Саке (Sake)-г будааны архи, будааны дарс хэмээн нэрлэдэг боловч түүнийг хийх үйл явц нь энгийн пиво үйлдвэрлэхтэй адил юм байна. Япончууд саке-г хоёр мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн гэж үздэг бөгөөд исгэхийн тулд хүний шүлс ашигладаг байжээ. Энэхүү будааны архины амт чанар хэр сайтай болох нь архийг хийж буй ерөнхий тогоочтой холбоотой бөгөөд ерөнхий тогооч нь ихэвчлэн эрэгтэй хүн байдаг байна. Харин Химедзи-д байрлах “Надагику-Содзо” үйлдвэрт эмэгтэй тогооч ажилладаг нь үнэхээр ховор тохиолдол юм. Ингээд эмэгтэй тогооч хэрхэн “саке” хийж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.
“Саке” хийх үйл явц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Ерөнхий тогооч Миса Каваиси (Misa Kawaisi) зориулалтын бэлдсэн будааг хутгаж байна.



Будааг хүйтэн усанд угаах бөгөөд усны температур -5 градус байдаг аж.



Будааг дэвтээхийн тулд зориулалтын устай цүнхэнд хийдэг байна.



Ерөнхий тогооч дэвтээсэн будааг өлгөж байна.



Будааны архийг хийх дараачийн үе шат нь будааг агшаах юм.



Агшаасан будааг хөргөх.



Ерөнхий тогооч Миса Каваиси нь хамтрагчтайгаа хамт будааг хөргөхийн тулд хувааж байна.



Хөргөх шаардлагатай дахиад хэсэг будаа.



Хэсэг будааг нэгэн жигд даавуун дээр тараах ёстой.



Миса Каваиси болон түүний хамтрагч будааг тарааж байна.



Миса Каваиси хөрсөн будаан дээр кози хэмээх хөгзний мөөгийг хийж байна. Энэхүү мөөг будааг исэлдүүлдэг байна. Мөөгний ачаар саке-д хүний шүлс хийхээ больжээ.



Будааны архийг чанах савууд.



Ажилчид будааны шүүсийг шилэн саванд савлаж байна.



Саке-г шилэнд савласаар...



Ерөнхий тогооч Миса Каваиси болон үйлдвэрийн ажилчид бэлэн болсон саке-г тус бүрд нь шилэн саванд хийдэг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()