Хөдөлмөрч амьтад

2012-12-11, 19:02
26,081
Хүн төрөлхтөн өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн хөдөлмөрч, хамгийн бүтээлч нь гэж боддог. Гэсэн хэдий ч хэрвээ бид амьтдын өдөр тутмын ажил, амьдралын талаар бага зэрэг судлах юм бол өөрсдийн энэхүү бодлоосоо ичих болно. Тэд хүнд, хэцүү нөхцөл байдалд дасан зохицохын тулд өдөр шөнөгүй зүтгэх тохиолдол ч бий. Тэгвэл ямар нэг юм хийх дургүй, залхуу нэгний дэргэд амьтдаар жишээ авч болох нь ээ. Ингээд гайхалтай хөдөлмөрч амьтдын талаар хүлээн авцгаая.
Хөдөлмөрч амьтад



1. Хамгийн ажилсаг, дэлхийд алдартай амьтны нэг бол шоргоолж гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Өөрсдийнхөө энэхүү хөдөлмөрч зангийн ачаар тэд амьдрах газар, байр сууриа төвөггүйхэн олж, барьж чаддаг. Шоргоолжны үүрэнд маш олон шоргоолж байдаг бөгөөд ажлаа хуваариласан байдаг учир тус бүрийнхээ ажлыг бие даан гүйцэтгэдэг ажээ.



Шоргоолжны үүр бүрт нэг эсвэл хэд хэдэн хатан шоргоолж амьдардаг байна. Гэсэн хэдий ч хатан шоргоолж ч зүгээр суудаггүй бөгөөд ажилчин шоргоолж уу эсвэл хатан шоргоолж уу гэдгийг гүйцэтгэж байгаа үүргээр нь тодорхойлдог байна. Жишээлбэл: Ажилчин шоргоолжны тоонд цэргүүд, барилгачид, асрагчид гэх мэт үүрэгтэй шоргоолж нар багтдаг аж.



2. Минж саад, далан барихдаа хамгийн сайн гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин минж нь шоргоолжны адилаар маш хөдөлмөрч амьтдын нэгд зүй ёсоор багтдаг байна. Минжнүүд төрсөн цагаасаа эхлэн ямарваа нэгэн юмыг барих, бүтээх чадвартай төрдөг байна. Хаалт болон өөрсдийн оромжоо барихын тулд гишүү зөөхөөс гадна хөрөө мэт хурц шүдээрээ мод унагаж ашигладаг гэнэ.



Минжний барьсан далан болон хаалт нь хүмүүсийн ахуйн амьдралд сайн болон муу хоёр талтай юм байна.



3. Анчин – Эрслэн. Арслангийн сүргийн хувьд хамгийн хүнд ажил нь эрслэнд таардаг байна. Тэд зулзагаа өсгөж, мөн хоол хүнсээ олж ирэх ёстой байдаг аж. Эрэгтэй арслан нь эрслэн шигээ хурдан гүйж чаддаггүй бөгөөд магадгүй зогдор нь ан хийхэд саад болдог болов уу. Гэсэн хэдий ч тэд эрслэнг бодвол илүү хүчтэй учраас өөрийн сүргийг хамгаалах үүрэгтэй байдаг аж.



Хэрвээ эрслэн жижиг ан хийх юм бол түүнийгээ газар дээр нь иддэг бөгөөд харин томоохон ан хийвэл сүрэг рүүгээ авч явдаг байна. Хамгийн тэжээллэг сайн хэсгийг Арслангууд нь иддэг гэнэ. Арсланд аз тохиож тэр ямар нэгэн ан хийж чадах юм бол өөрсдөө бүгдийг нь идэхийг зорьдог байна. Амжилттай хийсэн ангаа бусадтай хуваалцах ихэд дургүй байдаг бөгөөд бяцхан зулзагадаа л жаахан хэсгийг өгөхийг зөвшөөрдөг аж.



4. Африкийн ноход буюу цөөвөр чоно. Эдгээр цөөвөр чоно арслангуудыг бодвол хоорондоо маш эв найртай байдаг учир бараг л зодоон болдоггүй. Тэд зөвхөн бэлтрэгэндээ санаа зовоод зогсохгүй өвчтэй, гэмтсэн, бэртсэн, өндөр настай нэгэндээ хүртэл анхаарал, халамж үзүүлж хооллодог байна. Олноороо нийлж бусдын барьсан өгөөш рүү дайрах тохиолдол олон байдаг.



Мөн тэд өглөө, орой ан хийдэг бөгөөд бараг ихэнхи нь амжилттай болдог аж. Сүрэг чононуудын хооронд хоолноос болж хэзээ ч зодоон болдоггүй байна. Барьсан ан нь том, жижиг аль нь ч байсан бүгд л хуваалцаж иддэг аж.



5. Эдгээр шувууд үржүүлэлтийн үедээ эм шувууныхаа сэтгэлийг татахын тулд тэдэнд зориулан гайхалтай бяцхан хүрээлэн барьдаг байна. Энэхүү хүрээлэнг барихын тулд байж болох бүхий л хурц өнгөтэй чулуу, өд, хясаа гэх мэт зүйлүүдийг ашигладаг аж.



Тэдний энэхүү бяцхан хүрээлэнг барьж буй гол зорилго нь эмэгтэйгээ тэрхүү хүрээлэнд оруулах явдал юм. Харин романтик үдшийн дараа шувуунууд нэг нэгнээ сонирхохоо больдог бөгөөд эмэгтэй нь өөрийн хийх ёстой ажил болох өндөгнүүдээ дарж, хамгаалдаг байна.



6. Энэхүү загас нь маш жижигхэн амьтан бөгөөд тэдний урт нь ердөө л 5-7 см байдаг байна. Эдгээр загасны гол үүрэг нь бусад загасанд эмнэлгийн тусламж үзүүлэх болон ер нь шүрэн хадыг бүхэлд нь элдэв шимэгч хорхойноос ангижруулж өгдөг байна.



Усан доорх хадны амьтад энэхүү загасны сайн талыг мэддэг учраас биеэ сайн цэвэрлүүлэхийн тулд түүн рүү их ойрхон сэлж очдог байна. Хэрвээ эр загас дутагдах юм бол зарим эм загас нь хүйсээ өөрчлөх чадвартай байдаг аж.



7. Морин шоргоолж: бүтээн байгуулагчид, сүйтгэн нураагчид. Морин шоргоолжны гадаад байдлыг харахад шоргоолжтой нэг төрөл мэт харагдах боловч үнэн хэрэгтээ жоомны аймгийн амьтад юм байна. Эдгээр амьтдын хийх ажил нь тодорхой байдаг бөгөөд хаан, хатан, цэргүүд, ажилчид гэсэн эрэмбэтэй байдаг гэнэ.



Ажилчин ангийн шоргоолж үүсдэг нь тэднийг бага байхад нь муу хооллосонтой холбоотой байдаг бол морин шоргоолжны хувьд энэ бүхэн генд нь байдаг байна. Хэрвээ энэхүү морин шоргоолжны генд ажилчин ангийн ген байгаа бол түүнийг багад нь хичнээн сайн хооллосон ч ажилчин анги хэвээрээ л байх болно.



8. Чийгний улаан. Газрыг сэндийчлэгчид. Чийгний улаан хорхойг энгийн нэгэн амьтан гэж үзэж болох боловч Чарльз Дарвин энэхүү амьтныг судлахын тулд хэдэн 10 жилийг зарцуулсан байна. Тиймээс тэрээр чийгний улаан бол бидний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэдэг болохыг илрүүлжээ.



  Чийгний улаан 8 метр орчим гүнд амьдардаг байна. Энэхүү бяцхан нүхнүүд газрыг чийглэг, агаартай байлгахад ихэд тустай байдаг гэнэ.



10. Оцон шувуу. Эдгээр оцон шувуунууд агаарын температур -20 оос -50 градус болох үед зулзагаа гаргадаг байна. Энэ үед оромж барихад зөвхөн мөсийг ашиглаж болох боловч оцон шувуунууд дулаан оромж барих илүү ухаалаг арга сэддэг аж. Тэд нэг нэгэнтэйгээ маш ойрхон наалдаж, тойрог үүсгэн явдаг байна.



Энэхүү амьд оромжны температур нь +35 градус хүртэл дулаан байдаг байна. Бүгдэд нь ижил дулааныг мэдрүүлэхийн тулд тойрогийн төвөөс түүний зах руу байнга хөдөлж явдаг аж.



11. Зөгий. Зөгийнүүд шоргоолжны адилаар бидний амьдарч буй орчинд дасан зохицох гайхалтай чадвартай билээ. Тэдний хөдөлмөрлөх байдал нь мөн л шоргоолжтой ойролцоо байдаг байна. Зөгийний үүр бүрт нэг хатан зөгий, түүний охидууд болох ажилчин зөгийнүүд болон цөөн тооны эр зөгийнүүд байдаг аж. Хэдэн эр зөгийг үүрэндээ байлгахыг зөвхөн хатан зөгий шийддэг байна. Эр зөгийнүүд маш их иддэг бөгөөд хатан зөгийн сэтгэлд нийцээгүй зөгийг найман сараас хооллохоо больж үүрнээсээ хөөн гаргадаг байна.



Зөгийний хийх ажил нь түүний наснаас шалтгаалдаг байна. Хамгийн залуу зөгийнүүд хатан зөгийний дагуулууд болдог бөгөөд хатан зөгийг болон түүний авгаллдайг хооллох үүрэгтэй байдаг аж. Төрснийхөө 7 хоногийн дараа тэд зөгийн лав гаргаж сурсан байдаг байна. Харин хоёр дахь долоо хоногтоо үүрээ цэвэрлэж сурдаг аж. Харин 20 хоногийн дараа үүрний агааржуулалт болон түүний хамгаалалтыг хариуцаж эхэлдэг байна. 22 дахь өдрөөс эхлэн цэцгийн тоос түүх ажилд ордог байна. Хэрвээ тухайн зөгий 30 хоног л амьдрах нь мэдэгдэж байвал түүнийг арай хүнд ажил болох зөгийний үүрэнд зориулан ус цуглуулах ажлыг ноогдуулдаг байна. Энэ нь зөгийний хувьд хамгийн аюултай ажил бөгөөд ихэнхи зөгийнүүд энэ ажил дээр амиа алддаг аж. Ажилчин зөгий хамгийн ихдээ 35 хоног амьдрах чадвартай байдаг байна. Харин хүйтний улирал эхлэх үед зөгийнүүд хөгшрөхөө больдог бөгөөд өвөлжөөнд орохдоо хэдэн настай байсан, Хавар тэр наснаасаа эхлэн үргэлжлүүлэн амьдардаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()