Бөөрөнхий махтай итали шөл хэрхэн хийх вэ?

Бид та бүхэндээ амралтын өдөрт тань зориулан амтат хоолны жор хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад шим тэжээл сайтай, амт чанар "тасархай" бөөрөнхий махтай Итали маягийн шөл хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Бөөрөнхий махтай итали шөл хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөөлөн амт, өтгөн шөл, бөөрөнхий мах, шпагетти гоймон хамтдаа үнэхээр төгс зохицно. Мэдээж улаан лоолийн соусыг хэзээ ч мартаж болохгүй. Таны хоолийг илүү амттай, өнгөлөг харагдуулах шидтэй зүйл шүү дээ. Орцны тухайд манай улсад бүгд байдаг тул хялбар байх бөгөөд та ердөө 1 цагийн дотор амтат хоолоо бэлэн болгох боломжтой. Доорх жор нь 3-4 хүний порцоор бөгөөд та хүсвэл орцыг нэмж болно. 

Орц: 

Эхлээд бөөрөнхий махаа бэлтгэе

  • Талхны үйрмэг- 1 аяга
  • Хэрчсэн сонгино- тал аяга
  • Үхрийн татсан мах- 400 гр
  • Гахайн татсан мах- 100 гр
  • Өндөг- 1 ширхэг
  • Хэрчсэн яншуй - аяганы дөрөвний нэг
  • Сармис- 2 хумс (хэрчсэн)
  • Давс- халбаганы дөрөвний гурав
  • Хар перец- халбаганы дөрөвний нэг

Шөлний орц:

  • Оливын тос- 1 халбага
  • Хэрчсэн сонгино- 1 аяга
  • Сармис- 2 хумс (хэрчсэн)
  • Тахианы тунгалаг шөл- 2 аяга
  • Ус- 1 аяга
  • Улаан лоолийн соус- 700 гр
  • Лаазалсан улаан лооль- 800 гр
  • Нунтаг сармис- 2 халбага
  • Улаан перец- 2 халбага
  • Шпагетти- 250 гр

Хийх арга:
Талхны үйрмэг болон сонгиноо томхон аяганд хийж, хутгана. Үүндээ мах, давс, перец, өндөг зэргүүдээ бүгдийг хийж гараараа сайтар базаарай. Махаа халбагаар тасалж, гараараа бөөрөнхийлэн бэлтгэнэ. Махаа бүгдийг нь ижил хэмжээтэй бөөрөнхийлж дуусаад 30 минут хөргөгчинд хийгээрэй. Тогоондоо оливын тосоо хийж, дунд зэрэг халаана. Үүндээ бэлтгэсэн бөөрөнхий махнуудаа хийж, шарах юм шүү. Махаа бүгдийг нь гүйцэд болгож гаргаад тусдаа тавганд хийж аваарай.

Харин үлдсэн тосондоо сонгиноо хуурна. Хэрэв оливын тос дууссан буюу хайруулын таваг хуурай болсон байвал бага зэрэг тос дусаагаарай. Ингээд сонгино болон сармисаа хийж, 2 минут хуурах бөгөөд үүндээ тахианы тунгалаг шөл хийж буцалгана. Шөлөө буцлаад ирмэгц нь ус, улаан лоолийн соус, лаазалсан улаан лооль, нунтаг сармис, улаан перец зэргээ хийж сайтар хутгаарай. Ийн 5 минут буцалгасны дараа гоймонгоо хийж өгнө. Гоймонгоо давстай усанд бус шөлөндөө чанах нь илүү амттай болгодог юм шүү.

Гоймонгоо амсаж үзээд болж байвал махаа нэмээд 12 минут чанаарай. Хэрэв та бага зэрэг бяслаг үйрүүлсэн бол хоолоо дахин 2 минут буцалгаарай. Ингээд л таны амтат хоол бэлэн боллоо.

Амжилт хүсье, та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()