Дэлхийн хамгийн бохир ажлууд

Амьдрал, ар гэрээ хэнээс ч дутаахгүй авч явахын тулд хүн аливаа ажлыг гололгүй хийх хэрэгтэй гэж ахмадууд ярьдаг. Тиймдээ ч эртний эрдэмтэн мэргэд маань "Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голно гэж байдаггүй" хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл дэлхий дээр хүн бүрийн төдийлөн сайн мэдэхгүй олон сонирхол татам, бүр хачирхалтай ч гэмээр ажлууд байдаг байна. Эдгээр ажлуудын заримыг нь хэн ч харсан "Яаж ийм ажил хийдэг байна аа?" гэж өөрийн эрхгүй бодоход хүргэдэг гэнэ шүү. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн бохир ажлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Амьтны хүрээлэнгийн ажилтан

Хүмүүс бид амьтанд дуртай биш гэж үү? Тэр ч үүднээсээ чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэйгээ цуг амьтны хүрээлэнг зорьж, тэр бүр хараад байж чаддаггүй ан амьтдыг харж, хөгжилддөг шүү дээ. Тэгвэл тэдгээр амьтдын ялгадсыг цэвэрлэж, хооллож, амьтны хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа мянга мянган үйлчлүүлэгчдийн хаясан хог, бохирдуулсан газруудыг цэвэрлэдэг ажилчид байх бөгөөд энэ төрлийн ажил мэргэжлийг хамгийн хүнд хэцүү ажлуудын нэгээр зүй ёсоор нэрлэдэг байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтан

14 Гахайн фермийн ажилтан

Хамгийн залхуу бөгөөд төдий чинээ хамгийн бохир, заваан амьтан гэх тодотголтой гахайнуудын ялгадас болон тэдний бохирдуулсан газрыг цэвэрлэх ажил хэнд ч гэсэн сайхан санагдахгүй нь ойлгомжтой биз ээ. Түүнээс гадна амьтдын ялгадас дотроос гахайны ялгадас хамгийн хурц үнэртэй бөгөөд гахайн фермерийн ажилчид үнэрт нь тэсвэрлэхэд хэцүү байдаг гэнэ.

Гахайн фермийн ажилтан

13 Хог ачигч

Айл бүрийн хогийн савнаас хог хаягдлыг нь авч, зориулалтын машинд ачих ажлыг хийхийг хүсэх хүн тун ховор бөгөөд хамгийн аюултай нөхцөл байдалд ажилладаг хүмүүсээр хог ачигчдыг нэрлэдэг байна. Учир нь хог хаягдалд асар их хэмжээний нян бактер байх бөгөөд эрүүл мэнд, бие организмаараа хохирч, элдэв янзын өвчин зовлон тусах магадлал харьцангуй их байдаг бололтой.

Хог ачигч

12 Ус дамжуулах хоолойн ажилтан

Манайхны хэлж заншсанаар муу усны нүхэн дотор орж, хуучирч, зэвэрсэн ус дамжуулах хоолойнуудыг сольж, бохирдлыг цэвэрлэдэг ажилчид хүнд хэцүү орчинд ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгийг хүмүүс хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Өмхийрч, зэвэрч муудсан хоолойнуудыг солих үеэр гэмтэж, бэртэхээс гадна төрөл бүрийн өвчин тусдаг байна.

Ус дамжуулах хоолойн ажилтан

11 Нийтийн 00 цэвэрлэгч

Дээрх гарчигнаас харахад л энэ ажлыг хийдэг хүмүүсийн зовлон таны нүдэнд шууд харагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүмүүсийн ариун цэврийн газар ямар ч соёлгүй үйлчлүүлснээс болж, тэдний хийх ажилд илүү их хүндрэл гарах нь ч бий. Хэр баргийн аавын хүү, ээжийн охин энэ ажлыг хийгээд зогсож байх нь юу л бол...

Нийтийн 00 цэвэрлэгч

10 Орангутан сармагчны шээсийг цуглуулагч

Итгэх эсэх нь таны мэдэх асуудал ч гэлээ, дэлхий дээр үнэхээр орангутан сармагчны шээсийг цуглуулдаг ажил хийдэг тусгай хүмүүс байдаг ажээ. Уг сармагчны шээсийг шинжлэх ухааны салбарт олон зүйл дээр ашигладаг бөгөөд биологийн хэрэгцээт зүйл гэж үздэг байна. Эрэгтэй орангутан сармагчны шээсний үнэр тэвчихийн аргагүй хурц үнэртэй байх бөгөөд энэ ажлыг хийдэг хүмүүсийг ихэнх тохиолдолд боломжийн, өндөр цалинтай байдаг учраас хүндрэл бэрхшээлийг даван туулж ажилладаг гэж үздэг байна. 

Орангутан сармагчны шээсийг цуглуулагч

9 Малын бууц цуглуулагч

Малын бууц нь аж ахуйн салбарт өргөн хэрэглэгддэг учраас малын бууц цуглуулдаг ажил хийдэг тусгай мэргэжлийн хүмүүс гадны хэд хэдэн улс оронд байдаг ажээ. Уг ажлыг хийхэд тийм ч сайхан сэтгэгдэл төрөхгүй ч гэлээ, бусад ажил мэргэжлүүдтэй харьцуулахад харьцангуй гайгүйд нь тооцогддог байна.

Малын бууц цуглуулагч

8 Сантехникч

Хамгийн чухал ажил мэргэжлүүдийн нэг бол яахын аргагүй сантехникчийн ажил бөгөөд айлуудын сантехникийн төрөл бүрийн гэмтлийг засварлаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэж өгдөг учир тэднийг магтахгүй байхын аргагүй юм. Гэвч тэд бохирдож, хуучирсан сантехникийн шугамуудыг сольж, засварлах үед гарах эвгүй үнэрт ажлаа хийдэг байна. Түүнээс гадна гар болон гарын хуруугаа гэмтээх аюултай байдгийг ч бас дурдах хэрэгтэй болов уу.

Сантехникч

7 Гэдэс дотрын эмч

Жил бүр дэлхий даяар 140 сая хүн энэ өвнөөр өвчилж, тэдний 600.000 нь уг өвчний улмаас амь насаа алддаг гэсэн харамсалтай тоо баримт байдаг байна. Цусан суулгалт өвчнийг оношилж, тохирох эмчилгээг цаг алдалгүй хийдэг эмч нар гэж байх бөгөөд хүний ялгадсын үнэрийг тэсвэрлэх тэдэнд амар байдаггүй нь ойлгомжтой биз ээ. 

Гэдэс дотрын эмч

6 Галт уул судлаач

Дэлхий дээрх хамгийн этгээд хачирхалтай ажлуудын нэгийг галт уул судлаач гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Энэ төрлийн ажил эрхэлдэг хүмүүс галт уулын хайлмагаас сорьц авч, судалгаа хийдэг бөгөөд галт уулын идэвхжилтийг нарийвчлан тооцож гаргадаг байна. Гэвч хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй галт уулан дээр ажиллах нь тийм ч амар ажил биш л болов уу. Роберт Тиллинг (Robert Tilling) гэх галт уул судлаач хэлэхдээ "Миний ажил хамгийн хэцүү гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ хүмүүсийн аюулгүй байдлын төлөө гэж бодохоор надад сайхан санагддаг" гэж хэлсэн байна. 

Галт уул судлаач

5 Эмч

Хүн төрөлхтнийг амь насаа алдах аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл мэндийг нь өвчин зовлонгоос салгаж өгдөг эмч нарын ач гавъяаг дурдаад баршгүй билээ. Хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг тэдний ажил үүрэг өндөр хариуцлагатай байхаас гадна төдий чинээ хамгийн хүнд хэцүү ажлуудын нэгээр нэрлэгддэг байна. Учир нь зарим эмч нарын хариуцлагагүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал бишгүй дээ л нэг тохиолддог. Түүгээр ч барахгүй мэс заслын эмч нар хүний гэдэс дотрыг хагалахад үгээр илэрхийлэмгүй муухай үнэр гарах бөгөөд түүнээс болж, өвчин тусахад хүрдэг аж.

Эмч

4 Задлангийн ажилчид

Үхсэн хүний цогцсыг задалж, юуны улмаас амь насаа алдсан болохыг судалж мэдэх задлангийн ажилчдын ажлын онцлогийг хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэж үздэг байна. Энэ нь ч аргагүй юм. Үхсэн хүний биед хүрч, задлах хийх гээд нэрнээсээ л энэ ажил ямар хэцүү болох нь харагдаж байгаа биз ээ. Сэтгэц мэдрэлийн өвчтэй болох, айдаст автахаас авахуулаад үхсэн хүний гэдэс дотроос гарах хурц үнэрнээс үүдэлтэй өвчин тусах магадлалтай байдаг байна.

Задлангийн ажилчид

3 Үнэр шалгагч

Төрөл бүрийн химийн гаралтай бүтээгдэхүүн болон лабораторид туршиж үзсэн туршилтуудын үнэрийг шалгаж шалгадаг тусгай ажил байдаг бөгөөд энэ ажлыг удаан хугацаанд хийснээр хамарныхаа үнэрлэх чадварыг алдах аюултай байдаг ажээ. Боломжийн өндөр цалинтай учраас уг ажлыг хийдэг байх гэж хүмүүс өөрийн эрхгүй уулга алдан толгой сэгсрэх бөгөөд ихэвчлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон нийтэд хүргэдэг компаниудад энэ төрлийн ажилчдыг бэлтгэн ажиллуулдаг байна.  

Үнэр шалгагч

2 Бохир соруулагч

Айлуудын 00-ын бохирыг соруулдаг ажил энэ жагсаалтын нэлээн дээгүүр бичигдэхгүй гээд яах билээ. Төрөл бүрийн өвчин, нян бактерийн үүр уурхай болсон бохирыг цэвэрлээд зогсож байхыг хэн хүсэх билээ. Тэгэхээр энэ ажлын ямар хүнд хэцүү болох нь харагдаж байгаа биз ээ. Цалин хөлс өндөртэй байдаг учраас энэ ажлыг хийдэг гэдгээ Дик Долан (Dick Dolan) гэх хүн хэлж байсан бөгөөд нэмж "Бохироос гарах үнэр мөнгө шиг үнэртдэг" хэмээн хэлсэн байна.

Бохир соруулагч

1 Гэмт хэргийн газар дээрх цэвэрлэгээний ажилчид

Өнөөдөр ний нуугүй хэлэхэд дэлхийн өнцөг булан бүрт гэмт хэргүүд ээлж дараалан гарч, олон гэм зэмгүй хүмүүс бусдын гарт амь насаа алдаж байна. Тэгвэл тухайн хэрэг явдал болсон газрыг цагдаа нар ажлаа хийгээд дуусмагц очиж, цэвэрлэдэг тусгай ажилчид байдаг ажээ. Цус нүж, хүний цогцос гээд нүд хальтирмаар газарт очиж, цэвэрлэгээ хийдэг тэднийг энэ жагсаалтын тэргүүнд бичигдсэнд гайхах зүйлгүй юм. 

Гэмт хэргийн газар дээрх цэвэрлэгээний ажилчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()